sonin.mn
КАТМАНДУ. /Reuters/. Балба улс хоёр жилийн өмнө шинэ Үндсэн хууль баталснаас хойших анхны бүх нийтийн сонгуулиа энэ оны 11 дүгээр сард хийх гэж байна.
 
Балбын Засгийн газрын албаны хүн өнөөдөр мэдэгдэхдээ “Парламентын доод танхимын сонгуулийг 11 дүгээр сарын 26-нд хийхээр товлосон” гэв.
 
Тус улс 10 жил иргэний дайнтай байсны эцэст 2008 онд хаант засаглалыг халсан юм. 2015 онд баталсан Үндсэн хуульд зааснаар,  Балба нь одоо 7 мужаас бүрдэх бүгд найрамдах улс юм.
 
Шинэ Үндсэн хууль батлахаас өмнө тус улсын улс төрийн байдал тогтворгүй, намууд засгийн эрхийн төлөө зөрчилдөөнтэй байсан билээ.
 
11 дүгээр сард бүх нийтийн сонгууль хийсний дараа тус улс шинэ ерөнхий сайдаа сонгоно.
 
2015 онд болсон 9000 орчим хүний аминд хүрсэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас эвдэрч нурсан байшин барилга бөгөөд дэд бүтцийг сэргээх ажлыг тус улсын шинэ Засгийн газар хурдасгаж чадах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг