Австралийн Ерөнхий сайд Умард Солонгосын зүгээс довтолсон тохиолдолд АНУ-д туслахаа мэдэгдлээ

Нийтэлсэн: 2017-08-11 11:08:06

СИДНЕЙ./TASS/. Австралийн Ерөнхий сайд Малколм Тёрнбулл Умард Солонгос АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн үүссэн тохиолдолд АНУ-д туслана гэж мэдэгджээ.
 
“АНУ-ын хамгийн ойр дотны холбоотон бол Австрали улс. Хэрвээ АНУ-ын нутаг дэвсгэр довтолгоонд өртөх юм бол Австрали, АНУ, Шинэ Зеландын байгуулсан “АНЗЮС” гэрээ үйлчилж эхлэх ба улмаар Австрали улс АНУ-д бүхий л талаар туслах болно” хэмээн Ерөнхий сайд баасан гарагт “3AW” радиостанц-д ярилцлага өгөхдөө онцлон тэмдэглэжээ.
 
АНУ, Умард Солонгосын гарч болзошгүй мөргөлдөөнд Австрали улс ямар байдлаар оролцох нь тухайн нөхцөл байдал болон холбоотнуудтай зөвлөлдөхөөс хамаарна” хэмээн М.Тёрнбулл тодотгон хэлжээ.
 
Пүрэв гарагт Австралийн ГХ-ийн сайд Жули Бишоп “Sky News” телевизэд ярилцлага өгөхдөө тус улсын Умард Солонгосын хувьд баримталж буй бодлого хэвээр байгаа гэж  мэдэгджээ. Түүний хэлснээр, Австрали улс Пхеньянд “дипломат болон эдийн засгийн дарамт шахалтаа үргэлжлүүлэн үзүүлсээр байх” ажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
  
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: