М.Энхболд С.Баярт : "Институц институц гээд томроод байсан, студитэй бацаанд ялагдчихаад..." гэжээ

Нийтэлсэн: 2017-08-08 15:21:14

Улс төрийн шинэ орчин
 
Улстөрийн тэмцэл бол яг шатар. Усгүй талд цусгүй дайтна гэсэн үг. Тиймээс ялангуяа томоохон сонгуульд PR-ын стратеги төлөвлөлт зөв байх ёстой. Үүнийг политтехнологичид боловсруулдаг. Энэ дайн цэвэр мэдээлэл дээр л тогтдог. Ялахад гурван хүчин зүйл хэрэгтэй. Нэгд мэдээлэл, хоёрт мэдээлэл, гуравт мэдээлэл. Дээр нь байлдааны талбараа шинжих ёстой. Тэр талбар бол иргэдийн менталитет.
2012 оны сонгуулийн дараа иргэдийн улстөрийн хүсэл эрмэлзлийг таах аргагүй байдалд орсон ч энэ удаад ямар ч судалгаа таамгаас илүү бодат үр дүнг бид олж харлаа, үүний тулд сонгуульд идэвхтэй оролцох шаардлагатай байсан, тэр ч зорилгоо биелүүллээ.
Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН стратегийн алдаа гаргасан. Хэт нүсэр бүтэцтэй учраас маневрлах чадвар сул байсан. Ийм том бүтэц богино хугацаатай сонгуульд ялах магадлал муутай байдаг. М.Энхболд С.Баярт уурлаж "Институц институц гээд томроод байсан, студитэй бацаанд шаалгачихаад..." гэдэг бол үүнийг хэлээд байгаа юм. 20 хоногт институциэс студи нь илүү маневртай л даа... Гэхдээ МАНАН-гийн энэ бүтэц өөрчлөгдөхгүй юм байна, энэ тэдний сул тал юм байна гэдэг нь харагдлаа шүү дээ!
Дээр нь тухайн намын "соёл" гэж нэг том хүчин зүйл бий. АН-ын соёл МАН-д таарахгүй, МАН-ынх АН-д таарахгүй, МАНАН-ыг соёл хөдөлгөөнүүдэд таарахгүй, хөдөлгөөнүүдийнх аль алинд нь таарахгүй. Өөрөөр хэлбэл дэмжигчдэд нь таалагдахгүй. Одоо улстөрийн ментал орчинд иргэний хөдөлгөөнүүдийн соёл ааглах цаг ирсэн нь тодорхой байна.
Саяын сонгууль бол маш том хээрийн сургууль болов. Энэ орон зайд үй олон эмх замбараагүй бие хүн болоод ашиг хонжоо хайгчид, нэр төрд дурлагсад, тохиолдлын хүмүүс, хутган үймүүлэгчид цугласан. Гэхдээ "муу" гэсэн үг биш, ердийн оргилуун хүмүүс. Үлгэрлэвээс Чингис хааны өмнөх үеийн язгууртнуудаас урт дурын хүмүүс юугаараа муу байсан гэж? Хэрэв цаашид хамтдаа ялъя гэвэл нэгдэх л хэрэгтэй, гэхдээ Н.Энхбаяраар туг хийж болохгүй. Энэ бол бидний шийдэх "№ 1" асуудал. Тэр өөрөө энэ системийг үүсгэгч, хэрэв эрх авбал цаашаа л явах хүн гэдгээ 2012-2016 онд хангалттай баталсан.
МАН ч, АН ч улстөрийн гуравдагчийн орон зайг үл тооцсон алдааг гаргадаг. Гэтэл С.Ганбаатарын авсан саналыг хар даа! Нэгдүгээр шатны санал хураалтын дараа МАН-ын нэр дэвшигчийн рейтинг +4 хувь болсон нь хатуу электораль суурь нь буцаж нэгдсэн механик үзүүлэлт болохоос сонгогчид МАНАН руу татагдахгүй байна. Энэ 4% бол Н.Энхбаярын МАН-аас татсан санал. С.Ганбаатар чадахгүй гэвч "үлдсэн нь" түүнийх! Тэр "гудамж" С.Ганбаатарыг ч, Х.Баттулгыг ч М.Энхболдын дээр гаргаж шидэж байна. Хэрэв иргэний хөдөлгөөний анхдагчид С.Ганбаатар дээр нэгдсэн бол, Н.Энхбаяр тэднээс болгоомжилж С.Ганбаатараа эрхшээх гэж оролдоогүй бол өнөөдөр байдал ямар байхыг таашгүй. Үүнийг бид биш "тэд" биш гадныхан мэдэж, залуурдахыг оролдож байна, түүнийг зайлшгүй тас цохиж хүчээ мэдрүүлэх шаардлага бидэнд байсан. Ганбаатар ялах тухай галзуу солиотой гэгдсэн таамаг маань яаж батлагдсаныг бүгдээрээ л харлаа. Энэ бол бодат байдал юм шүү!
Энэ бол анти МАНАН. Хамгийн холдоо 2020 онд энэ масс бүхнийг шийднэ. Энэ масст таалагддаггүй улстөрчид ирээдүйгүй. Мөнгө ч туслахгүй. Гэхдээ иргэний хөдөлгөөнүүдийн суурь дээр "жаахан, тун жаахан" мөнгө нэмбэл бүхий л эрхийг авч чадна. Энэ бол 2020 оноос наана ч шийдэж болох асуудал.
Сүүлийн гурван ч сонгуулийн явцад иргэний хөдөлгөөнүүд МАНАН-гийн улс орныг бүрэн эрхшээхэд хангалттай хүрэх "хуримтлал"-ыг үрэн таран хийхэд амь өрөн, бүх хүчээ зарцуулсан. Энэ хуримтлалыг байнга сүйтгэж, салхинд хийсгэж байж цөөнхийн дарангуйллаас зайлж чадна гэж бид тооцож байсан, одоо бол нийгэмд энэ маань шингэж, нийтээрээ ухамсарласан байна. Одоо бол иргэд мөнгөнд худалдагдахгүй болж төлөвшсөн байна.
Одоо эргэлтийн мөч тулж ирлээ. МАН ялагдлын шокондоо сандарч "Үндсэн хууль"-д өөрчлөлт оруулахаар зүтгэж эхэллээ. Хэрэв Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдоогүй бол ингэж яаравчлахгүй байсан юм. Энэ хоёр талтай. Үүнд удирдлага хэрэгтэй, гэхдээ хуучны уламжлалт биш хаосын удирдлага.
Үндсэн хуулийг өөрчлүүлэхгүй байх нь одоо АН-ын эрх ашиг, өөрчлөх нь МАН-ын эрх ашиг. Энэ хоёрын аль нь ч иргэний хөдөлгөөний эрх ашгийг илэрхийлэхгүй, аль нь ч манай тал биш. Аль нь манай талд орж байгаа юм биш, хий хоосон улстөрийн популист сүжигнэл төдий юм. Гэхдээ энэ хоёр нам л үнэмлэхүй эрх барьж байгаа нь нийгмийн хувьд дан МАНАН-гийн төр гэж харагдаж байгаа нь бидний хувьд аз завшаан. Ийм л орчин үүсэх ёстой байсан, үүслээ.
Тиймээс АН-ыг өрөвдөх хэрэггүй, болж өгвөл МАН-аар нухчин даруулах ёстой авч хэзээ ч тийм юм болохгүйг бид харлаа. Үүнээс хойш ч хэнийг ч яах ч үгүй. МАНАН нэгнээ нухчин дарахгүй. Хэрэв сая Ерөнхийлөгч Х.Баттулга ялагдсан бол АН бутран сарних байсан, гэхдээ гуравдагчаас МАХН-аас Ерөнхийлөгч сонгогдох нь "Гандирсын хотын зэрэглээ" мэт сайхан дүрээр нийгмийг хуурах байсан, тиймээс өнөөгийн нөхцөл байдал бол бидний хүссэн, зорьсон, бий болгосон нөхцөл байдал гарцаагүй мөн. Тиймээс АН-ын хатуу эсэргүүцэл дор, 60 тэрбумын хэрэгтэй, үүнээс болж легитим шинж нь алдагдсан МАН-аар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Муу байх тусмаа сайн.
Мэдээж тэр өөрчлөлтийг нийгэм хүлээн авахгүй, АН ч ухамсаргүйгээр эсэргүүцсэн хэвээр байх болно. Намуудын удирдлага улам бүр бүдүүлэгжиж, боловсролгүйжиж, үзэл санаа, ёс суртахууны ердийн хэм хэмжээнээс дорд орсон нь нөгөө талаас нийгмийн "дээд" оюун санааныхныг хамарсан өргөн эсэргүүцлийг өдөөнө. Энэ давалгааг бид шуурга болгож чадвал улстөрийн суурь өөрчлөлтийг хийх боломжоо олж авах юм. Хэрэв МАН "Үндсэн хууль"-д гар дүрвэл "түр засгийн газар" үүснэ. Түр бол түр, түүний дараа бүрмөсөн эрхээ авах боломж бидэнд гарч ирнэ. Үүнээс наана бид яаралтай нэгдэх хэрэгтэй. Үүний тулд МАН, АН-д орсон улстөрчид хурдан сэхээрч фронтын шугамын нэг талд гарах цаг болсон байна.
Өнгөрсөн сонгууль бол ямар ч гадаад дотоодын судалгааны байгууллага тодрууламгүй бодат үр дүнг Монголчуудад харууллаа. Цаг болсон, Үзэл санааны удирдлагыг бид хийж чадна. Гагцхүү энэ хаосыг удирдах бодтой нэгдмэл хүчин л дутуу байна. Түүнийг хүлээж байгааг анзаарав уу? Нөхөд өө!
 
А.Баатархуяг
СУРТАЛЧИЛГАА :

45 сэтгэгдэл харуулж байна        

  1. Уянга уу? Т.Баярхүү юу? хэн нь Гуравдагч хүчний удирдагч вэ?

    Зочин, 2017-08-08 16:34:54, 202.9.40.121Хариу бичих

  2. ОДОО БОЛИОД ӨӨР ЮМ БИЧЭЭЧ.НЭГ ЮМАА ЭЛДЭВ ЯНЗААР БИЧЭЭД.ӨНГӨРСӨН ЮМАА ЧАМТАЙ ЧАМГҮЙ ХҮМҮҮС ДҮГНЭЧИХ ЧАДАЛТАЙ.ӨӨРИЙН ТУХАЙ БАЙН БАЙН САНУУЛЖ ЖЕНКОГООС ЯС ГОРЬДООД БАЙНАА ДАА.ТЭГЭЭД БУУХ БОЛОХООР НЬ ШАР ШУЛАМТАЙГАА НУЛМИЖ ХЭДЭН ₮ ОЛНО БИЗ.

    Зочин, 2017-08-08 17:51:54, 182.160.37.250

    ШҮҮР УНСАН шар толгойтой хүн л гурав дахи хүчин гэсэн шүү

    Зочин, 2017-08-08 19:17:13, 150.129.143.105

    "Хаосын хувьсгал" гэсэн нэр томьёог судлаач Д.Ганхуяг гаргаж тавьж байсныг санаж байна.Магадгүй энэ хувьсгал гарах тохироо нь монголд бүрдсэнч байж болох....дээд анги хуучнаараа удирдаж явж чадахаа больсон,доод анги нь хуучнаараа захирагдаж явах хөг нь өнгөрсөн гэдгийг дээр доороо ойлгоод ирэх шиг....Одоо харин Ганаагийн томьёолсон хаосын хувьсгалыг хэн очийг нь хаяж,хэн санаачлан эхлүүлж,хэн удирдаж,хэн ялуулах вэ,фронтын тэргүүн шугаманд ямар бүлэглэл манлайлан гарах вэ гэдэг асуудлууд их бүрхэг байсан,харин Женког ерөнхийлөгч болсноос хойш их тодорхой болоод ирэх шиг....Баатархуяг сүүлийн үед их л эрчимтэйгээр ханд өгөөд байгаа АН МАН доторх эх орончдын "далд фронтынхон" тэргүүн эгнээнд гарах нь гарцаагүй болж байх шиг.Иймээс МАН АН дахь улс төрчдийг хатгах,уриалах ажиллагаа эрчимжээд эхэллээ,АН- д мэдээж Баатархуягтангуудын хам Батзандантангууд бий,МАН- д байгаа Хүрэлсүхийг өөрсдийн талд татах гэсэн хүчтэй PR- уудыг сүүлийн үед идэвхтэй явуулж байгаа,ТББ- ууд гэвэл тодорхой,Мөнхбаяртангууд хог нэгээрээ байгаа,тэгэхээр дээр санал бичсэн хоёр гэнэн шиг басаад сууж байтал нэг л өдөр Монголын Үндэсний Үзэлтэнгүүдийн Хаосын Хувьсгал пижэгнэх юм биш биз...Тохироо нэг нь бүрдчихлээ,тохироо хоёр нь саяын сонгуулиар бараг бүрдчихлээ,ө/х удирдагч нь тодорчихлоо....одоо Старт!!! гэдэг буун дуу хэзээ пан хийхийг харах л үлдчээд байгаам биш үү,таминээ

    Зочин, 2017-08-09 02:30:32, 24.130.115.88

    2015-2016 АНы ачаар жижиг намууд бугд ажиллагаагуй болж дарга нар нь АН сандаа орцгойсон. АНд ардчилал хэрэггуй булэг дээрэмчид л хэрэгтэй

    Зочин, 2017-08-09 03:45:07, 174.204.20.122

    Uyanga,Baatarhuyaak 2 bol zahialgaar yum bichij, shantaajaar mungu amidardag

    Зочин, 2017-08-09 20:12:14, 202.179.25.195

    Баатархуяг болон түүний эхнэр Уянга, Судлаач хочтой Ганхуяг Жэнко эд нар бол бүгд оросуудын Монголд зохион байгуулж байгаа мэдээлэлийн дайны оролцон тоглогчид гар хөл бологчид юм. Хятадын эдийн засагийн өсөлт дээр барууны хөрөнгө оруулагчидтай нийлж цөм ашиг хийж баяжиж томорсон чөмөгжсөн эдийн засагтай өндөр хөгжилтэй Монгол улсыг оросууд бий болгохгүй тулд бүхэнийг хийж байгаа юм. Нийгэмийн бүх бүтэц чиглэлээр мэдээлэлийн дайны ажиллагаа явуулж улс ороныг бүхэлд нь удирдлагагүй төргүй хаос байдалд оруулах замаар үүрд 3 дагч ертөнцийн ядуу гуйлгачин хэвээр орон хэвээр үлдээх зорилготой. Хөөрхий эд нар өөрсдийгөө ардчилал шударга ёсны төлөө тэмцэж байна гэж бодож байвал эндүүрэл. Хэнд ашиглагдаж байгаагаа ч ойлгохгүй попууд. Харанхуй хар массыг турхирч төрийг хүчгүйдүүлэх улс ороны эдийн засагт ус агаар шиг төсөлүүдийг гацааж барууны хөрөнгө ороуулагчдыг харлуулж оросын геополитикийн Монгол дахь бодлогын хар зам газар шорооны хар ажлыг нь хийж өгч байгаа чукча нар юм шүү дээ ачир дээрээ бол...

    Зочин, 2017-08-10 10:08:35, 124.158.78.5

    124 чи зөв хэллээ.Эд нар л монголын мөхөлийн эхлэлийг тавьж эхэллээ,АН- ыг Женко Зика хоёр эртнээс хүчгүйдүүлсээр даргаар нь өөрийн хүн Эрдэнийг тавьснаар Ардчилсан нам биш болголоо,саяын сонгуулиар МАН,түүний удирдагчид ямарч шийдвэргүй нялцгарууд гэдгээ харууллаа,одоо эд Путины оросын бодлогыг монголд хэрэгжүүлж,монголыг оросын вассал болгох цаг нь ирлээ гэж бодож байх шиг,харж л байя

    Зочин, 2017-08-10 11:34:52, 24.130.115.88

    Ene Bayar ching bas hujaa yumuu .yag hujaa baina tee.

    Зочин, 2017-08-16 06:54:35, 160.111.248.167

    Таны нэр:

    Тайлбар:

  3. AIX hudulguun deer bugd negdvel amjiltad hurne!. Busad ni negtgej ul chadna.

    AIX, 2017-08-08 16:39:33, 66.181.164.92Хариу бичих

  4. АН-аас зохион байгуулж буй хөдөлгөөн.Өөрсдөө эрх мэдэлд хүрвэл наад хөдөлгөөн чинь байхгүй болно.Дэмий юманд горьдох юм.

    Зочин, 2017-08-08 18:29:31, 103.57.93.169

    Таны нэр:

    Тайлбар:

  5. 17 оны больщевик хувьсгал шиг юм мөрөөджээ, Ленинг яг дууриагаад биччихэж энэ хөөрүү гар. Цусанд дуртай чөтгөр дөө.

    Баатар, 2017-08-08 17:11:05, 202.70.46.209Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. бүү горвд гуравдагч хүчин гарч ирсэн ч та нар л лав биш

    Зочин, 2017-08-08 17:32:36, 66.181.191.38Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. БААТАРХҮҮ ДЭНДҮҮ ОРОСООР СЭТГЭЖ БАЙНА.НЭР ТОМЬЁО НЬ ХҮРТЭЛ.ТӨВ АЙМГИЙН АЛДАРТ ЖУНГАА УЯАЧ,ШАР СЭМЖИЛСЭН АРХИЧИН БУРИАД ХОЁРЫН ХОЁУЛАНГИЙНХ НЬ ҮЕ МОНГОЛД КОНЕЦ.

    Зочин, 2017-08-08 17:43:38, 202.179.26.11Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Миеэг дагаж хонжоо хараад байсан иргэнии ходолгоонууд олны итгэлииг нэг мосон алдсан

    Мгл, 2017-08-08 17:54:39, 66.181.179.143Хариу бичих

  12. ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД ХЯТАДЫН ЦЭРЭГ ОРЖ ИРВЭЛ ШУУД ТЭДЭНД УРВАХ БАЙГУУЛАГУУД ГЭДГЭЭ НОТОЛСОН..

    Зочин, 2017-08-08 20:25:54, 202.9.42.166

    Таны нэр:

    Тайлбар:

  13. ERONHIILOGCHIIN ZASGIIG HALJ NIITIIN ZASGIIG BAIGUULYA

    Зочин, 2017-08-08 19:16:55, 66.181.178.127Хариу бичих

  14. Undestnii yzeltei gedeg chini ih undur zeregleliin asuudal shuu. Gegeen tolgoitnuud bdg um. Ue uees damjij irsen medeeleltei, yazguuriin genitei.haranhui ued ul medeech bolood suudert amidarfag humuus bdg.

    Zo hin, 2017-08-11 14:42:47, 103.26.194.15

    Таны нэр:

    Тайлбар:

  15. Энэ солиот хурц үепээ орчихжээ.

    Зочин, 2017-08-08 19:57:41, 202.70.46.215Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. авгай нь 100н айлын хужаагын охин юм гэсээн

    Зочин, 2017-08-08 20:16:37, 66.181.184.209Хариу бичих

  18. ХЯТАДЫН ЦЭРЭГ ОРЖ ИРВЭЛ 500 МЯНГАН ХҮН ТЭДЭНД ШУУД УРВАНА ГЭДГЭЭ САЯНЫ СОНГУУЛИАР БАТАЛЦГААЛАА..

    Зочин, 2017-08-08 20:27:42, 202.9.42.166

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Нэгдэх тухай горьдолтгуй юм бишуу Монголчууд Хоорондоо алалцаад л байх юм. Гадныхны хех инээд нь хурдэг биз Нэгдэх тухай ярихдаал хуваагдахыг уриалаад байх хуцмал юм

    Зочин, 2017-08-08 20:54:38, 103.26.192.190Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Урт хутгат женко яадаг яадаг гэлээ хөө? Хэзээ чиний урт хутгат женко 200 хүний толгойг авч тойрон бүжиг бүжиглүүлэх гэж байна ?

    Зочин, 2017-08-08 21:34:42, 173.27.43.10Хариу бичих

  22. яадгийн яадгийн

    зочин, 2017-08-10 12:12:49, 202.179.25.111

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Балингийн Цэрэндорж (1868 оны 5 сарын 2 - 1928 оны 2 сарын 13) нь Монгол улсын зургаа дахь ерөнхий сайд байв. Хичээнгүй сайд хэмээх Балингийн Цэрэндорж 1868 онд төржээ. Багаасаа гэрийн боловсрол эзэмшсэн тэрбээр 1865 - 1911 онд Манж заргын яаманд бичээч, орчуулагч түшмэл, 1913 - 1915 онд гадаад яамны дэд сайд, 1915-1919 онд тэргүүн сайд, 1921 оны 3 сараас гадаад яамны эрхэлсэн түшмэл, 1922 - 1923 онд гадаад яамны сайдаар ажиллаж байжээ. 1915 онд Хиагтын гэрээ байгуулах 3 улсын уулзалтанд Монголын төлөөлөгчдийг хятадын шаардлагаар солиход тухайлан Цэрэндоржийг нэрлэн ирүүлсэн байна. Мөн 1919 онд Монголын Автономитыг устгах гэрээнд Шанзудба Бадамдоржийн хамт идэвхийлэн оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан гол хүний нэг юм. 1923 оноос ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байгаад 1928 оны 2 сарын 13-нд өвчний улмаас нас баржээ. Б.Цэрэндоржийн амьдрал нь хоёр талтай тул түүнийг чухам үнэндээ хэн байсныг хэлэх аргагүй хүн юм. Сонирхолтой баримт--------- 1916 оны цагаан сарын шинийн 15-нд Гадаад Монголын Гадаад харилцааны тэргүүн сайд Цэрэндоржоос Хятадын Чен Лу-д хэлснээр бол: “Сахалт лам Бөхбаян бол гадаад монголын тусгаар тогтнолын үйл явдлыг хамгийн анх өдөөн эхлүүлэгч мөн. Гүн Б.Хайсан, Засагт ван Удай зэрэг буруу хүмүүс Өвөр Монголоос Их Хүрээнд ирж, элдэв зүйлийн өдөөн хатгалга хийж байснаас Ханддорж ван сэтгэл хөдөлж…Хэрэв Удай Хайсан хоёр Хүрээнд ирээгүй бол, магадгүй Гадаад Монголын тусгаар тогтнол гэгч хэрэг явдал гарахгүй байсан” гэсэн нь бичгээр үйлдсэн уулзалтын тэмдэглэлээр хар гэрч болон үлджээ. Түүхэн баримт---Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна. Тэрхүү тэмдэглэлд Монголын автономит төрийг устгасаны төлөө Монголын ноёд, том лам, хутагт нарт мөнгөн шагнал олгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд 138 хүний нэр, цол хэргэм болон олгох мөнгөн шагналын хэмжээг заасан жагсаалтыг үйлдсэн нь хадгалагдан үлджээ. Жагсаалтын эхэнд Ерөнхий сайд, Эрдэнэ шанзав да лам Гончигжалцангийн Бадамдоржид 30 мянган лан мөнгө, Дотоод яамны дэд сайд Эрдэнэ жонон ван Ширнэндамдин ба дэд сайд Да лам Пунцагдорж нарт тус бүр 15 мянган лан мөнгө, Гадаад яамны сайд, Хичээнгүй гүн Б.Цэрэндоржид 20 мянган лан мөнгө гэх зэргээр нийт 354 мянган лан мөнгө олгохоор заасан байна. 1920 онд Монголын ноёд лам нарын өөрийн хүсэлтээр автономит эрхийг устгасан. Нэгэнт хэлэлцэн тохирсон зүйл хэрэгжсэн тул мөнгөн шагналаа авсан байх магадлал өндөр

    Зочин, 2017-08-08 23:55:46, 202.9.42.166Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Цэ өвгөн Ши Яншань буюу Балингийн Цэрэндорж гэгч хэн байв? http://horidoimergen.blog.gogo.mn/read/entry11274

    Зочин, 2017-08-08 23:56:13, 202.9.42.166Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. ..”Жич: Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн ганцаардаж, бүгдийг засан залах хүчингүй болов” ...Дилав хутагт Б.Жамсранжав “Ариун сэтгэл авралын үндэс” номдоо ийн бичиж үлджээ. Энэ номд өөр нэгэн баримт буй. Чин И-гийн тэмдэглэлээс гэсэн угтвар бүхий уг зүйлд ”Гадаад яамны тэргүүн сайд, гүн Цэрэндорж нь их шавийн харьяат бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, дотор газарт дотоод халуун сэтгэл байх тул Монгол ноёдыг цуглуулж ятгаваас тэд угаас Б.Цэрэндоржид итгэдэг тул Хятад лугаа нийлбээс сайн болно хэмээн лав санажээ...” “Үүнд танай гадаад Монголын өөрөө гүйн өргөж автономит эрхийг устган Дундад улсад нэгдэн орвоос хуучин чин улсын үеэс илүү эрхтэй тогтож болно. Хэрэвээ Дундад улс танай орныг цэрэглэн дагуулбаас хожмын зовлон гүйцэгдэхгүй. Тиймийн учир автономит засгийг устгаж, Дундад засгийн газраа нэгдэх бичиг шийтгэж Чин И надад өгвөөс би засгийн газар үтэр нэвтрүүлж сайнаар тохинуулан шийтгэхийн төлөө зүтгэнэ. Ийн хэл өгвөөс хичээнгүй сайд, гүн Цэрэндорж, ерөнхий сайд шанзав Бадамдорж лугаа биеэр учирч, нууц зөвлөлдөн урьдаар Богд хаанаа сэмхэн сонсгож, таалал ямар болохыг туршсугай хэмээв. Чингээд ерөнхий сайд Бадамдорж Богд хаантан лугаа айлтгаваас Дундад улс Монгол урдахь Чин улсаас ямар илүү эрх эдлүүлэхийг тодорхойлон асууж, хариуг айлтгагтун хэмээжүхүй”. Тухайн үйл явдлын түүхэн гэрч Н.Магсаржав гэгч бас ийн номдоо бичжээ. Ямартай ч Чин И Богд хаанд автономитийг устгаснаар эдлэх эрх ямбын талаар хариу бичиг буюу “Хойчийг сайжруулах 64 зүйл”-ийг Бадамдоржид хятад хэл дээр өгсөн байдаг. Энэхүү бичгийг Монгол хэлнээ сийрүүлсэн хүн бол яах аргагүй Цэрэндорж юм. Тэгэхээр өдгөө ч Богд хаан, шанзав Бадамдорж хоёрын хооронд нууцаар яригдсан гэж үздэг энэ үйл явцад өөр нэгэн оролцогч байсан аж...”Чин И болон Монголын гадаад явдлын яамны сайд, гүн Цэрэндорж нар Монголд хятад цэрэг оруулах талаар хэлэлцэж, гадаад Монголд цэрэг оруулахаар тогтжээ”...Энэ хэлэлцээрийн иш болгон 1918 оны 9-р сард хятад цэргийн хороод хил алхаж, нийслэл Хүрээ, Хиагт, Улиастайд байрлав ...Ийнхүү Монголчууд цусаа урсгаж тэмүүлсэн эрх чөлөө, тусгаар тогтнол үнэгүйдсэн байна. Тэдний цахиур буу, нум сум, хулсан ташууртайгаа хорьж асан хятад цэрэг Монголд ямар ч эсэргүүцэлгүйгээр цутган орж иржээ...”Богд хаан 1919 оны 11-р сарын 10-нд улсын дээд доод хурлаар хэлэлцэхээр оруулсан Монголын автономитийг устгах Сүй Шүжаны шаардлагыг зөвшөөрсөнгүй. Иймд Сүй Шүжан өөрийг нь талархаж буй ерөнхий сайд Бадамдорж, гадаад яамны сайд Цэрэндорж нараар уг зүйлд гарын үсэг зуруулж, автономитийг устгана гэж занаж байжээ...” /С.Гангааням. “Монголчууд тусгаар тогтнолоо хамгаалан тэмцсэн нь”/ Хамгийн сонирхолтой нь Сүй Шүжаны зохиосон гэх “Автономитийг устгах тухай Монголын засгийн газрын бичиг” уг баримт Ба.Цэрэндоржийн зохиол бүтээлийн түүвэрт багтсаныг эдүгээ сонирхсон хэн ч үзэж болно. Богд хааныг хүчлэн Да Жунтаны хөрөгт мөргүүлэх ёслолын үеэр Монголын ард түмэн хилэгнэн түрхэрч, “Бадамдорж, Цэрэндорж нарыг хөнөөе” гэж байсан нь Бодоо, Догсом, Лосол нарын дурсамжид тодоос тод буй. Өнөөдөр “Ар Монголын хөгшин чоно” гэж алдаршуулан байгаа энэ хүний талаар зөвхөн баримт дурьдахад нэг иймэрхүү. Эцэст нь өгүүлэхэд түүнийг нас барсны дараа Хятадын бэлэвсрэлийн бичигт гүн Цэрэндоржийн нэрийг “Цэ өвгөн Сиянсан” гэсэн буй...

    Зочин, 2017-08-08 23:59:21, 202.9.42.166Хариу бичих

  28. саяхан хэдэн жилийн өмнө цэ түшмэлийн хөшөөг барихад хэлж бсандаа,наадах чинь хятад хүн гэж,ашгүй их дэлгүүрийн урд гудамыг буулгаж хэрүүл хийж бна,тэр хужаа өвгөний нэртэй гудамж хөшөөтэй болхоор би гялайсан хэрэг,тэгхээр төрд шургалсан эрлийзүүдийн санааг нэг мөсөн булшлах хэрэгтэй,харин бид нэгдэх цаг болсон,харин хэрүүл үүсгэж,эсэргүүцэж бгаа хүмүүсийг бүү тоо,монгол улсын төлөө чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байя,монголчуудаа

    би л байна, 2017-08-09 09:19:54, 67.175.30.58

    Таны нэр:

    Тайлбар:

  29. ..”Жич: Ба.Цэрэндоржийг зусардан дагагч олон болсноор Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн ганцаардаж, бүгдийг засан залах хүчингүй болов” ...Дилав хутагт Б.Жамсранжав “Ариун сэтгэл авралын үндэс” номдоо ийн бичиж үлджээ. Энэ номд өөр нэгэн баримт буй. Чин И-гийн тэмдэглэлээс гэсэн угтвар бүхий уг зүйлд ”Гадаад яамны тэргүүн сайд, гүн Цэрэндорж нь их шавийн харьяат бөгөөд хятад угсаатай, хятад хэл бичигт сайн, дотор газарт дотоод халуун сэтгэл байх тул Монгол ноёдыг цуглуулж ятгаваас тэд угаас Б.Цэрэндоржид итгэдэг тул Хятад лугаа нийлбээс сайн болно хэмээн лав санажээ...”

    Зочин, 2017-08-09 00:05:03, 202.9.42.166Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. |Монголоор дүүрэн хялар улстөрчид бий болжээ.

    Зочин, 2017-08-09 01:03:30, 59.153.87.199Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. "ХАОСЫН ХУВЬСГАЛ" ЭНЭ ЯМАР ГЭЭЧ НЭР ТОМЬЁО ВЭ... САНААГАА ЭСРЭГЭЭР НЬ ИЛЭРХИЙЛСЭН БИШ ҮҮ? МАНАЙ МОНГОЛЧУУД БУРУУ ЯРЬЖ ЗӨВ ОЙЛГОЛЦДОГ Ч БИЛ ҮҮ

    Зочин, 2017-08-09 09:06:54, 202.179.27.214Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Хаосын хувьсгал эхлүүлэх удирдагч нь тэгээд Баатархуяг юм байна гэж ойлгогдлоо. АН, МАН-аас баахан хийтэй нөхдийг урвуулах төлөвлөгөөтэй.

    Зочин, 2017-08-09 09:20:11, 103.57.92.152Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Казахстаны ерөнхийлөгч Назарбаев Чингисийн удмын хүн мөн гэдгээ днк шинжилгээ хийлгэж баталгаажуулсан байна.Манай удирдагчид Сю Шү Жан, Чен И, Мао нарын удмынхан болж таарч байх шиг байна.Ёстой ичмээр юм.

    Зочин, 2017-08-09 11:31:47, 202.55.191.102Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. яагаад нэгдэж болохгүй гэж? улс төр, нийгмийн амьдралын парадигм өөрлөгдөх хэрээр оюун ухаан ч өөрчлөгдөнө. Бямбасүрэн гуай, Нарангэрэл, Дашням гуай, МАХН Эрдэнэчулуун, дефакто Жагаа, Амаржаргал, Буян Жагаа, Уянга, Ганбаатар, Батзандан, Аюрсайхан, Ж.Энхбаяр гээд 60-70 ахмадууд, 40-тэй залуучууд нэгдэх хэрэгтэй. насны харьцаа маш чухал шүү, монголчуудаа. нэг үейинхэн нийлчихээрээ хоорондын амбицаасаа болж мууддаг. школ гэдэг ухагдахуун бол 60-тай нь зааж, 40-тэй нь удирдаж, 20-30-чууд нь гүйцэтгэдэг. үүнийг л ойлгох хэрэгтэй

    Зочин, 2017-08-09 11:41:51, 66.181.185.135Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Цэрэндорж ч бай, Чойбалсан ч бай хэн нь ч байсан хүн л юм чинь муу хийгээд сайн хоёр дүртэй байхад гайхах зүйлгүй. Гэрэл сүүдэр хамт орших жамтай орчлонд сүүдэргүй хүн гэж хаа байхав. Энэ Баатархуяг, ерөнхийлөгч Баттулга гээд зөвхөн энэ хоёр эрхэмийн нэрийг харахад ерөөлтэй, билигдэлтэй юм шиг санагдана. Би орчлонгийн нууцын тавхан хувьд нэвтэрсэн шинжлэх ухааны нээлтэд итгэдэг шигээ үлдсэн 95 хувь буюу далд ертөнц, дээд тэнгэр, ерөөл тавилан, билигдэл гэх зэрэг зүйлд итгэдэг. Тиймээс ийм сайхан нэртэй хоёр эрхмээр удирдуулахад монгол төр сэргэн мандах нигууртай байж мэднэ.

    Ач, үрсдээ санаа зовсон түмний төлөөлөгч , 2017-08-09 12:03:51, 27.123.214.116Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Монголын ард түмэнд зайлшгүй хийх зүйл бол улс орныг төрд гарах бүртээ дампууруулдаг АН гэдэг намыг тарааж хаях явдал шүү, Дахиж энэ эдийн засгийн алуурчин боловсролгүй луйварчдыг монголын төрлүү ойртуулж огт болохгүй, тэгсэн цагт энэ улс оронд хөгжил ойрхон байна даа

    зочин, 2017-08-09 12:40:52, 119.40.103.162Хариу бичих

  44. AH bishee MANiig taraah tsag n bolson

    Зочин, 2017-08-09 13:54:54, 108.29.162.190

    Таны нэр:

    Тайлбар:

  45. М.Энхболд Хужаа мөн УБ хотыг бузарласан наймаачин учраас ялагдсан... МАН өөр хүн хэн ч байсан ялах байсан...

    Зочин, 2017-08-09 12:50:22, 202.179.25.89Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. Тэнэг юм бичих юм. МАН-ын улаан коммунистын л эвлүүлсэн үг бн. Хол төөрчээ өөрөө. Баттулга эрийн сайндаа сонгогдсон. Өөр хүн байсан бол эрх мэдэл, мөнгө 2-оор зодсон МАН-ынханд арчуулах байсан. Өөрөөр хэлбэл танай МАН луйвардаад луйвардаад, бярдаад бярдаад Баттулгад ялагдсан

    зочин, 2017-08-09 15:16:17, 150.129.140.226Хариу бичих

  48. Таны нэр:

    Тайлбар:

  49. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ.

    Зочин, 2017-08-09 16:37:29, 66.181.187.252Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. ха ха баярхүү ч гэх шиг

    zochin, 2017-08-09 18:25:49, 150.129.143.81Хариу бичих

  52. Таны нэр:

    Тайлбар:

  53. Yu vnen ene vnen

    zochin, 2017-08-09 23:33:33, 202.70.46.226Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Хаха Эрдэнэбилэгийн Хүргэн хүүд итгээд баларсиймуудаа Хаха хха

    Зочин, 2017-08-10 00:31:04, 202.21.106.147Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Жар гарсан хүргэн хүүү хаха доодохоо захирч чадахгүй гарт итгээд...

    Зочин, 2017-08-10 00:32:53, 202.21.106.147Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Баяр ерөнхийлөгчийн сонгуулиар нууцаар ирж, баахан дайлуулж аваад тус биш ус болсон нөгөө тэнэг коммунист арга барил зааж өгөөд явсан чинь мээгий ноёнтон шууд өвдөг шороодов. Унасан дахин барилддаг ноёны бөх хойно хоёрын даваанд онигоо шаав. Өөрөө өөрийгөө шаалагв гээд байх юм. Аймаар ууртай, уурандаа яахаас ч буцахгүй гөлгөр шив дээ чи. Баярыг Монголд авчир. Тэр Баярцогтыг ч гэсэн.

    Зочин, 2017-08-10 02:59:00, 66.181.179.127Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: