М.Энхболдын ялагдлын хариуцлагыг М.Энхболд нар хүлээх үү?

Нийтэлсэн: 2017-07-17 12:03:49

МАН-ын түүхэнд анх удаа намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд уналаа. Ийм явдал урьд өмнө тохиолдож байгаагүй болохоор энэ ялагдалд МАН бэлэн бус байсан биз. Дахин санал хураалтын дүн гарч, Х.Баттулга Ерөнхийлөгч болсноос хойшх өдрүүдэд МАН-ынхан М.Энхболдыг сонгуульд унагасан буруутны эрэлд гарсан гэхэд болно. Буруутай эзнийг наадмын өдрүүдэд ч олж илрүүлэхээр ажиллаж байсан тухай мэдээлэл байгаа юм. Олон хоног амарч, ажлын өдрүүд эхэлж байгаа энэ цаг үед МАН хэдийнэ хариуцлага хүлээх “обьект”-оо олж тогтоон, ажиллагаагаа эхэлсэн байна.
 
60 ТЭРБУМЫНХНЫГ ОНИЛСОН СОНИРХЛЫН ОГТЛОЛЦОЛ
 
МАН-ын дарга М.Энхболдыг энэ сонгуульд ялагдахад хамгийн том нөлөө үзүүлсэн нь 60 тэрбум босгох тухай бичлэг юм. МАН энэ бичлэгийг эвлүүлэг хэмээн дараалан мэдэгдэж, тэр байтугай хуулийн байгууллагын дүгнэлтийг гаргуулсан. Гэсэн хэдий ч ард түмэн үүнийг бодит ярианы бичлэг гэдэгт итгэдэг. Тийм ч учраас санал өгөхдөө М.Энхболдоос татгалзсан биз. Тэгвэл энэ бичлэгт оролцсон “этгээд”-үүдэд хариуцлага тооцох талаар МАН-ын нэлээд дээд төвшинд яриад эхэлсэн байна.
 
Баяр наадмын өмнөхөн хуралдсан МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгийн өргөтгөсөн хурал дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар 60 тэрбумыг босгох бичлэгт оролцсон, үүгээрээ дамжуулан намын нэр хүндэд халдсан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэжээ. Бусад гишүүд нь ч дээрх гишүүдийн хэлсэн үг, гаргасан санаачлагыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
 
Түүнчлэн наадмын үеэр МАН-ын Үүрийн дарга нар “60 тэрбумын эсрэг хөдөлгөөн” байгуулсан байна.
 
60 тэрбумын бичлэгийн гол хүмүүсийн нэг болох НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулж, хариуцлага тооцохоор НИТХ-ын төлөөлөгчид гарын үсэг цуглуулж эхэлсэн мэдээлэл байна.
 
Үүнээс гадна 60 тэрбумын бичлэгт хамгийн их “гардаг” дуу хоолой бол МАН-ын дарга М.Энхболдынх байдаг. Энэ хүн Ерөнхийлөгчид нэр дэвшээд унасан. Бас УИХ дахь намынх нь гишүүд 60 тэрбумын бичлэгтэй холбогдуулан хариуцлага ярих ёстой гээд байгаа. Магадгүй, энэ нь дээрх бичлэгт дурдагдаж, улмаар Ерөнхийлөгчид өрсөлдөөд унасан МАН-ын дарга М.Энхболд руу чиглэсэн байж мэдэхээр байгаа юм.
 
Ер нь бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр том амлалтын нэг нь энэхүү 60 тэрбумын учрыг олох юм. Тэрээр санал хураалтын өдөр ч өөрөө олон нийтэд энэ амлалтаа сануулж байсан. Тэгэхээр 60 тэрбумыг босгох тухай ярьсан бичлэгийн эздийг онилсон олон сонирхол нэгэн цэгт огтлолцож байна гэсэн үг.
 
МАН ДАХИН САНАЛ ХУРААЛТААР 173 ТЭРБУМ ТӨГРӨГ ТАРААСАН УУ?
 
СЕХ-ноос товлосон санал хураалтын дүн Ерөнхийлөгчийн сонгуулийг эцэслэж чадаагүй. Тиймээс арав хоногийн дараа буюу долдугаар сарын 7-нд дахин санал хураасан. Үнэндээ энэ удаагийн сонгууль бохир, хар технологи ихээр хэрэглэснээс гадна санал худалдан авах, өөрөөр хэлбэл, санал хураалтын өдөр мөнгө тараасан асуудал ердийн зүйл болж хувирсан. АН-ын тэрбум гаруй төгрөг Говь-Алтайд хураагдсан. Тэгвэл МАН дахин санал хураалтын үеэр 173 орчим тэрбум төгрөгийг бэлнээр тараасан гэх ноцтой мэдээлэл тарлаа. Аймаг тус бүрт тэрбум, дүүрэг бүрт 5-7 тэрбум төгрөг хуваарилсан. Энэхүү 173 тэрбум төгрөгийг өнөөх алдарт 60 тэрбумын бичлэгт гардаг аргаараа, мөн концессын гэрээ, Эрдэнэс Тавантолгойн нүүрснээс босгосон байх магадлалтайг эх сурвалжууд, намынхан нь хэлж байна. Хэрэв энэ мэдээлэл үнэн бол дээрх 60 тэрбумын асуудлын “учрыг олох” үед хамт яригдах учиртай юм.
 
М.ЭНХБОЛД УНАСАНД ЗАСГИЙН ГАЗАР БУРУУТАЙ ГЭДЭГ ДЭЭР САНАЛ НЭГДЖЭЭ
 
МАН-ын дарга М.Энхболд сонгуульд ялагдсанд 60 тэрбумын ярианы бичлэгээс гадна хамгийн том нөлөө үзүүлсэн нэгэн этгээд бий. Тэр нь Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар юм. Эхний санал хураалтаар М.Энхболдыг хоёроор гарч ирэхэд л ийм мессэж нисээд эхэлсэн.
 
Гэхдээ энэ үнэний хувьтай гэдгийг эх сурвалжууд хэлж, ярьж байна. Засгийн газар бүтэн жил ажиллахдаа танхимаа бүрдүүлэхээсээ эхлээд мордохын хазгай гэгч болсон. Шуудхан хэлэхэд, МАН-ын дарга М.Энхболдын эргэн тойрны, Хотын фракц, Уяачдын холбооныхон л энэ Засгийн газрын дийлэнхийг бүрдүүлсэн. Томилгоонууд тийм ч оновчтой байж чадаагүй. Ийм маапаантай бүрдсэн Засгийн газар өнгөрсөн нэг жилийн хугацаанд МАН-ын сонгуулийн амлалтыг нам унагасан. Хэдийгээр хүүхдийн мөнгө, тэтгэвэртэй холбоо­той гэнэтийн арга хэм­жээг сонгуулийн да­хин хураалтын өмнө боди­тойгоор авсан ч энэ нь по­пулист шинжтэй үйлдэл болсныг ажиглагчид, суд­лаачид хэлж байна.
 
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр МАН-ын УИХ дахь бүлгийн гишүүд зүгээр ч нэг наадаагүй байна. Бие биеийнхээ нутаг нугын уяачид, наадамчдын гал хавиар хэсэг бусгаараа цуглаж хурлархуу юм хийж, дээрх асуудлаар ярилцацгаажээ.
 
Тиймээс МАН-ынхан хамгийн түрүүнд Засгийн газрыг огцруулж, сонгуулийн хариуцлага тооцохоор ажиллаж эхэлж байгаа ажээ.
 
МАН-ЫН ДАРААГИЙН ДАРГАД У.ХҮРЭЛСҮХ, Ч.ХҮРЭЛБААТАР НАР ЯРИГДАЖ БАЙНА
 
Энэ мэтээр МАН-ынхан Засгийн газар, 60 тэрбумын бичлэгт оролцсон албан тушаалтнууд, явсаар намын даргатайгаа ч сонгуулийн ялагдлын хариуцлага ярих нь нэгэнт тодорхой боллоо. Тэр байтугай М.Энхболдын дараа МАН-ын дарга, дараагийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд хэн байх вэ гэдгийг ч яриад эхэлсэн байна. Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын хэн нэгийг дээрх албанд тохоохоор журмын нөхөд нь яриад эхэлсэн байна. Хэрэв МАН-ын дарга солигдвол ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишиг эргэн ирэх гэнэ. Түүнчлэн дэд сайуудыг цомхотгох тухай ч ярьж байгаа ажээ. Ийн ирэх өдрүүдэд МАН дотор маш халуун улс төр, өөрчлөлт өрнөж мэдэхээр байна.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

51 сэтгэгдэл харуулж байна        

  1. МАН МАХН хоёр нэгдсэн бол Энхболд ялах байсан юм. Одоо яая гэхэв.

    Зочин, 2017-07-17 13:17:27, 202.9.43.172Хариу бичих

  2. М Энхболд Н Энхбаяр 2 мафи нэгдэнэ гэж байдаггүй юмаа МАН ын шинэ даргад Ч.ХҮРЭЛБААТАР очвол энэ нам сөнөнө

    Зочин, 2017-07-17 13:50:19, 122.201.22.219

    өөрсдөөсөө бурууг хай та нар жүжиг ший тавиагүй бол муу нэрийг хусавч арилахгүй гэж ер нь хариуцлага тооцоод сайн ажиллахгүй бол ирэх сонгуулиар МАХН олонхи болчихсон байх байх шүү

    Зочин, 2017-07-17 17:04:11, 66.181.178.225

    Ard tumen Hurelsuchiig demjine. youn pyaldag doldoi Hurelbaatar be? Erdenetiin 49 hubiin hubchlalaar hen be? jamar archaagiu doldoigoo haruulsa. ner tord haldlaa gebel youtube deer baigaa bichleguudee uzeerei. AN doldoi naraasaa salah tsag boljdee hoorhiis.

    ard tumen Hurelsuchiig demjine, 2017-07-18 05:48:13, 46.135.61.4

    ta nariin tomilson elchinguud hurtel songuulid irgediig hamruulaagiu ptotest hiisen. hudlaa gebel irtsiig ni uzeerei ho

    elchinguud huryel protest hiisen , 2017-07-18 05:49:43, 46.135.61.4

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Nuguu l heden nuhduudee erguuleed tavih yum baina

    zochin, 2017-07-17 13:21:51, 66.181.177.52Хариу бичих

  4. MAN g shinechleh hetsuu l b.h gehdee Hurelsuhiin frakts garaad huuchin oligarhuudaasaa salj chadval yu yum. Gehdee Bayar Nyamdorj geh met horchinguud hetsuu dee

    delger, 2017-07-17 23:16:03, 202.9.40.147

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Угуйдээ аливаа юм хоер талтай. Энэ ялагдал дараагийн ялалтын эхлэлийг тавих учиртай. Тэгэхдээ чадвартай хумуусийг сонгож зев алхам хийж байж. Нэг хун бас негеетэй нийлээд биш бухэл багаараа ажиллаж байж шуу

    Монголэрдэнэ, 2017-07-17 13:30:19, 212.112.118.220Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Бид еерчлегден ялзарсан долдогуудаас салж нуцгэн хааны улгэр энэ намд байгааг нотлогдсон боломж гэж харах хэрэгтэй

    Монголэрдэнэ, 2017-07-17 13:36:02, 212.112.118.220Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Эвтэй байж амжилтанд хүрнэ шүү, эвдрэлцвэл АН-ын түүх давтагдана шүү!!!

    Зочин, 2017-07-17 13:37:18, 59.153.114.196Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. ман, махн нам нэг угшилтай эе эвээ олоод хамтарахгүй гэж зүтгэсэн М Энхболд буруутай гэж олон түмэн ойлгодог олон жил томоохон алба хаагаад ирэхээрээ зарим хүн ийм л болог ЭНХБОЛДЫН Я ДУУСАХ БОЛООГҮЙ

    Зочин, 2017-07-17 13:38:01, 203.91.117.8Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. МАН пялдагануудаасаа мөн адил сал. М.Энхболдод цагаан сараар алим батбаяр сөгдөж ирээд хөөрөг зөрүүлж, бас нэг хэн нь үл мэдэх нөхөр сөхрөөд бөхөлзөөд л хөөрөг зөрүүлж байсан бичлэг олон нийтийн дунд жинхэнэ зэвүүцэл хорслыг төрүүлсэн шүү дээ

    Зочин, 2017-07-17 13:41:41, 27.123.212.129Хариу бичих

  14. Тн шдэ

    Зочин, 2017-07-17 17:28:04, 182.160.5.48

    Таны нэр:

    Тайлбар:

  15. mergejliin zasgiin gazar baiguulna gechiheed baahan uyach,esen busiin luivarchid darga said bolsonii l goriig enhbold guai amssan.mongolchuud hudlaa yaridag hund ugaasaa durgui.

    Зочин, 2017-07-17 13:46:00, 182.160.34.122Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Hurelsuh n deerdee

    Зочин, 2017-07-17 13:52:47, 139.5.218.130Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. Hurelsukh namiin darga tsaashlaad erunhii said bolvol tun dajgui songolt boloh bh gehdee nam ni yaj shiideh ni uu harah l uldlee dee

    zochin, 2017-07-17 13:54:21, 66.181.165.216Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Мэдлэг чадварыг нь харвал Хурэлбаа тар

    Зочин, 2017-07-17 13:58:11, 112.72.11.108Хариу бичих

  22. Хурэлбаатарын мэддэг чадвар гэж юуу байдаг юм бэ? 10% уу?

    Зочин, 2017-07-17 14:49:31, 103.229.122.167

    Таны нэр:

    Тайлбар:

  23. Төв аймгийн хужаа уяач нутагтаа морио уяахаас хэтрээд хэрэггүй.Энхболд Батбаяр Мөнхбаяр нарын газрын наймаачид одоо болно.Монголчууд харсан. Зөвхөн Хэвлэлийн үйлдвэрийн жижэг газар хэдэн тэрбумын үнэ хүрдэг гэдгийг!Тэгэхээр энэ хужаа цустангууд хэдэн тэрбумын хөрөнгөөр өөрийн юм шиг наадсан гэдгийг.

    Зочин, 2017-07-17 14:12:07, 202.179.27.37Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Хүрэлбаатар зүгээр дээ. Хүрэлсүх чинь шадар сайдын бол сайн хийжаагаа

    Зочин, 2017-07-17 14:43:28, 112.72.11.115Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Ман бүр мөсөн сөнөхийг хүсэж байвал хүрэлсүхийгээ тавьсан дээр байлгүй дээ

    азаа, 2017-07-17 14:44:46, 202.70.46.229Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Хүрэлсүх дээр дээ.

    Зочин, 2017-07-17 14:47:32, 202.72.245.203Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. ХРАИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ОГЦОР

    Зочин, 2017-07-17 14:47:34, 202.9.40.121Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Ж. Энхбаяр намын дарга болбол цааш дажгүй явчихна. Хөлдүү толгойт Хүрэлсүх, Цэдэнбалын хойт дүр гэж өөрийгөө өргөмжлөгч Хүрэлбаатар нар ёстой бүтэхгүй.

    Зочин, 2017-07-17 14:50:15, 202.21.106.130Хариу бичих

  34. ЯГ зөв

    Зочин, 2017-07-17 15:31:13, 66.181.178.225

    Таны нэр:

    Тайлбар:

  35. Хурэлсух дараагийн лидер.

    Зочин, 2017-07-17 14:50:22, 103.229.122.167Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Төв аймгийн хужаа уяач нутагтаа морио уяахаас хэтрээд хэрэггүй.Энхболд Батбаяр Мөнхбаяр нарын газрын наймаачид одоо болно.Монголчууд харсан. Зөвхөн Хэвлэлийн үйлдвэрийн жижэг газар хэдэн тэрбумын үнэ хүрдэг гэдгийг!Тэгэхээр энэ хужаа цустангууд хэдэн тэрбумын хөрөнгөөр өөрийн юм шиг наадсан гэдгийг.

    Bid, 2017-07-17 15:01:37, 202.70.46.224Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Zak, MAN Hurelsuhiig gargaval sunuh bh aa. Durved Nyamdorj bas ch gj ene namiig heden jil salgaluulaad avaad yavah chadvartai gj bodoh um.Gevch MAN shineleg huneer arvijij shinechlel hiihees naash tun udahgui dee

    Зочин, 2017-07-17 15:02:06, 27.123.214.113Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. хүрэлбаатар нь дээр. эз мэднээ....

    Зочин, 2017-07-17 15:14:25, 103.229.120.121Хариу бичих

  42. манан мафин гал хамгаалагч

    Зочин, 2017-07-17 15:24:28, 202.9.40.164

    Тендер Хүрэлбаатар биш шүү.

    Тендер Хүрлээ, 2017-07-17 15:42:00, 122.201.25.46

    Таны нэр:

    Тайлбар:

  43. Эрлийз морьдыг уралдуулахгүй л гэсэн бол уралдуулахгүй. МАН-ын нас дээр гараад одоо Энх-Амгалангийн оронд таатай залрах болтугай. МАН байхгүй байлаа гэхэд Монгол улс суга хөгжинө. МАН бол шавар!

    Зочин, 2017-07-17 15:21:06, 202.179.26.115Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

  45. ХУЖАА ДАНГААГИЙН ХҮҮ ХУЖАА ГАНБАТ НУТАГРУУГАА ЗАЙЛАААААААААААААААААААААААААААААА

    ХУЖ, 2017-07-17 15:43:46, 43.242.242.165Хариу бичих

  46. Таны нэр:

    Тайлбар:

  47. МАН-ын дотор ийм яриа болж байгаа бол зөв л юм хийж байгаа юм байн. Шагналын хэлбэрээр төрийн дээгүүр болон дунд албанд очсон хүмүүсээ халж сольж, оронд нь мэргэжлийн хүн тавьбал алдсан рейтингээсээ бага сага эргүүлж авна. Ялагдалд хүргэсэн хариуцлагаа зохих албаны хүмүүст нь хүлээлгэж намын даргаа өөрчилж, зөв хүнээ сонгож, Засгийн газраа шинээр маш чамбай хүмүүсээр бүрдүүлж, шагналын дэд сайд болон бусад шагналын тоодгоруудаасаа салбал танай намын рейтинг гайгүй болох байхдаа. Төр түшилцэх туршлагагүй баагийнууд өнгөрсөн хорь гаруй жил Монгол улсаар мөн ч их тогллоо доо.

    Зочин, 2017-07-17 15:48:35, 202.179.24.2Хариу бичих

  48. yoooooo .ch hvrelbaatar gйnйrйe iimerhvv hvniii hog shaar songoh yum bol MAN ugaaasaa sunchihsiim bn . odoo ard tvmend vnen yridag hov yridaggvi turiin ajiliig zub hiideg . ardchilsan namiin lidervvd shig hvmvvs namd heregtei .vnen ylaad bgaag uhaaraach

    yoyoy, 2017-07-17 16:01:28, 178.238.175.197

    Таны нэр:

    Тайлбар:

  49. Сандуй Батболд болон Мал эмнэ лгийн агентлагийн Ганхуяг гэх хулгайчуудаа болж байгаа юм л даа

    gal, 2017-07-17 16:31:45, 66.181.176.163Хариу бичих

  50. Таны нэр:

    Тайлбар:

  51. Анхаар: МАН хужаануудын бүлэглэлийн өмхий оромж болон бузарлагдсан.Хамгийн сүүлд урвагч Нямдорж нь мэдээлэлийн хэрэгсэлүүдээр бидний ирээдүй гараасаа чирсээр өөд нь гаргана гээд мэдэмхийрээд байсан залуу улс төрч нь насанд хүрээгүй охин хүчиндээд булайтлаа.Энэ ч энэ намын нэр сүрэнд нөлөөлжл таараа.Намын гишүүд баяжсан дарга нараа хянаж шалгаж шудрага байгааг нь байнга сэргийлж байх эрхтэй болхоос эрх мэдэлд өргөж гарагчхаад шанд нь дээрээсээ дэвслүүлж нус цэрээр булуулж дээрэмдүүлж дарамтлуулж доромжлуулах ёсгүй.Намын гишүүд дэмжигчид одоо хужаа болон дотоодын дайснуудын дарлалаас ангижрах цаг ирснийг дээр чинь байгаа дураараа дургих хувалзнуудын чинь үйлдэл бүхэн нотлоод байна.Гишүүнээсээ татгалзаж намаасаа урвах биш бузруудыг хаяж байгаагаа хүчтэй илэрхийлэх цаг болжээ!!!

    Зочин, 2017-07-17 16:36:50, 77.59.144.243Хариу бичих

  52. bandaashnii hvvrnelee vtree hvvrnegcheer survaljluulan shiid eecheee

    zochin, 2017-07-17 16:42:23, 178.238.175.197

    Таны нэр:

    Тайлбар:

  53. Намын шинэ дарга бол У.Хүрэлсүх шүү дээ, юуны чинь Хүрэлбаатар вэ,

    зочин, 2017-07-17 17:59:48, 119.40.103.162Хариу бичих

  54. Таны нэр:

    Тайлбар:

  55. Миний бодлоор МАН ерөнхийлөгчийн сонгуульд унасан шалтгааныг дараах байдлаар харж байгаа: гэм зэмгүй цалингийн зээлтэйамьдарч байгаа 20 гаруй мянган иргэдийн ажлыг булаан авч хомроглон халсан,олон нийтэд дэлгэгдсэн 60 тэрбумын бичлэг,хужаа хэмээн цоллуулсан,нийслэлд өнгөрсөн хугацаанд шинээр нэг ч ажил хийгээгүй,иргэдийн цалин тэтгэвэр нэмэгдээгүй өдрөөс өдөрт амьдрал нь дордож хувцас хунар авахаасаа хоногийн хоолоо арай ядан залгуулж байна.нэгхэсэг нь тансаглан гадаад дотоодгүй зугаалж байхад улаан чулуутын хогийн цэг дээр та бидний хаясан хогийг булаацалдан идэж байгаа дүр төрх. Энэ бүхэн хэний буруу вэ? Үнсэн хуулиндаа байгалийн баялаг бүх ард түмний өмч гэж заачихаад 30-аад гэр бүл бүл эзэмшиж байна. Баялагийн тэгш бус хуваарилалт.монголчууд бид хэдхэн хүмүүсийг баяжуулах гээд л амьдарч байна шүү дээ. Зарим хэд нь Сайхансамууг жаргаахаар Наран туул дээр,хагас нь миний дэлгүүр, номин,оргил гэх мэт хэдэн сүлжээ дэлгүүрийн эздэд олсоноо өгч байна. Төрөөс ямарч хяналтгүй бараа бүтээгдхүүнээр иргэдээ хоролсоор.. Монгол хүний үнэ цэнэ алга даа.ямар ч хамаагүй үнээр төрийн сайд,УИХ-гишүүн болохыг хүснэ бүр зогсохгүй удам дамжсан ах дүү, хүргэн хамаатан саднаараа улайрна.монгол төрийн босго ийм намхан гэж үү?МАН одоо шинэчлэлийг дотроосоо хийх цаг нь болсон.

    Эрдэнэчимэг, 2017-07-17 18:20:09, 122.201.21.244Хариу бичих

  56. Таны нэр:

    Тайлбар:

  57. Намын дээд түвшинд хариуцлага тооцох хэрэгтэй.Намын даргыг АН-ын жишгээр бүх гишүүдээрээ хэлэлцүүлж сонгох нь зөв.Ж.Энхбаяр тохиромжтой эх оронч хүн юм шиг байгаа юм,үгээрээ ч,үйлдлээрээ ч,удам судраараа ч

    Зочин, 2017-07-17 22:48:37, 66.181.160.72Хариу бичих

  58. Таны нэр:

    Тайлбар:

  59. Хавар эрт судалгааны байгууллагууд ард түмний дунд улс төрчдийн рейтинг ямар байгааг тандсан.Тэгэхэд Н.Энхбаяр тасархай тэргүүлж байсан.Бусад намын ноход бол бараагүй байсан.Төрийн тэргүүн гэгдэгч илжигдорж гэхэд 10 хавьцаа байсан санагдана.Эрх баригч илжигдорж,МАН-н Ми овогт нар элбэж түүнийг нэр дэвших боломжгүй болгосон.МАН-с Ми овогтын нэр нэгд байгаагүй.Рейтингээ тэргүүлж чадаагүй хүнийг хүчээр нэр дэвшүүлж анхнаасаа буруу шийдвэр гаргасан намын эрх баригч хурал буруутан болох ёстой.Энд Засгийн газар ямар буруутай юм.Ан гэгч өмхий жорлонгийн тарьсан балгийг арилгах гэж муугаа үзэж суугаа хүмүүс шүү дээ.МАН ийм арчаагүй тэнэг байвал цаашдаа хол явахгүй биз дээ.Явж явж Ми овогтын ялагдсанд тэр өөрөө буруутай.Чин үнэн нь энэ.Тэр намаа бодсон бол нэр дэвшихээс татгалзах ёстой байсан.Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.

    зочин, 2017-07-18 00:05:27, 103.229.121.4Хариу бичих

  60. Таны нэр:

    Тайлбар:

  61. Дэд сайд нарыг цомотгох нь маш зөв. Жишээлвэл БХЯ-ны дэд сайд ДУЛАМДОРЖ гэдэг хүн байнга л Цэргийн амралтанд амарч байдаг, хийх ажил багатай хүн хэмээн амралтын ажилчид ярьж байна. Энэ хүнийг та бид нараас хураасан татвараар эрхлүүлж байна даа.

    Зочин, 2017-07-18 01:03:27, 103.212.119.250Хариу бичих

  62. Таны нэр:

    Тайлбар:

  63. Ded saud nertei hden doldoinuudiig tsomhtgoh ni zuitei huulizuin ded said gsen neg domboo doldoi bna

    zochin, 2017-07-18 07:37:20, 202.72.245.138Хариу бичих

  64. Таны нэр:

    Тайлбар:

  65. Ustakh tabilantai ulaan namd khen ni ch baisan adilkhan

    Зочин, 2017-07-18 08:21:21, 103.10.22.116Хариу бичих

  66. Таны нэр:

    Тайлбар:

  67. Худалч хужаагийн мэрэгжлийн давхар дээлгүй засгийн газар газрын наймаа болж хувирсанд Монголчууд дүгнэлт өглөө.

    Зочин, 2017-07-18 08:40:10, 202.179.27.142Хариу бичих

  68. Таны нэр:

    Тайлбар:

  69. МАН -ын дарга унэхээр еревдмеер байлаа. Ийм хунээр удирдуулж байгаа нехдууд ч адилхан гэсэн уг.АН мен л хунд шуудээ. МАНАН бол бур аймаар. Баттулгад эх оронч сэтгэлээр , хатуу чанд журмаар улсаа цэвэрлэх, ард иргэдээ хамгаалах асар их уурэг оногдлоо.

    Зочин, 2017-07-18 09:01:06, 103.26.193.94Хариу бичих

  70. Таны нэр:

    Тайлбар:

  71. томилгоо нь бүгд ми овогтын хүслээр явагдаж буруутсан. татвар нэмж ярьсан амалсанаасаа буцсан бас. яг л АН-ы хулгайч нарын араас орчихсон. уг нь шударга зангарагтай боловсролтой хүнээр даргаа тавьж болох байсан. ми овогтын боловсрол гэж юу байхав дээ.

    Зочин, 2017-07-18 09:29:02, 203.91.115.41Хариу бичих

  72. Таны нэр:

    Тайлбар:

  73. баттулга ч бас з.энхболд гэх өчүүхэн атгаг санаатай буруу этгээд томилж ажлаа эхлэх юм. одоо дан ардчилсан хулгайч нараар баг бүрдүүлэх нь. нөгөө гарамгайбаатар фортуун алтанхуяг нь өршөөгдөнө гэж баярлачихсан найр наадам хийж явна

    Зочин, 2017-07-18 09:32:29, 203.91.115.41Хариу бичих

  74. Таны нэр:

    Тайлбар:

  75. МАН 65 суудалдаа бялуурч сонгуулийн амлалтаасаа буцсаны байгаа үүрэх хэрэгтэй М.Энхболд намын даргаа өгөөд сул гишүүн болоосой

    Зочин, 2017-07-18 09:52:02, 27.123.214.119Хариу бичих

  76. Таны нэр:

    Тайлбар:

  77. Za daa ene zasgiin gazar bol erliiz aduunii uyaachidiin teveteriin zasag shvv Dee iim dampuu nohod ogtsorson deer ert namiin dargad hvrelsvh hvrelbaatar 2 orsoldoh heregtei 2 uul chadnan shvv hvrelbaatar bol sain ediin zasagch shvv end nutag us hamaagvi bid 1 eh orontoi shvv arai enhbold shig uyaachidiin zasag baiguulahgvi ee

    Зочин, 2017-07-18 11:07:03, 202.9.40.230Хариу бичих

  78. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: