sonin.mn

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Ардчилсан Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга Нийслэлийн 48-р сургуулийн байран дахь хэсгийн хороонд  21.00 цагийн орчимд саналаа өглөө. Тэрээр энэ үеэрээ: “Монгол орон даяар нийт 2 сая гаруй иргэн өгөх юм байна. Миний бие ирцийн байдлыг харж байгаад хөдөө гадаа явсан залуусыг эргэж ирэх үеийг тааруулан уриалах зорилгоор энэ цагт саналаа өгч байна. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж залуусдаа уриалмаар байна. Мөн хар тамхитай холбоотой асуудал манай оронд их эмзэг. Хоёр том хэрэглэгч гүрний хооронд оршдог учраас тээвэрлэг байх эрсдэл байдаг. Тиймээс энэ талаар би мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгаж өгсөн байгаа. Залуустаа хандаж хэлэхэд, хар тамхины хэрэглээнээс болгоомжилж, боловсролдоо анхааран, спортоор хичээллээрэй гэж хэлмээр байна." гэв.