sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗД С.Батболд өнөөдөр Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд саналаа өгөв.
 
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох энэхүү сонгуульд нийслэлийн 930 мянга гаруй иргэн санал өгнө гэдгийг Хотын дарга онцлоод, “Одоогийн байдлаар 20 гаруй хувь нь саналаа өгсөн нь иргэдийн идэвх сайн байгааг харуулж байна. Иргэд, сонгогчдоо Үндсэн хуулиар хүлээсэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна” хэмээв.
 
1918 дугаар хэсгийн хороонд 2837 иргэн санал өгнө. 12.00 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг