sonin.mn
ВЕНА./TASS/. Газрын тос экспортлогч улс орнууд 2018 оны туршид олборлолтыг танах тухай хэлэлцээрийг сунгах хэрэгжүүлэх боломжийг судлан хэлэлцэж байна. Энэ тухай Алжирын Эрчим хүчний сайд Нуреддин Бутарф мэдэгджээ.
 
“Гэхдээ 9 сараар сунгах асуудлыг голлон хэлэлцэж байгаа” гэж Н.Бутарф тодотгоод бүх зүйл газрын тосны нөөцийн талаарх тоон мэдээллээс хамаарах болно гэдгийг дурдлаа.
 
ОПЕК-ийн гишүүн болон ОХУ зэрэг гишүүн бус орнууд 5 дугаар сарын 25-нд Австрийн Вена хотод болох уулзалтаар газрын тосны олборлолтыг хязгаарлах тухай хэлэлцээрийг сунгах эсэх тухай асуудлыг авч хэлэлцэх юм.
 
Саудын Аравийн Эрчим хүчний сайд Халед аль-Фалехын хэлснээр, энэхүү хэлэлцээрт оролцогч бүх улс орон газрын тосны олборлолтыг 2018 оны 3 дугаар сар хүртэл хязгаарлах талаар урьдчилсан байдлаар тохиролцсон байна. Үүнээс өмнө сайд хэлэхдээ "өдөрт олборлох нефтийн хэмжээг 1,8 сая баррелиар хорогдуулна гэсэн тохиролцоог сунгах тухай асуудлыг 2016 оны 10 дугаар сараас хойш хэлэлцэж байгаа" гэсэн юм.
 
Халед аль-Фалех болон Оросын Эрчим хүчний сайд Александр Новак одоогийн тохиролцоог хугацааг сунгах явдал нь дэлхийн газрын тосны нөөцийг таван жилийн дундаж хэмжээнд хүртэл бууруулахад чиглэсэн гэдгийг нэг бус удаа мэдэгдэж байсан юм. 2017 оны сүүлч гэхэд энэ зорилтод хүрэх боломжтой гэж тэд үзэж байгаа аж.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг