sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь ХААН банк, Төрийн банк болон Улаанбаатар хотын банктай хамтран ажиллах гэрээ байгуулаад буй.
 
Эдгээр банкнаас тэтгэвэр авч байгаа 338.8 мянган тэтгэвэр авагчид тэтгэврийн зээлийн жилийн хүүг 18 хувиас 3 пунктээр бууруулан 15 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг энэ оны эхнээс эхлэн хэрэгжүүлж байна.
 
Өнөөдрийн байдлаар нийт 38.7 мянган тэтгэвэр авагч 32.1 тэрбум төгрөгийн зээлийг бууруулсан хүүтэйгээр авч 210.0 орчим сая төгрөгийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөж байгаа нь тэдний сэтгэлд нийцсэн үр дүнтэй ажил болсон гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ ярьлаа.
 
Мөн энэхүү ажлын хүрээнд 25,8 мянган иргэн өөрийн сонгосон банкаар дамжуулан тэтгэврээ авч байгаа аж.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг