Н.Энхбаярын улайрал цагаандаа гарч, АН-аар "ар тал" хийснээ илчиллээ

Нийтэлсэн: 2017-05-16 16:25:35

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Н.Энхбаяр МАХН-аасаа нэр дэвшихээр СЕХ-д материалаа хүргүүлсэн ч түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ.
 
Учир нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 сарын 3-ны өдрийн 411 дүгээр захирамжаар Н.Энхбаярын хугацаанаас нь өмнө ялгүйд тооцуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, ялтайд тооцогдох хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр дуусахаар байгааг тэмдэглэсэн байна. Хуульд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэгч нь ял шийтгүүлж байгаагүй, эсхүл  ял  шийтгүүлж  байсан  бол  ялгүй  болсон  буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар хуульчилсан нь түүнийг нэрээ дэвшүүлэх боломжгүйд хүргэсэн юм. 
 
Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэх заалтад мөн л шаардлага хангаагүй байна.
 
Н.Энхбаяр энэхүү шийдвэрүүдийг эсэргүүцэн удаа дараа жагсаал, цуглаан, зарлаад байгаа бөгөөд үүнийг “МАН”-ын өөрийг нь унагах гэсэн санаатай үйлдэл хэмээн олон нийтэд ойлгуулахаар шийдсэн  бололтой.
 
 
Гэтэл АН-ыг засаг барьж байх үед буюу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Н.Энхбаяр мөн л нэр дэвшинэ хэмээсэн ч шүүхээс ялын хугацаа дуусаагүй гэдэг шийдвэр гарч, мултарч байсан ч цамнаж, цуглаж, жагсалгүйгээр нам гүмхэн эхнэр О.Цолмонгоо дэвшүүлснээр өндөрлөж байлаа. 
 
Түүх сөхвөл, тухайн үед буюу 2016 оны 5 дугаар сарын 31-нд Сонгуулийн Ерөнхий хороо Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, Технологийн төвөөс 105 тоотоор Н.Энхбаярыг ял шийтгэлтэй эсэх дээр лавлагаа хүссэн байдаг. Үүний хариуд 1055 тоот лавлагаагаар "... Тус санд шилжүүлсэн иргэн Н.Энхбаярт ял шийтгэсэн тухай шүүхийн тогтоол, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн мэдэгдэх хуудсыг үндэслэвэл ... Иймд Н.Энхбаярын ялгүй болох хугацаа дуусаагүй байна" гэсэн хариу өгч байж. Тиймээс СЕХ 75 тоот тогтоолоо 2016 оны 5 дугаар сарын 31-нд гаргаж, Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзаж байжээ.
 
 
 
 
Тухайн үед ч өнөөдөр ч СЕХ-ны даргаар АН-ын угшилтай Ч.Содномцэрэн ажиллаж байгаа бөгөөд Н.Энхбаяр АН-ын засаглал руу муухай ч харалгүй бууж өгч байлаа. Үүнээс харахад Н.Энхбаяр МАН-ын нэр хүндийг унагаж байвал "хүн"-ээр туг тахих, хөгшид хүүхдүүдээр бамбай хийж, шуугиулах нь юу ч биш болж. Түүнчлэн ард түмнийг төөрөгдүүлж, АН-тай нөхцөөд буйгаа ч нуухаа байсан нь нэгэнт ил болов. Тиймдээ ч мөнгөөр болон сохроор дагадаг бишрэгчдээ турхирсаар байгаа нь МУ-ын төлөө гэхээсээ илүү өөрийн шунал тачаалаар улс төрийн хонжоо гаргах атгаг санаагаа хэрэгжүүлэх оролдлого гэх хардлагыг төрүүлэх болов.  
 
Ж.Сондор
 
 
 
 
СУРТАЛЧИЛГАА :

25 сэтгэгдэл харуулж байна        

  1. Шударга ёс, хууль журам гэж энэ улсад байхгүй болжээ. Хувийн компани нь 600-аад сая төгрөгийн өр төлбөртэй, чингис бондоос төмөр замд оруулсан 280 сая $ завшсан нь албан ёсоор тогтоогдсон эрүүгийн онц ноцтой гэмт хэргийн сэжигтэн бөгөөд яллагдагч жанхуу баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5-р бүлгийн 24-р зүйлийн 2.1 (4.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өр болон хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх;)-г зөрчиж нэр дэвшигчээр бүртгэлээ!!! Хэрэв хуулиа баримтлах юм бол жирийн ямар ч иргэн Сонгуулийн Ерөнхий Хороог дээрх зүйл заалтыг зөрчсөн гэдгээр Захиргааны хэргийн шүүхэд өгвөл “Энэ хуулийн 27.5-д заасныг зөрчиж нэр дэвшигчийг бүртгэсэн нь тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болно” гэдэг үндэслэлээр АН-с нэр дэвшигчийг шууд хасах эрхтэй болно.

    Зочин, 2017-05-16 17:35:31, 202.131.243.162Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Хүмүүс сэжигтэн Баттулгыг нэр дэвшсэнд хэл ам өолно гэж үүдээд наад Энхбаяраар чинь хаалт хийж бгашд

    Зочин, 2017-05-16 17:40:33, 106.102.130.249Хариу бичих

  4. Өргөн төмөр замаа тавих уу, нарийн замаа тавих уу алиныг нь ч тавь болох замыг байгуулчихсан шүү. Одоо ч нарийн өргөнөө шийдээгүй маргаад сууж байна. Энэ Баттулгад хамаагүй.

    Зочин, 2017-05-16 20:43:48, 124.158.109.140

    Баттулга эргуу мал Орос Хятадад очихдоо Танк л ярьна нэг бол ганзагны наймаа л ярих зиндааны мал

    Зочин, 2017-05-16 21:02:19, 98.169.180.19

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Ene balin hamart odoo bolimoor yum, icheechee chi

    Зочин, 2017-05-16 17:44:01, 202.21.112.102Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. 565

    123, 2017-05-16 17:46:33, 124.158.77.21Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. хшрх

    хроха, 2017-05-16 17:47:17, 124.158.77.21Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Эрх мэдэл гэдэг бол зарим хүний хувьд бялуу хүртэхэд нь хэрэг болдог байх, тэгж хардаг хүмүүс Энхбаярыг өмнө нь ерөнхийлөгч байсан хүн ахин яах гээд байгаа юм бэ гэж хэлээд байна. Гэтэл улс орныг удирдах ерөнхийлөгчийн албан тушаал бол ил далд хавсайдан идэхийн тулд биш, харин бурууг хийлгэхгүй байх, зөвийг хийлгэхийн төлөө байдаг болохоор улс орноо босгож ирэхийн тулд энэ хүн яваа гэж би хардаг. Энэ хүн Элбэгдорж, М.Энхболд, Баяр нарыг бодвол ард түмний төлөө зүрх сэтгэлтэй хүн шүү.

    зочин, 2017-05-16 17:55:52, 150.129.141.17Хариу бичих

  12. Тиймээ наад луйварчин чинь эхнэр дvv хамаатан садангуудаа тойролон хvрээлэгчдээ урвуулж зоос завшдаг Лаларбаяр ш дээ!!!

    Зочин, 2017-05-16 19:07:06, 66.181.187.111

    Таны нэр:

    Тайлбар:

  13. энэ Улс луйварчин шуналын туламуудаас хэзээ салах юм бол

    иргэн, 2017-05-16 18:10:35, 66.181.185.248Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. 1 hulgaichiig nogoo hulgaichaar, 1 aluurchniig nogoo aluurchnaar solih songuuli nert shogt jyjig. deer ni nam nertei hulgaich har huvalzuud, door ni yaj sheej baahaa shar huvalzaar zaalgasan mankuur booluud. mongol bol orond barigdaj otond idegdsen, hahuuli bogs dolooltiin sistemtei uls. chaddag gants um ni delhiig toirch uilag aldan guilga guih. 1 hulgaichiin tavhai daldraagyi baihad daraachiin hols baasaa goojuulsan mongol hulgaichiin tolgoi tsuhuina.

    unshigch, 2017-05-16 19:31:43, 188.63.150.132Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Баттулгын байгуулсан замыг харвал овоолсон шороо гэж харахаар. Түүнийг байгуулах гэж усны далан, гүүр, суваг гээд маш олон барилга байгууламж баригдсан байгаа. Одоо түүн дээр нарийн төмөр зам уу өргөн зам тавигдах уу гэж маргасаар л байна. Учир нь Хятадаа юу, Оросоо юу алиныг нь сонгох вэ? гэдэг шийдэл хүлээсээр байна. Ингэж л ард түмэн ойлгож байгаа. Энд Баттулга буруугүй.Одоо ч маргаантай хэвээрээ шийдэл гараагүй байна.

    Зочин, 2017-05-16 20:53:58, 124.158.109.140Хариу бичих

  18. Холоооо очиж хуц АНы бузраа. Баттулга голог чинь 6 жил яамны сайд нь байсан биз дээ АНы тархины тураалаа.

    Зочин, 2017-05-16 21:07:00, 98.169.180.19

    Chi joohon teneg uu? 200 saya dollariig dundaas ni zavshij huuramch samsungtai geree hiisen, mun 10-r huuhed hiisen yum uu gemeer makkenziin tezu bolovsruulsan bsan, yadaj 1 km ch gsen tumur zam tavij bno doo!!! Barimttai ilersen Hulgai luivriig uugshuuleed baih yum bol yu boloh yum be ene uls oron chin!!!

    Зочин, 2017-05-17 01:16:28, 122.201.21.236

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Бонд идсэн боохой гэж хэн бэ? Хулгай хийж чаддаг нь хождог нийгэмийг АН ардчилал нэрээр Монголд нутагшуулж ирсэн. Авилгал луйвар хулгай дээрмээ болиоч улс орноо бодооч гэхэд Чаддаг юманд арга байхгуй гэж илэг барингуй хариулдаг байж билээ. Энэ угсийг 1996-2000 хооронд АН моодонд оруулж байлаа. 2012-2016 АНы угс АНыг дагавал ам тосдоно гэж мэдлэгтэй мэргэшсэн албан хаагчийг нийтээр нь мэдлэггуй лойдоруудаар орлуулах ах дуу амрага садангаа ажилд авхыг хэлдэг болсон. 2012 МАН авилгалчин гэж гарч ирчихээд юун авилгал авилгал нь дэндуу багадсан цаг алдсан жоохон юм болхоор шууд улаан цайм дээрэм хийж ирсэн. Тэгээд тэр цусалсан 7.2 тэр бум доллар дотор нь ороогүй Эрдэнэтийн 49 луйвар ОТийн дубайн гэрээ ТТ гацаасан ажлууд ТТойн $73 зарж байсан гэрээг цуцлаад $25 зарсан алдагдал гээд АНы бузаруудын нугээл зондоо байна ш дээ. Оорсдоо зориулсан Оршоолийн Хууль Сонгуулийн хууль гээд явж огно. Ийм байж торийн эрхээ бид нарт дахиад огчих зад хогжуулээд жаргуулаад огий гээд байгаа юм даа бузарууд чинь

    Зочин, 2017-05-16 21:02:41, 98.169.180.19Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Монголыг жинхэнэ уугуул монгол угшилтай хүн хөгжүүлнэ гэдгийг л ухаарцгааж үзээрэй.

    Монгол иргэн, 2017-05-16 22:07:49, 202.21.106.145Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Сондор гэж хун юм уу юу солиороод байна aa чи, Энхбаярын тухай чи бас таамаг дэвшуулчихдэг естой ногоо ажилгуй хун аавынхаа толгой маажина гэдэг болж

    Зочин, 2017-05-16 23:56:12, 66.181.181.161Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Монгол улсын жинхэнэ Ерөнхийлөгч бол Н.Энхбаяр гуай юм шүү. Даанч түүнээс МАН ч тэр, АН ч тэр айгаад, өмнөх 8 жилд луйвар хийсэн аргаараа нэр дэвшүүлсэнгүй. Уг нь сүүлийн 8 жил ерөнхийлөгчгүй байсан Монгол улс энэ жил Н. Энхбаяр нэр дэвшсэн бол МАНДАН БАДРАХ байсан юм

    Зочин, 2017-05-17 00:06:46, 103.212.117.244Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. Н Энхбаяр нэр хундтэй ард тумэн бидэнд Харин элбэгдорж энхболд баяр лаларууд хэнч биш Луйварчид оффшортон хулгаач гэдэгийг Маш сайн мэднэ муу газрын хулгаач еронхийлогчид санаархаж байдаг лалар ичиж амьд яв! Ална шуу энхболд оо !!!!!!!!!!

    Зочин, 2017-05-17 00:14:27, 122.201.24.135Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Бид экс еронхийлогч доо хайртай ! Ард тумэний заяа хучтэй шуу! Н Энхбаяр монгол торийн жинхэн номер нэг лидер мон ! Хэн ч Энэ хуний толгойг гуйцэхгуй !!!!!

    Зочин, 2017-05-17 00:20:51, 122.201.24.135Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Hutsaaa malaa

    Зочин, 2017-05-17 02:27:48, 174.221.11.174Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Энхбаярийг гүжирдэж ханахгүй юмаа.худлаа таамагаар хүн гүтгэж бас л нэр төрд нь бүдүүлгээр халдаж байгаам бишүү.Монголд хууль гэж байна уу

    Zochin, 2017-05-17 17:17:31, 175.193.86.101Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. ENHBAYRAAS bayr elbegdorj chatsgana savirtlaa aij bn.Yasan ch bsan naiz nuhud hamaatan sadan ur huuhed ach guch emee uvuuguuruu bugd maanag manangiin esreg sanalaa uguh um shuu.ENHBAYR TA SHUU!!!!!!

    Зочин, 2017-05-18 00:11:46, 99.13.71.208Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Энхбаяр хөдөө очоод Эхэр татаж уйлаад Эмэгтэйчүүд Эхчүүд Эхнэрүүдийг шууд уруу татах шинжтэй байна лээ. Эмээ эд нар намайг шоронд рохьж рошоонд булсан гэхэдл ямарч эмгэн хайчаа бариадл босох байх шүү.

    Зочин, 2017-05-20 20:02:21, 124.158.112.29Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

  39. Монгол улсын эрх ашиг гэчихжээ. Газрын наймаагаар гаршиж гадна дотны гэхгүй хамгийн үнэ цэнэтэй газруудыг зарж байхдаа МАНгар Мигуй чинь эх орны сайн сайхны төлөө гэж байсан уу? Нүгэл нь нүдэнд нь шингээд харц нь хоёр тийшээ долиртоод байгааг нь яах болж байна.Харин ч Энхбаяр ОТ, ТТ-д эх оронч сэтгэлээр хандсаныхаа төлөөсөнд урвагч бүлэглэлийн нударганд нэг удаа нам шаалгасан. Гэсэн ч хулчийж арагш суулгүй дахин тэмцэж хэн нь хэн гэдгийг харуулах болсон.

    Зочин, 2017-05-23 21:14:11, 103.10.22.36Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: