sonin.mn
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 12:10 минутад эхэллээ.
 
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Үдээс өмнөх хуралдаанаар Зөрчлийн тухай хууль болон бусад товд орсон хууль тогтоолын төслийг хэлэлцэх нь. Харин үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор болжээ.
 
М.Оюунчимэг гишүүн улстөрчид оффшор бүсэд өөрийн болон хамаарал бүхий иргэдийн нэр дээр 17 тэрбум ам.доллар байршуулсан байж болзошгүй гэх асуудлаар Засгийн газрын тэргүүнд асуулга тавьжээ. Уг асуулгын хариу мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хийх аж.
 
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг