sonin.mn
Д.Тогтмаа шударга хөдөлмөрлөн, зүлгэн дээр гэрээ барин, зүгээр нэг амьдрах гэсэн боловч, ТҮЦ-ийг нь хууль бусаар хөөж туун, ТҮЦ эрхлэгчдийн "Түмэн" холбоог байгуулан тэмцэхээс өөр аргагүйд хүргэсэн. Тэрбээр оффшорын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцон, Оффшорын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд элсэж, 4.15-ны цуглаан, дараахи суултаас өмнө төв талбайд суулт эхлүүлж, улмаар оффшорын эсрэг АТОЗ, ОЭНХ-ий суултад зүтгэлтэй оролцсон.
 
Гэтэл суулт бууснаас хойш удалгүй, Зайсан дахи олон жил суусан газрыг нь хятадуудтай нийлэн булааж, энэ эмэгтэйн гэрийг буулган хөөж, орох газаргүй болголоо. Ийнхүү энэ шударга бүсгүй амьжиргааны ч эх үүсвэргүй, амьдран суух ч оронгүй болж, дээш тэнгэр хол, доош газар хатууг амсан зүдэрч явна. Сүхбаатарын талбайд өдөр шөнөгүй, 24 цагаар хөөгдөж туугдан байж, 24 цагаар сууж байна.
 
Ард иргэд ээ, зовлонд унасан нэгэндээ тусалж дэмжицгээе. Оффшорын эсрэг тэмцэгчид ээ, гачланг үзсэн журмын андтайгаа нэгдэн тэмцэцгээе! МОНГОЛЧУУД ХАМТДАА!
 
Ч.Мөнхбаяр