СИДНЕЙ. /CAPA/. Монгол Улс 2018 оны 5 дугаар сард нийслэл Улаанбаатар хотын ойролцоо шинэ олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байгаа энэ үед зогсонги байдалд ороод буй тус улсын агаарын тээврийн зах зээл маш чухал цаг үед тулж ирлээ.
Шинэ нисэх буудлыг үр ашигтай ажиллуулж, агаарын тээврийг хөгжүүлэхийн тулд засгийн газар үндэсний тээвэрлэгчээ хамгаалахаа зогсоож, агаарын тээврийн салбарт шинэ либерал бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
Үндэсний агаарын тээвэрлэгчээ хамгаалсан бодлогын улмаас Монголын хувьд олон улсын зах зээл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд огт өргөжөөгүй билээ.
Үндэсний тээвэрлэгчээ хамгаалсан үйл ажиллагааны хамгийн сүүлийн хэдэн жишээг дурдвал, Монголын тал Казахстаны “Air Astana”-гийн нислэгийг хүлээн авахаас татгалзсанаас гадна “Turkish Airways”-д Истанбул хотоос шууд нислэг хийх зөвшөөрөл олгохоос татгалзсан юм.
Монголын зах зээлд асар их боломж бий. Сүүлийн үед тус улсыг зорих жуулчдын тоо өсч байгаа нь өрсөлдөөн нэмэгдсэнээс үүдэн засгийн газрын мэдэлд байдаг МИАТ компанид сөргөөр нөлөөлнө гэдгээс илүүтэй эдийн засгийн асар их үр өгөөжийг авчрах юм.
Шинэ нисэх буудал нээгдэх гэж байгаа тул сонирхож буй гадаадын агаарын тээврийн компаниудад нээлттэй байх, хүсэлт тавьсан орнуудын нислэгийг зөвшөөрөх, нисэх буудлын үйлчилгээнд дангаар ноёрхдог МИАТ-ийн монополийг халах, мөн нисэх буудлын төлбөрийг бууруулснаар гадаадын агаарын тээврийн компаниудад хямд үнэтэй нислэг үйлдэх боломж олгох нь Монголын хувьд маш чухал юм. /2017.04.24/
Х.Сарнай
Эх сурвалж : Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Manai ulsiin bodlogo zov shuu
МАН ингэх гэж, мөн баахан уяаны нохдоо тэжээх гэж л ард түмний нэр барьж, Нямдорж мэтийн хасар басарууд нь амнаасаа цагаан хөөс сахруулан орилсоор Эрдэнэтийг улаан цагаандаа гарч хувийн хэвшлээс булааж төрийн мэдэлд авсан. Одоо үнэн нүүр нь энэ. Төрд авлаа гээд ард түмэнд юм нялзав уу, МАН-ын хасар басаруудад олз оров уу гэдэг нь маш тодорхой ш дээ
МАН-ын дарга Минг овогт өөрийн хувийн саальчнаа ИНЕГ-т санхүүгийн хэлтсийн даргаар томилсон.Энэ хүн 2-хон жил ажиллаад явахдаа хамаатан саднуудаа ажилд оруулж хүүхдээ Америк Канадад улсын хөрөнгөөр сургах эрхийн шагнал мөн 4 өрөө байр, 80-100 сая төгрөг бэлнээр бэлэг болгон аваад явах болно. ИНЕГ-с улс төрөөр ирээд явсан хүмүүийг шагнах ханш ийм байсан. ИНЕГ-т хэнийг халах солих асуудлыг ЗТХЯ-д 20-30 сая төгрөг бэлнээр төлж байж шийдүүлдэг болсон гэлцдэг.Одоогийн ИНЕГ-д алба салбаруудын шинэ дарга нарын суудал сэнтийд мөнгөтэй цүнх барьсан сургууль соёлгүй мэдлэггүй хуурамч дипломтой авлигал хүн амины хэрэгт орооцолдож шийтгүүлж байсан залуу охид ажлынхээ ширээн дээр шаадаг гаж донтой голдуу улсыг МАН-с томилоод байна.Эдгээр дарга нар дотор Монголоос бакалаврын хуурамч диплом худалдаж аваад Оросод очиж 1 жилээр сурч оросуудыг хулхидаж мэхэлсэн дарга нар маш олон байгаа.
ЛАЛЫН УЛС ОРНУУД РУУ НИСВЭЛ ДЭЛБЭРЭЛТЭНД ӨРТӨӨД ҮХНЭ. МАШ ЗӨВ.