sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаад байна.
 
Тус бүлгийн хуралдаан 10 цагийн үед эхэлсэн. Хуралдаанаар энэ 7 хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслийг хэлэлцэж байна. 
 
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. 
 
Бүлэг үдээс хойш хуралдаанаа үргэлжлүүлнэ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг