sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх сараас эхлэн намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж нэрсийг нь зарлана.
 
Энэ хүрээнд МАХН-аас Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулууныг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа аж.
 
Түүнийг нэгдүгээрт 2000 онд их өрийг тэглэх явцад гар бие оролцсон, хоёрдугаарт төрд ажилласан өмнөх дадлага туршлагыг нь бодолцсон, гуравдугаарт сүүлийн 10 гаруй жил төрийн ажилд оролцоогүй нэр цэвэр учир түүнийг нэр дэвшүүлэхээр болоод байгаа гэнэ.
 
Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун энэ тухай судлаад эргэж хариугаа өгнө хэмээн мэдэгдсэн гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд ярьлаа.
 
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг