Монголын улс төр ажин түжин. “Дээрээ” нам гүм, дороо “бага” зэрэг шуугиж байна. Хэрэв дээрээ нам гүм бол ямар нэг далд хуйвалдаан болж байна гэсэн үг гэдгийг би олон удаа дурдаж байсан. Товчхондоо бол манай улс төрчид Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж байна. Гэтэл сонгуулиас давсан олон асуудал Монголын нийгэмд үүсчээ. Энэ тухай товч анализаа өгүүлсү.
МАН-ын “дотоод асуудал”
2017.03.16-нд намын идэвхтэн сонгуультны зөвлөгөөн хийсэн ба уг зөвлөгөөнөөс дүүрэг болон аймаг, орон нутгийн намын байгууллагын зөвлөгөөн зохион байгуулахаар болсон. Үүний дагуу Нийслэлийн МАН-ын хороо яг одоо бүх дүүргүүддээ “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” форумыг зохион байгуулж байгаа ба үүнийг “60 саяын” Ц.Сундуй удирдаж байна. Мөн МАН-ынхан аймаг дүүрэг, сум хорооддоо форум нэрт зөвлөгөөн улс даяар хийж байна. Хэрэв МАН форум зохион байгуулж байвал “намаа сахилгажуулж”, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн “өргөн фронт” нэгэнт нээгджээ гэсэн үг.
Албан ёсны мэдээндээ “зөвлөгөөнөөр намын хорооны өнөөгийн байдал, үйл ажиллагаа болон цаашдын зорилго, зорилт”-ын талаар ярьсан гэх боловч үнэндээ МАН-ын энэ зөвлөгөөнүүд удахгүй болох сонгуульд оролцох стратеги, тактик, намын “сахилга бат” хийгээд зохион байгуулалтын асуудлыг товлож тохирсон нь мэдээжийн хэрэг. Ийнхүү МАН-ын аварга том машин сонгуульд бэлэн болов.
Ямар ч гэсэн МАН сонгуулийн штабаа “бэв бэлэн” болгожээ гэж дүгнэхэд нэг их ухаан орохгүй. Хуучин бол МАН ч тэр, АН ч тэр сонгуульд бэлтгэх штаб зэргээ байгуулсан, штабынхаа цэргийг нь биш юмаа гэхэд сонгууль удирдах бүрэлдэхүүнээ тэр дор нь олон нийтэд зарладаг байв. Одоо бол юу ч болоогүй мэт таг чиг сууна.
АН бол бүр “санаа амар”, нэрээ дэвшүүлнэ гэж зарласан хэдэн баагийнаас өөр ажил хийж байгаа юм алга. АН-ын хэн нэгэн лалар нэрээ дэвшүүлнэ гэж зарлах болгонд манайхан сүйд болж, бөх тааж байгаа мэт аашлах нь өрөвдөлтэй бөгөөд утгагүй.
МАН, АН хоёр таг чиг байгаагийн учир нь нэг нь яаж “ялахаа”, нөгөө нь яаж “ялагдахаа” сайн “ойлгож” байгаа бөгөөд энэхүү “бодит байдлын дагуу” сурсан зангаараа тохиролцоо хийж байгаа, бараг л хийчихсэн гэсэн хэрэг юм.
Бүгдээрээ энэхүү “далд” тохиролцоог тойруулан анализ хийгээд үзье.
МАН-аас М.Энхболд нэр дэвших нь нэн тодорхой. Гэвч ардчилсан “хууль ном” байна, намын дүрэм ухаантай цаас байна. Иймээс МАН “дотоод ардчилалтай” гэдгээ нотолж, 2-3 хүн “өрсөлдүүлэх” нь мэдээж хэрэг. Энэхүү өрсөлдөх хүн нь Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Ц.Нямдорж нарын хэн ч байж болно. Тэгээд “нэрээ татах” гэхчлэн “их гоё жүжиг” тоглохоо МАН хэнээр ч заалгахгүй, хамгийн сайн чаддаг юм нь тэр. Гэхдээ “дотоод ардчиллын” дагуу хэд хэдэн хүн өрсөлдүүлэхэд ихээхэн аюул оршдог. М.Энхболд 2007 оны намын “дотоод ардчилсан” өрсөлдөөнд С.Баярт нам шаалгуулж Намын дарга, Ерөнхий сайд хоёроосоо зэрэг мултарснаа мартаагүй нь лавтай. Чухам ийм учраас М.Энхболд намын “дотоод сахилгажилт”-ад онцгой анхаарч байгаа нь гарцаагүй. Ийм болоод л “үй түмэн” форум, зөвлөгөөн хийгээд байгаа хэрэг.
Далд тохирооны амин сүнс нь М.Энхболдыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх биш, харин түүнийг ялсны дараа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн байхав гэсэн асуудал болно. Харин энэ дээр бол ёстой дайн болж байна. Ил болсон мэдээллээс үзвэл Ц.Нямдорж УИХ-ын дарга болно. Сүүлийн үед Ц.Нямдоржийг балбаж эхлээд байгаа нь Ерөнхийлөгчид нэр дэвшигч Ц.Нямдоржийг биш, харин “УИХ-ын дарга” Ц.Нямдоржийг балбаад байгаа хэрэг юм. Хэрэв Ц.Нямдорж УИХ-ын дарга болбол оффшорчдын “оймсыг гозойлгох”-оосоо сийхгүй. Гэхдээ оффшорчдыг “ална”, тэдний “оймсыг гозойлгоно” гэсэн хүн ард түмнийг дэмжлэгийг авч болох ч МАН дотроосоо дэмжлэг авна гэж ёстой байхгүй.
Мөн Ерөнхий сайд хэн байхав, Засгийн Газрыг солих эсэх, МАН-ын даргын суудлыг хэнд өгөхөв зэрэг асуудал МАН-ын “шүдний” өвчин учраас тохиролцооны бас л амин чухал асуудал юм. Үүнийгээ шийдэж чадаагүй “үргэлжлүүлэн” тохирсоор байгаа учраас МАН чив чимээгүй байгаа юм.
Учир нь МАН-д Ерөнхий сайдад санаархагчид “үй түм” буй, энэ хэрээрээ далд өрсөлдөөн МАН-д ид явагдаж байна. Өрсөлдөөнийг улам гааруулж байгаа Ерөнхий сайд, Намын дарга гэсэн “хоёр сандлын” асуудал ихээхэн түвэгтэй. Намын даргыг эсвэл УИХ-ын даргад “өгөх” ёстой, эсвэл Ерөнхий сайдад “өгөх” ёстой. “УИХ-ын дарга” Ц.Нямдоржид МАН-ын даргын суудлыг өгнө гэж ёстой байхгүй. Ингэхлээр Ерөнхий сайд л үлдэж байна. Гэтэл Ж.Эрдэнэбатад МАН-ын даргыг “хавсруулах” сонирхолтой хүн МАН-д тун цөөхөн. “Хэн ч мэдэхгүй “аймгийн ня-бо”-д Ерөнхий сайд өгсөн, дээрээс нь намын даргаа өгөх хэрэг үү ? Ёстой гонжгор нь…” Ингээд л Засгийн Газар солигдож л таараад байгаа юм. Энэ бол гарцаагүй…
МАН-ын дарга болон Засгийн Газрын тэргүүнийг хавсран гүйцэтгэх “аавын хүү” одоогийн байдлаар У.Хүрэлсүх л байна. Эндээс үүдэн “ирээдүйн” Засгийн Газрын бүрэлдэхүүнийг “тохирохгүй” бол ямар юмных нь МАН байх билээ ?! Наад зах нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод Ж.Эрдэнэбатыг “гомдоож” яагаад ч “болохгүй” учраас түүнийг Шадар сайд болгох “тохироо” хийх гэх мэт. С.Баяр М.Энхболдыг “шаачихаад” шадар сайдаар “ахин” дэвшүүлсэн “сайхан туршлага” бэлхнээ байж л байна.
МАН-ын “шинэ” Засгийн Газрын сайд, дэд сайд нар аль хэдийн “тодорчихоод” костюм пиджакаа өмсөн толинд байн байн харж байгаа нь бодит үнэн юм. Эрхбиш нэг нам учраас өмнөх Засгийн Газраа хуйгаар нь хусаад хаяж чадахгүй биз. Гэхдээ л МАН-д Засгийн Газраа худалдах “элсний 13” дандаа “бэлэн” байж байдаг юм ш дээ…Энэ бол бодитой бөгөөд үлэмж зөрчилтэй, тэр хэрээрээ аюултай ажил гэдэг нь нэн тодорхой. Ер нь бол МАН-д “тохирох”, “тохиролцох”, “хуйвалдах” бол “хамгийн зовлонтой” ажил л даа…
Энд дурдсан эмзэг асуудлуудыг шийдвэрлэх тохироо, хуйвалдаан МАН-д ид явагдаж байна. Өрөг, түүний өрнөл тов тодорхой мэт боловч “цугцванг” болж нэг л алдвал бүх өрөг сүйрэх гээд байна. МАН-ын бүлэглэлүүд “нүүеэ нүүж болдоггүй, нүүхээр алдчих гээд” тун их “зовж” байна.
Саяхан Сү.Батболд оффшорт мөнгөө хадгалуулаад Монголд “үй түмэн” валют оруулж ирсэн гэх “гадаад сурвалжтай” хөгийн мэдээлэл тарааж байгаа нь энэхүү дотоод тэмцлийн нэг л илэрхийлэл юм. Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди Ж.Эрдэнэбатыг дэмжиж саналаа хэлснийг “намын тогтвортой байдлын төлөө” гэж тайлбарлаж болох авч энэ нь Гачууртын төсөлтэй холбоотой “хамтарсан” эрх ашгийн асуудал юм.
Сонгуулийн дараа шинэ Ерөнхийлөгч МАН-даа хэр ойр болон хол байх, МАН, АН-тай яаж харьцах, тэдний тэнцвэрийг яаж барих, оффшорчидтой тэмцэх эсэх, тэдний “оймсыг гозойлгох эсэх, төр засаг болон намын ажилд хутгалдан оролцох эсэх, гадаад бодлогодоо өөрчлөлт гаргах эсэх нь нээлттэй хэвээр үлдэж байна. Эсвэл асуудал огт өөрөөр эргэж Үндсэн хуулийн өөрчлөлт хийх нэрээр “төрийн зөөлөн эргэлт” хийж эрх мэдлээ бататган хадгалж ч болно. Үйл явцаас үзэхэд энэ хувилбар бэлэн байгаа. Ямар ч гэсэн Ц.Элбэгдорж шинэ Ерөнхийлөгчид “арвин баялаг зовлон” үлдээсэн бөгөөд үүнийг Ц.Элбэгдоржийн “аргаар” шийдэх, өөр шинэ аргаар шийдэх хоёрхон боломж буй. Энэхүү нээлттэй үлдсэн олон асуудлыг ярих хангалтай хугацаа надад бий…
АН-ын “дотоод” асуудал
АН бүр “санаа амарсныг” дээр дурдсан. Гэвч энэ нь зүгээр суугаад байна гэсэн хэрэг огт биш. АН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нь гарцаагүйг бүгдээрээ маш сайн “ойлгож” байгаа. Ямар сайндаа МАН болон М.Энхболдыг Н.Энхбаяраар “айлгах” гэж оролдож байхав дээ. Уг нь нам ухаантай юм бол “өөрийн” хүнээрээ “айлгах” ёстой биз дээ…
Н.Энхбаяр зүгээр л хээрийн боохой айлгах гэж босгосон мануухай мөн. Н.Энхбаярыг мануухай болгож байгаа нь үүнийг далимдуулж байгаад “өөрийн хүнийг шургуулах” гэсэн Ц.Элбэгдоржийн ядарсан заль мэх юм. Нөгөө талаас МАН-ыг задлах “шилдэг зэвсэг” нь АН биш, МАХН юм. Иймээс МАХН-ыг ашиглан МАН-ын саналыг хуваах гэж оролдож байгааг нь МАН сайн мэдэж байгаа. Чухам иймээс л МАН “дотоод сахилгажуулалт”-аа хийгээд байна. Н.Энхбаяр дүрдээ итгэчихээд давхиад байгаа болохоос түүнийг дахин гаргаж, бүгдээрээ “давхар бүлдэгдүүлэх”, чингэхдээ “дахин бүлдэгдүүлэх”-ийг хүсэх хүн МАН-д ч, АН-д ч огт байхгүй. Ингэхлээр Н.Энхбаярт ямар ч найдвар байхгүй. Мань хашир сүүлийн үед иргэний хөдөлгөөнүүд рүү хандраад байгаа нь түүнд гарц байхгүйг нь нотолж байна.
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зарласан баагийнуудын хэн ч сонгуульд ялна гэж бодоогүй, харин сонгуулийн дараа АН дахь байр сууриа бэхжүүлэх гэсэн цорын ганц зорилготой. Энэ нь аль хэдийнээ хурц ширүүн тэмцэл болон хувираад байна.
Одоо АН-д Ц.Элбэгдоржийн; С.Эрдэнэ, З.Энхболд нарын “Шонхор”; бие даан тэмцэгчдийн бүлэг гэсэн 3 бүлэглэл өрсөлдөж байна.
Ц.Элбэгдоржийн бүлэг “угсаа залгамжлах”, “уламжлал залгамжлах”, чингэхдээ Ц.Элбэгдоржийн “оймсыг гозойлгохгүй” хүнийг нэр дэвшүүлэх гэж “үхэхээс бусдыг” хийж байна. Тэр нь одоогийн байдлаар Р.Амаржаргал, Д.Дорлигжав хоёр юм. Ц.Элбэгдоржийн “бүлдэгдсэн гар”-ын атгалт “суларч” байгааг МАН яс махаараа мэдэрч, одоо л нэг “тайван амьсгалахтайгаа” болов. МАН “өөрөө бүлдэгдүүлэх адгийн муухай ч бусдыг бүлдэгдэх “үнэн гоё” ш дээ” гэж ярих дөхөж байна. Хүчний байгууллагууд дахь Ц.Элбэгдоржийн заавраар хүн бүлдэгддэг “бээлийнүүд” урагдан сэмэрч, харин МАН-ын өмсөх “шинэ бээлий” хайрцаг “дүүрэн” болов…
Харин “Шонхор” бүлэглэлд МАН-тай тохиролцон “сул хүн” тавьж өгөөд сонгуулийн дараа АН доторхи байр сууриа бэхжүүлэх ганц л зам буй. Гэхдээ АН-ын бүх нэр дэвшигч “сул” учраас тэдний “тохиролцох” саналыг МАН хүлээж авахгүй үнэрхэж байна.
Учир нь МАН-д АН-ыг “бүрэн устгах” сонирхол огт байхгүй. “Огт мэдэхгүй гуравдагч хүчин гаргаж байснаас сайн мэддэг АН байх нь илүү дээр.” “Маш дуулгавартай”, “гарын дор” АН шиг “хэрэгтэй юм” байхгүй. АН ямар “орлогч”, “туслах нам” байж үзээгүй биш…
Бодит хандлагаараа бол “Алтангадас” буюу “МАНАН”-гийн “цоо шинэ”, “дэвшилтэт” хувилбарыг бий болгох “жам ёсны” шаардлага үүсч байна. Энэ шаардлагын дагуу МАН, АН хоёр тохиролцох, зөвшилцөх ажил олон хувилбараар туйлын идэвхтэй явагдаж байна. Чимээгүй байгаагийн бас нэг шалтаг энэ юм.
Би судлаачийн хувьд эдгээр “үй түмэн” тохиролцооны нэлээдийг мэдэж байна. Гэхдээ маргааш нь шалгаад үзэхэд өчигдрийн тохиролцоо тэр чигээрээ тэмбэржүржиг болох нь хэтэрхий олон болов. Ингээд би “зарим” тохиролцооны тухай бичих гэхээр бие биенээ хулхидсан “тохирогчдыг” биш, намайг худал хэллээ гэж дайрах нь гарцаагүйг би сайн мэднэ. Адаг сүүлд нь би “ганцаараа буруутан” болж таардаг юм…
Харин тохиролцооны үр дүнд хэнийг АН-ын залуур дээр суулгах асуудлыг шийдэх ба энэ нь үндсэндээ МАН-ын “асуудал” боловч гадаад хүчин зүйл маш их нөлөөтэй. Лав л Барууныхан “Барууны ардчиллыг гутаахын бодит үлгэр жишээ” болсон Ц.Элбэгдорж мэтийн нэгдүгээр үеийн тэнэг лаларуудаас салахын түүс болж байна. Харин АН-д хоёрдугаар үеийнхэн хэр олон буй, тэднийгээ гаргаж ирэх эсэх нь АН-ын намын лидерийн онолын биш, практикийн тулгамдсан асуудал юм. Өнөө хүртэлх АН ямагт гадаад хүчин зүйлийн тусламж дэмжлэгийн ачаар оршин тогтнож байсан ба энэ нь алга болчихоор бие даан амьдарч сурах гэж ядаж байна.
Явж явж АН залуу ч биш, хөгшин ч биш, шинэ ч биш, хуучин ч биш, АН-ынх ч биш, МАН-ынх ч биш, гэхдээ хоёр намын “визтэй” өлбийж нялцайсан даргатай болж таараад байна.
Үүнийг Монголын нийгэмд буулгаж үзвэл “Алтангадас” болон МАНАН шинэ дүрд хувилж, шинэ хэлбэртэй, “шинэвтэр” удирдлагатай, шинэ арга барилтай харагдахыг хичээж буй боловч хуучин мөн чанар, агуулга нь хэвээрээ хадгалагдах хандлага бодитой бөгөөд гарцаагүй болж байна. Учир нь “чөтгөрийн тойрог” гинжээ шинэчлэн бэхэлж байна…
Иргэний хөдөлгөөний “дотоод” асуудал
МАНАН-гийн бодлого нуран унаж, эдийн засаг, нийгэм сүйрлийн байдалд орж, тэдний арчаагүй мөн чанар тодорхой бөгөөд ойлгомжтой болохын хэрээр ард түмний дургүйцэл, тэмцэл асар их нэмэгдэж байна. Ард түмний дургүйцэл иргэний байгууллагуудын идэвхижлээр илэрч байна.
Өнөөдөр идэвхи гарган тэмцэж буй Иргэний хөдөлгөөн байгууллагуудын үндсэн хүч, гол чиглэмж ард түмний язгуур ашиг сонирхлыг илэрхийлж байгаа нь мэдээж хэрэг. Гэвч эрх баригчид иргэний хөдөлгөөнүүд дунд тагнуул туршуулаа оруулах, зохиомол, дуураймал, зэрэгцээ хөдөлгөөн байгуулах, тэр ч байтугай байтугай эсрэг хөдөлгөөн үүсгэх зэргээр хагалан бутаргах, буруу тийш залах, саармагжуулах оролдого хийж, тэр болгондоо “маш сайн” үр дүнд хүрч байсныг эдүгээ заавал харгалзах учиртай. Үүнийг би болон бидний цөөн нөхөд яс махаараа туулсан учраас дэндүү сайн мэддэг юм.
Хамгийн сүүлчийн 2008 оны “Иргэний Холбоо”-ны жишээн дээр аваад үзэхэд тэнд Цагдаагийн тагнуул, Тагнуулын Газрын тагнуул, МАН-ын тагнуул, АН-ын тагнуул гэсэн 4 “төрлийн” тагнуул байв. Мөн хов зөөгчид, хутган үймүүлэгчид, өдөөн хатгагч нар “үй олноороо” байлаа. Одоо ч гэсэн энэ байдал арилаагүй гэж би бодож байна. Гэвч Монгол хэтэрхий жижигхэн учраас хэн нь хэн бэ ?! гэдгийг мэдэж болоод л байдаг юм.
Хэдийгээр маш их бэрхшээл зовлон байгаа боловч манай иргэний хөдөлгөөнүүд бодит амжилт олох бүрэн бололцоотой гэж би дүгнэж байна, амжилт олоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Харин энэхүү бололцоогоо бодит байдал болгох эсэх нь тэдний эв нэгдэл, зохион байгуулалтаас л шалтгаална. Гэвч энэ талаар жичид нь ярьсан нь дээр байх…
Эдүгээ Монгол дахь 25 жилийн “ардчилсан туршилт” дуусч, бодит ардчиллын шинэ зурвас үе эхэлж байна. Энэ хандлага эргэлт буцалтгүй бөгөөд хувьсгалт шинж чанартай юм. Өнөөгийн иргэний хөдөлгөөн, тэдгээрийн удирдагчдын стратегийн зорилт бол: МАН, АН-ын эрх баригчдыг шунахай сувьдаг, хулгайч, дээрэмчин, луйварчин, авилгач зан, үйлдлээ татаж, монголын ард түмний тогтоосон дүрмээр тоглохыг албадах (минимум зорилт), үүнийг чадахгүй бол МАН, АН-ыг хоёуланг нь улс төрийн тавцангаас бүрмөсөн шахан зайлуулах (максимум зорилт) явдал мөн. Үүний тулд иргэний хөдөлгөөнүүд улс төрийн гурав дахь биш, шинэ тэргүүлэх хүчнийг үүсгэн байгуулахыг зорьж, гүйцэлдүүлэхийг зорих ёстой…
Яг үнэндээ МАН, АН хоёр бол явцгүй, ирээдүйгүй, найдваргүй, сэтгэл хуурах төдий сонголт болой…
Иймээс “Их салхин хөдөлбөл нижигнэнхэн хөдөлтүгэй”…
Судлаач Х.Д.Ганхуяг
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?
Сэтгэгдэл0
АН сөнөөсэй
U.Khyrelsyh shig er zorigtoi, shiidemgii, eh ornoo gesen hyn Eronhii sain namiin dargaa avah heregtei.
khvrelsvx ofshorchin cv.batboldin ylaan xamgaalagch frakts bhuu
яг үнэн АН сөнөөсэй
Buh mongolchuud tegej husch baina gevch husvel songoj bolno hezee ch buu songo Ta zovhon garaa neg hodolgolgui langsam orilj hashgirahguigeer sanaliin guudsaa boglood l boloo sh dee bas dalimand Ni ta songono gej heleed mongiig ni hulhidan avchihna estoi goe
Bas husvel sonooj bolno "..............jagsaj orilj hashgirahguigeer nogoo songuulaar ......
ЭНэ Ганхуяг гуай "оймс гозойлгоно", ална, нам шаалгана" гэж ярьсан шоронгийн үгтэй хүн байхымдаа.
Ямар ч л байсан С,Зоригийн хэрэг гэдэг юм түр намжлаа ,сонгуулийн дараа сгинэ эзэбтэй , шинэ өргөөр тоглогдох нь ойлгомжтой болсон. шинэ өргө нь дээр хяналт аа тогтоосон нь АТМАН болно.Тэр үед Ц.Нямдоржийн үнэн царай тодорно
Ямар ч л байсан С,Зоригийн хэрэг гэдэг юм түр намжлаа ,сонгуулийн дараа сгинэ эзэбтэй , шинэ өргөөр тоглогдох нь ойлгомжтой болсон. шинэ өргө нь дээр хяналт аа тогтоосон нь АТМАН болно.Тэр үед Ц.Нямдоржийн үнэн царай тодорно
MAN sonoosei
МАН үхээсэй
Энд сэтгэгдэл бичсэн ихэнх нь л МАНАНг дэмжигсэд бололтой юм Монголчууд МАНАНгүйгээр амьдарч болохгүй юу Монголчууд бүгд л хөөтэй тогооны бариул шиг боллоо ш дээ Монголд их эргэлт гарах нь бол зайлшгүй харин хугацааны хувьд л хэзээ бол гэхээс Миний хувьд бол цааш харзнах горьдох хугацаа байхгүй л болсон баймаар санагдах юм Ухаарч сэхээрч чаддаггүй үхэр монголчууд л өөрснөө боол болох хувь заяагаа сонгоод явах юм байна л даа МАНАНг дахин сонговол дахиад л боолынхоо заяаг бүрэн батлана гэсэн үг Яаж ойлгуулах гээд ойлгохоо байчихсан олгой толгойтнууд боолоо хийгээд л явж бай даа
Shydarga tvmen shine tergvvleh hvchin mandan badrag
Нам зам гэдэг бол шаал худал ш тээ!! Ардчилал ч гэх шиг энэ бол өмнөх нийгмийн гологдол байсан цөөн хэдэн луйварчид Гадаадынхнаар санхүүжигдэн тэдний эрх ашгийн төлөө Төрийн Жолоог хууль бусаар булаан авсан асуудал юм. Өдгөө эдгээр нөхдүүд Ардчилал гэж хаа ч байхгүй зүйлийг номлон ард түмний толгой дээр зайдалж өөрсдөө Монголын баялгийг хуу цөлмөн Оффшор дансанд байрлуулсан байна. Ардчилсан нам, Монгол ардын нам гэдэг бол Дүр эсгэсэн ДЭЭРЭМЧИД!!!!! Эд нар Монголын төрөөс нэ даруй зайлах ёстой.
Ardchilal gedeg ug bol hulgaich nariin heleh hamgiin durtai ug ardchilal bolhulgai hudal hulhidalt arhidalt yaduural boos huurs ovchin zovlon bayan yaduu gachigdal yar tembuu har tamhi olsgolon transhei tenemel oron gergui luivarchin oligarhi offshoor tord garsanhulhi luivarchid an frakzi gamin shinjaan oyutolgoi erdenetiin luivar omch huvichlaliin luivar doh zorigiin allaga helmegduulelt amgalanbaatar hudal huurmag zagaan malgai arhag hulgaich aluurchin terbumtan elbegdorj sbayar batuul m enhbold badamjunai sv batbold baabar bilegt dorligjav gonchigdorj tembuujin delgersaihan bayarzogt saihanbileg eldevochir odjargal chuluudai bathuu enhbaatar lu bold oyungerel hotiin utaa geh metiin hog shaarnuudiig bii bolgoson mongol hun mongol ulsiig balarsan hun chadarhandee hunii ireedui ugui hiisen buzariin hudlaa ug boloi
Mongol ulsiig ballaj samarsan hun chanar hunii niigmiin orvongoor samarsan buzariin hudlaa huuramch ug bol ardchilal gesen buzariin ug boloi yag elbegdorj shig an niihan shig
Яг үнэн МАН ч ,АН ч ялгаагүй гадаад байгаа оффшорчдоосоо болж барууны тусгай албадын барьцаанд орчихсон байгаа. Тиймээс тэдний дахлгавар биелүүлж өөрсдөө амьд хэд хоног амьдрахын тулд намын нэр барьж өдөр хонгог өнгөрүүлж байгаа амьтадын сүрэг болоод байна. Элбэгдорж сонгуулийн дараа Америк руугаа хүндэт иргэн болоод арилаад өгнө. Ийм байхад ард түмэн тэмцлийн хурц хэлбэрийг сонгон авах шудрага ариун үйл юм. Оффшорчдын нам дарах нь уос орны эн тэргүүни амин эрх ашиг мөн.
Нам зам гэдэг бол шаал худал ш тээ!! Ардчилал ч гэх шиг энэ бол өмнөх нийгмийн гологдол байсан цөөн хэдэн луйварчид Гадаадынхнаар санхүүжигдэн тэдний эрх ашгийн төлөө Төрийн Жолоог хууль бусаар булаан авсан асуудал юм. Өдгөө эдгээр нөхдүүд Ардчилал гэж хаа ч байхгүй зүйлийг номлон ард түмний толгой дээр зайдалж өөрсдөө Монголын баялгийг хуу цөлмөн Оффшор дансанд байрлуулсан байна. Ардчилсан нам, Монгол ардын нам гэдэг бол Дүр эсгэсэн ДЭЭРЭМЧИД!!!!! Эд нар Монголын төрөөс нэ даруй зайлах ёстой.
АН сөнөж МАН цэвэршээсэй.
TA NAR MANANG DIILEHGVI DEE
Том ах, их багш МАН, ардчилагч дүү АН болон эдний хамтын бүтээл МАНАН гэж байна аа.
ГУРВАН ХЯТАД ХҮН ЗОГСОЖ БАЙНА.
Арын эгнээний эхэнд бас нэг байна.
Ардын түр засгийн газар байгуулах тухай санал асуулга явуулбал яасийм бол
их салхийг хэн эхлүүлэх вэ, салхи хаашаа чиглэх вэ? энэ салхи эргээд эхэлсэн цэг рүүгээ үлээхгүй байгаа
Иргэний хөдөлгөөнүүд нэг хэсэг идэвхитэй ажиллаж байснаа АН-ын засаглалын жилүүдэд бүр таг болж алга болсон байсан.Байгаа байхгүй нь ч мэдэгдэхгүй л байсан. АН-хан тэдний амыг тагласан байх. Лав л Баасан авгай АН-аас байр авч ,ерөнхий сайдын зөвлөх болсон гэж дуулдсан.Гэх мэт шантаажны байдлаар ажиллаж байсан. Энэ үед МАНАН-гийн опшорчид хүчээ авч чөлөөтэй,тайван амгалан үйл ажиллагаагаа эрчимжүүлж байжээ.Одоо гэнэт опшорчдыг зайлуулья гээд чанга хашгирахаас цаашгүй .
АН гэдэг луйварчдын бүлгийг л дахин монголын төрд ойртуулж болохгүй гэдгийг ард түмэн сайн ойлгож авсан
Ene Khovdiin Byambatsogt chini ondgon tolgoilchikhood Chinatai yasan adilkhan yum be?
Манжин толгойтнууд.
Mongolchuudaa bidniig 20 garanhuurch hulhidaj yaduuruulsan an man gej er yu yum be hen yum be estoi nogoo haan yum uu zaan yum uu mongolchuudaa ene hoer hulgaich luovarchin aluurchdiin bulgees hoeuulangaas ni salah zag bolson mongo taraadag l yum baigaa biz av avchihaad honshoor luu oshiglon hog deer hayah zag boljee ihsalhi nijignen hodolbol hodoltugai boszgoo ahan duusee
Nam zasag gedeg bol dur isgesen deeremchid shuu dee shal hudal
Dandaa haytad shoohuuz hurliiz ortoomnuud zogsoj baina mongol hunii zaya hayaj mongoliin tor buzartjee zasaj ariun bolgoh ganzhan arga baina ene bol auguu ih bogdiuudiin helsneer am man gesen hulgaich nariin mafiin bulgiig ganzhan udaa songohgui baih yavdal taraasan mongo togrogiig ni ineej baigaad avchihaad yag oorson shig hulhidah heregtei hulhidah ene ugiig buu mart martval dahiad neg elbegdorj shig atiisan horlontoi buzariin uhdelshoohuuz tor mongoliig minballana shuu mongolchuud aa
Төрийн өндөрлөгүүдээ хунхууз, шонхуузуудад алдчих гэж. Өврийн эгнээнд яахын аргагүй дотор газрын нөхдүүд зогсож байна даа.
МАН-аас Ө.Энхтүвшин, АН-аас Р.Амаржаргал нар нэр дэвшвэл жинхэнэ Монгол угсааны мөн нэр цэвэр хүмүүсийн хооронд шударга өрсөлдөөн болно. Олон нийтийн хандлага ч ийм байна.
Их санажээ
M enhbold gedeg zairchihsan luivarching hezee ch songohgui mongonii Chin garz bolno shuu yagaad ingej helj baina gevel hezee ch shudarga unen songuul boldoggui an namaas hen Chin baisan buur burhan baisan ch buu tui tui buzar uhii gevel an niig dahin songooroi m enhbold gedeg luivarchind dahin sanuulhad mongo chin hairan bish bol bid chamaig songohgui ee
Temtsedgui ard tumen muhnuu gej sonsoj baiv uu ene 2nam bol zugeer l mafiin zohion baiguulalttai novchiin garuud
Mongo togrogtei arhag hulgaich teneg lalaruudad helhed mongondoo hairgui bol morooroo baihgui bol hohi chin shuu
энхтүвшинг ерөнхийлөгчид дэвшүүлээд хүрэлсүхээр намын дарга ер сайд болговол ман зүгээр дэ
Erdene novsh AN taigaa sonoorei chi muu.
Тэгэхээр МАН Нямдоржыг ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй юм бн лда. Нямдоржыг тагнуул магнуул гээд баахан дайраад байхаар нь дэвшүүлэх гэж байгаа юм бн гэж бодож байв. Судлаач Ганхуягынхаар бол МАН-ынхан өөрсдөө хэрэгт орооцолдож гай болж магадгүй учраас Нямдоржыг дэвшүүлэхгүй гэж дүгнэсэн байна. Хууль бус байдал хэрээс хэтэрчихсэн учраас хуулийн хүн ерөнхийлөгч болох шаардлагатай байна. Газрын наймаачин З.Энхболдоо болиод Ц.Нямдоржоо нэр дэвшүүлээчээ.
Манай ард түмэн ерөөсөө хашрахгүй, их муйхар сонголт хийдэг гэнэн хүмүүс шүү. Сонгочихоод дараа нь газрын наймаачин, луйварчин гээд элдвээр муулаад байдаг. Энэ сонгуулиар нөгөө адлаад байдаг шоохууз М.Энхболдыг гаргаад ирж магадгүй л нөхдүүд дээ. Хэзээ ухамсартай сонголт хийж сурах юм болов уу. Хунхууз нөхдийн хуурамч пиард хууртаж ханадаггүй их сонин ард түмэн дээ.
Kkk yag ynen shd
АРД ТҮМЭН ТЭНЭГ ГЭДЭГТ ЦАГ ХУГАЦАА ЯВАХ ТУСАМ ИТГЭДЭГ БОЛООД БАЙХ ЮМ. ХӨГИЙН НОВШЫН МАН-ГАРУУДЫГ Л СОНГООД БАЙХ ЮМ ДАА. 27 ЖИЛ УЛС ОРНЫГ МИНЬ СҮЙРҮҮЛЖ СҮЙРҮҮЛЧИХЭЭД ОДОО ИХ ХУЦАЦГААЖ БАЙНА ДАА. УГ НЬ МАН-ГАРЫН МАНГАР ХУЛГАЙЧЫГ ГАРГАЖ БАЙХЫН ОРОНД АРДЧИЛСАН НАМЫН АМАРЖАРГАЛЫГ ГАРГАСАН НЬ ДЭЭР Л ДЭЭ. МУУЛААД БАЙГАА БОЛОВЧ АЛТАНХУЯГИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД Л НЭГ ЮМ ЗАМТАЙ, ОНГОЦТОЙ, БАЙРТАЙ БОЛЦГООГОО БИЗ ДЭЭ. ЛАЛРУУД Л ХҮНИЙ ТУС МЭДДЭГГҮЙ ДЭЭ ХӨГИЙН МАН-ГАРУУДЫГ ГАРГААД ОДОО ХҮҮХДИЙН Ч МӨНГӨГҮЙ, ТЭТГЭВРИЙНХЭЭ НАС ТАТВАР ХОЁРЫГ НЭМҮҮЛЧИХЭЭД ДЭБИЙЛ ЦАРАЙЛААД Л СУУЖ БАЙНА. МАНАЙХ ШИГ ТАТВАРАА НЭМҮҮЛЧИХЭЭД ГЭДСЭЭ ХҮҮЛҮҮЛЖ БАЙГАА ХОНЬ ШИГ СУУДАГ АРД ТҮМЭН Ч ГЭЖ БАЙДАГГҮЙ БАЙХ АА. ХӨГИЙН МАН-АРСАН ЛАЛРУУДЫГ ГАРГАЖ ТАРХИНДАА ҮНЭХЭЭР ТОМ ШААЛГУУЛЛАА ДАА. ХОХЬ НЬ ЭЭ ХОХЬ НЬ. ТЭНЭГ АРД ТҮМЭН ТЭНЭГЭЭРЭЭ Л ДУУСДАГ ХОЙНО
Ард олныг тэнэг гэчихээд еерее тэнэг тэнэг юм ярихаар яахав тэнэгээ. Алтанхуяагийн самралтийн ур дунгээр одоо амьдарч байгаагаа ойлгохгуй тэнэг байна
Энэ нэг шар хадны хун дандаа хов живийн юм бичих юм уунийгээ нэг их аугаа онолын юм бичиж байгаа гэж боддог байх суулийн уед Батуул бас иймэрхуу хоосон онолдох санаа цухуйлгаад байналээ Чиний хэлээр ухсэнийх нь намууд байх вэ? Хэдэн луйварчид уяачид цуглуулсан хогий новшнууд байхад
Энэ нэг шар хадны хүн дандаа юм бичдэг гээд л уурлаад байх юм( чи тэгээд энэ нэг шар хадны хүний дандаа бичсэн юмыг дандаа яагаад уншаад байдхг юм бэ? Тэгээд бас дандаа л ийм загнасан коммент бичхийн..
An man nii hulgaich nar dahin buu songoochee buzar hulgaich elbegdorj mongoliig samarsan ni bagadaad baina uu
Энэ хэдэн нөхдөөс өөр олигтой хүн нэр дэвшихгүй бол манай улс үнэхээр лидерийн хомсдолд орсон юм байна. Путин шиг улс орноо залаад явчих хүчтэй удирдагч хүсээд нэмэргүй бололтой. Энэ байдлаараа одоогийн нөхцөл байдлаас гарахгүй нь ойлгомжтой боллоо. Хэр удаан байран дээрээ эргэлдэх юм бол хөөрхий. DeFacto Д.Жаргалсайхан, Ц.Нямдорж, Ж.Гомбожав, Б.Жаргалсайхан нарыг нэр дэвшүүлчих тийм зангарагтай нам эдэн дотор алга уу?!
Тэгэхээр МАН Нямдоржийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхгүй юм байна л даа. Нямдоржийг тагнуул магнуул гээд баахан дайраад байхаар нь дэвшүүлэх гэж байгаа юм байна00000 гэж бодож байв. Судлаач Ганхуягийнхаар бол МАН-ынхан өөрсдөө хэрэгт орооцолдож гай болж магадгүй учраас Нямдоржийг дэвшүүлэхгүй гэж дүгнэсэн байна. Хууль бус байдал хэрээс хэтэрчихсэн учраас хуулийн хүн Ерөнхийлөгч болох шаардлагатай байна. Газрын наймаачин З.Энхболдоо болиод Ц.Нямдоржоо нэр дэвшүүлээч ээ. Зочин 202.131.230.70
Нямдорж, Хүрэлсүх хоёр одоо цагт яг тохирно. Муусайн авилгачид , офшорчдыг нам цохих хүмүүс хэрэгтэй байна. Юм үзсэн зангарагтай хүмүүс хэрэгтэй байнаа...
Нямдорж чинь Санк Петербургийг Их сургууль тогссон сэхээтэн хун. Хурэлхуу бол дур эсгэгч .
Ардын намд Хурэлсухээс оор хун байхгуй болтлоо эрдэм чадал ,гадаад хэлний мэдлэг , банкны монгоор морийтой тоглодог ,Дэлгэрнарангаа сандалаар зодож байсан, Их хурлын гишууныг элгэдэж унагадаг , Ордон тойроод Элбэгдорж тархи угаагч гээд хашгирч явсанаа Дараахан нь Элбэгдорж бид хоер найз гэж авдаг, Улам цайм долигнож - хурал дээр сайд болозын толоо Цэргийн есолгоотой Елбэгдорж еронхийлогч танаа илтгэхэд гэж ирээд л (сайд болох гэж тэр шуу дээ,сайндаа биш ) харанхуй,бурангуй ,жинхэнэ популист Албан тушаал цунх бариж гуйгчидэд тараагч Хурэл хуу л байгаа Бол Энэ нам хаашдаа суйрнээ
монголд эдийн засгийн хямрал биш хариуцлагагүйн хямрал нөмөрсөн гэж элбэгээ айлдсан билээ. энэ нь гуйвашгүй үнэн тэгвэл элбэгийн үед монголчууд ядууралд орж өсөлт хөгжилт унав. энэ хүнд монголчууд ерөнхийлөгчөөр ажилласны дараах хүндлэл тусгай хангамжийг эдлүүлэх монголд гавъя байгуулсан уу? эсвэл гай тарьсан уу? гэдгийг бодож үз. хэрэв хугацаанаас нь өмнө элбэгээг буулгахгүй бол бас л дахиад ард түмнийг холгох гэж байна. элбэгээг хугацаанаас нь өмнө буулгавал хойшдын ерөнхийлөгчид санамж болоод зогсохгүй хүндрэлийн үед бага ч гэсэн зардал хэмнэгдэнэ. зардлаа хэмнэдэггүй засаг төртэй иргэд тооцоо хийх цаг болжээ
Хурэлсух ээ ?!!! Хэхэ Ийм несерьёзны кандидат яригдаж байна гэдэг МАН одоо яг юу вэ ?!гэдгийг л харуулаж байна. Хуний нооц ,боловсон хучин ,21зууны хогжлийн туучжэ Монголын шилдэг сэхээтэнууд Ю.Цэдэнбал,Цэнд,Томор-очир,Самбуу, Жалаан-аажав,Намсрай,Балхаажав, Даш-ендон....гээд Удирдаж байсан намыг Хурэлсух ? Ео-оо больдоо та нар !
Хурэл нэртэй хун болох естой юм бол Хошин шогийн Хурэлхууг Хурэлсухийн оронд тавьчихаа
Хурэлсух ч оросоор ч один даван тритэйгээ шуу Давай Хурэлсух жанжин ! Сэлэм гялс толгой бондгос ! Хурай !
Нэг бол судлаач Ганхуяг даапалж байна,эсвэл МАН бурэн оюунлаг хуний нооцийн хямралд орсон бн.
М Энхболдын сурсан дуртай мэхнээс... Сонгуулийн хугацаа дуусахын өмнө хэдэн хөгшүүлээ явуулж эртнээс сонгосон найдвартай айлын хаалгуудыг цохино Тэд маргааш заавал МАНд өгсөн байхыг сануулна Харин сэжигтэй айлуудын хаалгыг цохиод танайх хэний төлөө өгөх үү гэж сонжино энэ бохир аргаараа М Энхболд үргэлж ялж ирсэн юм
Хурэлсух бол Морь ! Конь ! Морины Цогцос ! Морины цогцос хатирахгуй ! Та нар надтай маргах юм байхгуй
Хурэлсухийн хамт гарч ирсэн гал халуун хувьсгалч Арвин их л мундаг байсан даа Их хурлын танхимд ч Ардчилсан намыхнийг ч естой нэг болгож тавьдаг байсандаа Одоо хаанаа давхиж явна хо ?
Тэгдэггуй л байхгуй юу Хэхэхэхэ Морины цогцосыг морь гэж боддог улсууд бас байх юм даа
Томчуул ухаанаа олодохсон чинь Шийдэл Хурэл хуу Сух жанжин анхны 7ын нийлмэл сунс болон гарч ирэх юм уу судлаач ах аа
MAN sunuusei
Ungursun jiliin songuuliin baidlaar bol M.Enhboldtoi burhan ursulduud ch nemergui,yalagdana.
Odoogiin uls turiin huchin ard tumnii itgeliig olon jil husurduulsen uchraas uls turiin tavtsangaas shahan zailuulah ni hamgiin zuv arga bolno.
Тулээ хагалахад ТОМОРсух нь дээр , хун хагалахад ХуРЭЛ сух хурэлцээтэй ....
An- man.s hurelsuh bayarzogt nar neeg ih unench zarailsan teneg lalar bazaanuud anh teneg yumuu geseer hochinteressant yum yarij garch irj baisniig sanaj baina odoo diildehgui luivarchid dogshirson hulgaich nar bolj dee odoo an man ch hen ch baigaad hereggui Shine hun yadaj naymdorj enhtuvshin darga buyangiin javaa nariig songoh heregtei ulirsan balarsan hulgaich m enhboldiig songoj tenegtev ee mongolchuudaa
Монголын сүүлийн 27 жилийн түүхэнд хоёрхон үнэн бий. 1 . МАН төр засаг барих болгонд улс мандан бадардаг. АН харин эсрэгээрээ. 2. АН д гадны гар хөлүүд бдаг. Бүр эх орон ард түмнийхээ эсрэг ноцтой үйлдлүүд хийж байсан урвагчид ч олон бгаа. Ийм л ялгаатай хоёр нам.
Алдар цуугаа мандуулсан 49 ов нь дэндсэн шаарнуудаас аль намынхан голдуу юм бол. хохо
Энд сэтгэгдэл бичсэн ихэнх нь л МАНАНг дэмжигсэд бололтой юм Монголчууд МАНАНгүйгээр амьдарч болохгүй юу Монголчууд бүгд л хөөтэй тогооны бариул шиг боллоо ш дээ Монголд их эргэлт гарах нь бол зайлшгүй харин хугацааны хувьд л хэзээ бол гэхээс Миний хувьд бол цааш харзнах горьдох хугацаа байхгүй л болсон баймаар санагдах юм Ухаарч сэхээрч чаддаггүй үхэр монголчууд л өөрснөө боол болох хувь заяагаа сонгоод явах юм байна л даа МАНАНг дахин сонговол дахиад л боолынхоо заяаг бүрэн батлана гэсэн үг Яаж ойлгуулах гээд ойлгохоо байчихсан олгой толгойтнууд боолоо хийгээд л явж бай даа
МАНЖИН ТОЛГОЙТНУУД
deer ni nam nertei hulgaich luivarch har huvalzuud door ni yaj sheej baahaa shar huvalzuudaar zaalgasan mankuur booluud. dotoodiin har huvalzuud ni gadaad ezdiinhee shaahaig ynsej bogsiig ni gyalaital doloono. uls ni guilgachin niigem ni omhii jorlon hahuuliin sistem. dain dajintai ornuudaas doloon door hrmjeend guilga guij amidarna. hols baasaa dusluulsan mongol guilgachid guilga guij delhiig toirno. 1 mongol guilgachingiin baraa ni arilaagyi baihad daraagiin guilgachingiin tolgoi ni tsuhuina. asem hiij altsaganasan ch guilgachin heveer, delhiin shivshig. duhaa tsoortol morgoson ch onooh muu guilgachin mongol heveer. har shar huvalzuud ni mankuur boolgyigeer orshin togtoj chadahgyi. nogoo muu mankuur zombinuud ni har shar huvalzuuddaa shuluulj moljyylehgyi doromjluulahgyi bol hanamj avch chadahgyi hyyn sygnyyd
Ай хеерхий
Uls ornoo suirliin irmegt avchirsan huuchin teneguudees bitgii songoosoi, erunhiilugchid shine hun gargaadai ard tumrn!
Манай нам нэр хүнд навс уналаа, Хүрэлсүх минь Ерөнхийлөгчийн сонгуулийг ашиглаж өмнө хулхидуулсан өс хонзонгоо авч МАН-ын дарга-ЕСайд болох хороо маш сайн найруулаж олон түмэн гишүүд биднийхээ магнайг тэнийлгэж өгөөрэй......Амжилт