Түвд залуу өөрийгөө шатаажээ

Нийтэлсэн: 2017-03-20 13:29:00

ВАШИНГТОН./VOA/. Өнгөрсөн бямба гарагт Хятадын Сычуань муж дахь нэгэн сүмийн гадаа Пема Гялцэн гэдэг 24 настай түвд залуу өөрийгөө шатаажээ. Тус мужид Хятадын бодлогыг эсэргүүцэгч түвдүүд олноороо оршин суудаг аж.
 
“Эрх чөлөөт Түвд” байгууллагын мэдэгдсэнээр, олон цагдаа нар хэргийн газарт ирж, өөрийгөө шатаасан залууг баривчлан хорьсон байна.
Зарим гэрчүүдийн ярьснаар, Пема Гялцэнийг баривчилж байх үед тэрбээр амьд байжээ. Харин дээрх байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, хөдөлгөөний идэвхтнүүд түүнийг амьд эсвэл үхсэн эсэхийг мэдэх боломжгүй байсан аж. Цагдаа нар мэдээлэл тархахаас сэргийлж, хэрэг явдал болсон газарт хэсэг хугацаанд байсан бөгөөд интернет сүлжээг тасалсан байна.
 
“Эрх чөлөөт Түвд” байгууллагын мэдээлснээр 2009 оноос хойш 140 гаруй түвд хүн өөрийгөө шатаасны ихэнх нь лам, гэлэнмаа нар байжээ. Тэд Түвдийн ёс заншил, шашны хэрэгт хятадууд хөндлөнгөөс оролцож байгааг эсэргүүцэж өөрсдийгөө шатаадаг бөгөөд тэдний ихэнх нь нас барсан байна.
 
Харин Хятадын эрх баригчид өөрийгөө шатаах явдлыг гэмт хэрэгт тооцох болсон ба орон нутгийн шүүхүүд эсэргүүцэгчдийг дэмжсэн гэх үндэслэлээр олон арван хүнийг шоронд хорьжээ.
 
Б.Мишээл
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
 
 

СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. oorsdoo l hohirno sh tee te1 bna daa

    Зочин, 2017-03-20 15:59:32, 183.202.232.75Хариу бичих

  2. Тэгээд чинийхээр бол чимээгүй сууж байгаад нэг нэгээрээ нядлуулах хэрэг үү?

    Зочин, 2017-03-20 21:12:35, 172.56.10.215

    Таны нэр:

    Тайлбар:

  3. 1 ch gesen hujaa derleed ugei gej boddoggui yum baihdaa!

    Moogii, 2017-03-21 13:38:15, 95.195.202.122Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: