sonin.mn
ӨРӨМЧ. /KAZINFORM/. Терроризмтой тэмцэх арга хэмжээний хүрээнд Хятад улсын Шинжаан Уйгурын Өөртөө засах орны /ӨЗО/ бүх тээврийн хэрэгсэлд хиймэл дагуулаас байршил тогтоох төхөөрөмж суулгахыг Хятадын эрх баригчид цагдаа нарт үүрэг болгожээ.
 
Тус ӨЗО-нд үе үе халдлага гарсаар байгаа бөгөөд халдлагуудыг лалын босогчид үйлдсэн гэж Хятадын эрх баригчид үзэж байгаа юм.
Шинжааны Цагдаагийн газрын мэдэгдэлд “автомашинууд бол террористуудын хувьд тээврийн гол хэрэгсэл нь юм” гэжээ. Шинжааны Баянголын өөртөө засах мужид уг төхөөрөмжийг машиндаа суулгахаас татгалзсан жолооч нарт бензин өгөхгүй байна.
 
Сүүлийн жилүүдэд Шинжаанд хутгаар зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү халдсан тохиолдол нэг бус удаа гарсан юм. Хятадын эрх баригчдын үзэж байгаагаар, эдгээр халдлагыг Шинжааны хүн амын нэлээд хувийг эзэлдэг лалын шашинт уйгурын салан тусгаарлах үзэлтнүүд үйлджээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг