sonin.mn
“Өргүй Монголын төлөө” хөдөлгөөний тэргүүн, Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүтэй ярилцлаа. 
 
ХЯМРАЛЫН ҮНДСЭН ОНОШ БОЛ ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТ ЮМ
 
Олон улсын валютын сангийн“Extended fund facility” хөтөлбөрийн талаар та нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа хүмүүсийн нэг. Энэ талаар яриагаа эхлэх үү?
 
“Extended fund facility” хөтөлбөрт орсноор Монгол Улс сонгодог утгаараа Египет, Украинд болсон хямрал руу явж байна. Тэр нь төгрөгийн ханшийг өшөө доош нь унагана гэсэн үг. Одоо нэг ам.доллар 2500 төгрөгтэй тэнцэж байгаа нь цаашдаа 5000, 6000төгрөг ч болж болзошгүй байна. Тийм юм руу унана гэдэг чинь бүх аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүд, орон сууц, цалингийн зээлтэй хүмүүс бүгдээрээ өрөнд ороод дампуурахаас өөр аргагүй болно гэсэн үг. 
 
ОУВС анх 1974 онд “Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэр үед Америкийн Холбооны нөөцийн сан ам.долларын алтан баталгааг аваад хаячихсан. Энэ бол долларын цаад эздийн хийж байгаа хэрэг л дээ. Яагаад гэхээр янз бүрийн тэнэг шуналтай хүмүүс тэдэн дээр очиж 5, 6-хан хувийн хүүтэй ам.доллар зээлээд яваад байдаг. Тэгээд эхлэнгүүт долларын эзэд бодож байгаа юм, “Ерөөсөө ийм тэнэг байхаа больё” гээд илүү их ашиг олох юм руугаа явсан. Жишээ нь, гурван тэрбум ам.долларынзээл өгөөд 7 хувийн хүү авч байснаас 10 тэрбум ам.доллар зээл олгож бага хүү амлаадтухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханшийг унагаад байвал илүү их баяжих юм байна гэж долларын эзэд үзсэн. Хамгийн гол нь тэр улсыг ард түмэн, газар нутаг, ахуй амьдралтай нь базаж болно гэдгийг тэд ойлгосон.
 
Төрийн зүгээс авдаг зөвшөөрөлтэй холбоотой авлига гэх мэт зүйлс нийлээд өнөөдөр Монголд бизнес эрхэлж байгаа хүнд нэмэлт ачаалал, санхүүгийн өртөг болж байна. Санхүүгийн өртгийг өнөөдөр эдийн засагчид ярихгүй байна.
 
Энэ хөтөлбөрт хамрагдсан, муу жишиг болсон улсуудын тухайюу хэлэх вэ?
 
Эхний жишээ гэвэл, Украиныг харж болно. Оростой бараг дайны байдалд байгаа учраас Украины асуудлыг ярих нь чухал. Орос бол манай мөнхийн хөрш гэдэг утгаараа Украины асуудлыг бид ойлгож байх ёстой. Украинд 2014 онд Виктор Януковичийг Ерөнхийлөгчийн суудлаас нь Төрийн эргэлт хийх замаар огцруулчихаад араас нь “Extended fund facility” гэдэг хөтөлбөрийг эхлүүлсэн байдаг.
 
Төрийн эргэлт нь бас хөөрхөн нэртэй Оранж хувьсгал гээд. Эндээс би юу хэлэх гээд байна гэхээр хоёр зүйлийг анзаараарай. Нэгдүгээрт, Украинд Төрийн эргэлт хийж дуусаад араас нь шууд“Extended fund facility” хөтөлбөр орж ирж байна гэдэг бол энэ  хөтөлбөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй, оросуудтай ажиллаад, гадаад худалдаан дээрээ Оросын эдийн засагтай интеграцчлалд оруулж, ам.долларыг нь хэрэглэхгүй, долларын эздийн үгэнд нь орохгүй байсан учраас Януковичийг унагаажээ. Тэгээд яг энэ Америкийн талыг баримтлагч А.Прошенког гаргаж ирсэн.
 
Тэгэхээр “Extended fund facility” хөтөлбөрийг хийхийн тулд тухайн улсад заавал Төрийн эргэлт хийдэг байх нь ээ гэж дүгнэе. Хоёрдугаарт, Төрийн эргэлт хийсний дараа ардхөтөлбөрт оруулж тухайн улсын мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш унаад эхэлдэг. Яг энэ хөтөлбөр Украинд хэрэгжиж эхлэхэд нэг ам.доллар нь найман гривнятай тэнцэж байсан бол өнөөдөр нэг ам.доллар 28 гривнятай тэнцэж байгаа. Өөрөөр хэлбэл, Украины мөнгөн тэмдэгтийн ханш өнгөрсөн хэдхэн жилд 3.5 дахин унасан гэсэн үг. Тэгэхээр ОУВС-ийн үндсэн заль бол өөрсдөө мөнгө өгч байгаа нэрээр тэр улсын мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлдэг. Жишээ нь,нэг миллиард доллар өгчихлөө гэхэд өгснөөсөө хойш арван жилийн дараа буцаагаад төлүүлэх болоход тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханш нь 5-100 дахин уначихсан байвал яах вэ.
 
Тэр хооронд тухайн улсын ард түмний цалин тэтгэмж нэмэгдэхгүй учраас хэзээ ч өрнөөсөө гардаггүй. Тийм учраас би дахиад хэлье. Ерөөсөө Монгол Улсын эдийн засгийн хямралын үндсэн онош бол бидний цалингаа авдаг төгрөгийн ханшийн уналт юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хэлж байгаачлан тэр долоон арга хэмжээ, татваруудыг нэмнэ, валютын ханшийн уян хатан бодлого барина гээд байгаа гоё үгнүүдийн чинь цаана биднийг өрөнд оруулах бодлого л явагдаад байна. 
 
Египет улс энэ хөтөлбөрт хамрагдсан ч мөн тусыг олоогүй гэдэг?
 
Египет улсын тухайд, 2010 оноос эхлээд тухайн бүсэд Арабын өнгөт хувьсгал явагдаж, ам.долларын эзэд дайн өдөөж явсаар байгаад тэр бүсдээ хамгийн тогтвортой улс болох Египетэд Төрийн эргэлт хийж дөнгөсөн. Олон жил Төр барьсан Ерөнхийлөгч Хосни Мубаракийг унагаад, Муслимын ах дүү нар гэдэг хүмүүсийг гаргаж, дараа нь тэднийгээ бүгдийг нь шоронд хийгээд хамгийн сүүлд 2014 онд энэ долларын эздийн дэглэмийг хүлээн зөвшөөрдөг хүнийг Египетэд гаргаж ирэн“Extended fund facility” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн ялгаагүй Египетийн жишээг харахад Украинтай адил замаар явсан байгаа биз.
 
Валютын сангийн ийм бодлого хаана ч адилхан. Эхлээд өөрсдийнх нь үгэнд орохгүй байгаа хүмүүсийг унагаана. Украинтай адилхан үндэсний мөнгөн тэмдэгт нь Египетэд үнэгүйдсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд нэг ам.доллар найман Египет фунттай тэнцэж байсан бол өнөөдөр 18 фунт буюу 2.8 дахин уначихсан явж байна. Жил ч болоогүй байхад Египетийн мөнгөн тэмдэгт 2.8 дахин уналаа шүү дээ. Гэтэл одоо манай Н.Баяртсайхан нар их сайхан юм хийчихсэн юм шиг мушилзаад сууж байдаг. 
 
ТӨГРӨГИЙН ХАНШИЙН УНАЛТ БОЛ МАНАЙ УЛСЫГ ӨРӨНД ОРУУЛЖ БАЙГАА ҮНДСЭН ШАЛТГААН
 
Эхнэр, хүүхдээ тэжээж чадахгүй байна гээд гадны харь хүнийг гэртээ оруулж ирж болох уу. Тэгээд, “Манай эхнэр хүүхдийг тэжээгээч ээ, би эхнэртэйгээ унтах үедээ танаас зөвшөөрөл авч байя” гэж байгаа юм шиг ичгүүртэй шившигтэй байдалд орчихлоо.
 
“Өргүй Монголын төлөө” хөдөлгөөн өнгөрсөн нэг жилд нэлээд идэвхтэй байлаа. Та бүхэн юунд зорьж байв?
 
Хөдөлгөөний үндсэн зорилго бол ерөөсөө энэ хүмүүсийн буруу ойлгоод байдаг зүйлсийг тодорхой болгоё гэж зорьсон. Манайхан эдийн засгийн хямрал болчихлоо, ам.долларын ханш өсөөд байна, үйлдвэрлэж байгаа талх, бензин, дулаан цахилгааны үнэ өсөөд байна гэж ярьдаг. Жирийн ард түмэн ч үүнийг нь ойлгохдоо тэнд савтай бензин зардаг компани үнээ нэмлээ, энд нэг талх зарж байгаа хүн аргагүй байдалд ороод талхныхаа үнийг нэмчихэж гэж ойлгоно. Нөгөө талдаа өнөөдөр Монголбанк болон арилжааны банкууд ам.долларын ханш тэд хүрлээ гээд түүнийгээ зарлаад байдаг. Ингээд бүгд салангид зүйл мэтээр ард түмэнд харагдуулдаг. Гэтэл энэ чинь ам.долларын ханш өсөөд байгаа юм биш, бензиний үнэ ч нэмэгдээд байгаа юм биш.
 
Төгрөгийн ханш л унаад байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх бүх юм төгрөгөөр илэрхийлэгдэж байхад төгрөгийн ханш унана гэдэг чинь яг тэр унасан хэмжээгээрээ доллартай хүмүүсийн өмнө хямдраад, өрөнд ороод байгаа хэрэг. Төгрөгийн ханшийн уналт бол манай улсыг өрөнд оруулж байгаа үндсэн шалтгаан. Үүн дээр нэмээд зээлийн өндөр хүү, Засгийн газрын зүгээс авч буй татвар,тэгээд ямар нэгэн бизнес эрхлэхэд Засгийн газраас болон Төрийн зүгээс авдаг зөвшөөрөлтэй холбоотой авлига гэх мэт зүйлс нийлээд өнөөдөр Монголд бизнес эрхэлж байгаа хүнд нэмэлт ачаалал, санхүүгийн өртөг болж байна. Санхүүгийн өртгийг өнөөдөр эдийн засагчид ярихгүй байна. Энэ бүхэн явсаар байгаад төгрөгийн ханшийн уналт болчихоод байна шүү дээ. 
 
Төгрөгийн ханш яагаад унаад байгааг манайхан зөв харж чадахгүй байна гэсэн үг үү?
 
Ерөөсөө л наадах чинь. Хэрвээ үүнийг бид зөв харчихвал өрөнд ороод, алдагдал хүлээгээд, дампуураад, хохироод байгаа гэх мэт тус тусдаа энэ ойлголтуудыг ойлгоно. 230 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн бол төгрөгийн ханш унаснаас болоод тэтгэвэр нь таван жилийн өмнөх 120 мянган төгрөгтэй л тэнцэж байна гэсэн үг.
 
Тэтгэврийнх нь худалдан авах чадвар нь ингэж муудсан. Манай хөдөлгөөн яагаад гарч ирсэн гэвэл өнгөрсөн хорин хэдэн жилд эдийн засагч нэртэй баахан хүмүүс ард түмний тархийг угааж, ам.долларын ханш чөлөөтэй байдаг юм, барааны үнэ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг юм гэсэн залиар бүх юмыг салгаж, тусдаа юм шиг ойлгуулсан. Гэтэл энэ бүхэн чинь нэг л зүйл гэж ойлгоод жирийн иргэнээс эхлээд арилжааны банкууд хүртэл төгрөгөөр балансаа гаргана аа гээд үзчихвэл төгрөгийн хашийн уналт нь бидний алдагдал, хохирол гэдэг нь ойлгогдож ирнэ. Тэгэхээр “Өргүй Монголын төлөө” хөдөлгөөний үндсэн зорилго бол төгрөгийн ханшийг тогтворжуулахад л чиглэгдэж байсан. Жишээ нь,  Монгол Улсын нутаг дэвсгэрт төгрөгөөр орлого олдог хүмүүст яахаараа валютын орлогогүй байхад нь долларын зээл өгчихсөн юм. Хуулиараа ч хориотой байгаа шүү дээ.
 
Өөрөөр хэлбэл 700 мянган төгрөгийн цалинтай, сардаа 300 мянгыг нь төлөөд орон сууцанд орчихъё гээд зээлийн баримт бүрдүүлээд очихоор долларын зээл шахчихдаг. Тэгээд өнөөдөр долларын ханш 2500 хүрчихээр байр, хөрөнгийг нь хураагаад байгаа юм. Тэр хүн чинь “Би 700 мянган төгрөгийн цалинтай, сард 300 мянгыг л төлнө” гээд орлогоо баталгаажуулж, банк тэр зээлийг нь баталгаажуулж зээл өгсөн байгаа. Тэгэхээр эндээс би юу тайлбарлах гээд байна вэ гэхээр зөвхөн орон сууц ч биш, бизнесийн бүх төрлийн зээлд төгрөгийн орлогогүй буюу экспорт хийдэггүй хуулийн этгээдүүдэд яахаараа долларын зээл өгчихдөг юм.
 
Эх үүсвэр нь ам.доллар учраас гэж тайлбарлаад байгаа?
 
Тэр эх үүсвэр нь ам.доллар байна уу үгүй юу гэдэг нь банкны асуудал. Яагаад энэ арилжааны банк болон төвбанк нийлчихээд ханшийн зөрүүний эрсдэлийг зээлдэгчиддээ үүрүүлээд байгаа юм. Зээл гэдэг бол харилцан үр дүнтэй байх, тэнцүү эрхтэй хуулийн этгээдүүдийн хамтын ажиллагаа болохоос биш банк нь давуу гэсэн үг биш. Тэгэхээр манай хөдөлгөөний нэгдүгээр зорилго бол өмнө нь хэлсэнчлэн төгрөгийн ханшийн уналтыг ард түмэнд ойлгуулах юм. Харин хоёрдугаар том зорилго нь ерөөсөө арилжааны банк гэдэг бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хувийн компани.
 
Энэ хувийн компанийн эзэд нь дандаа оффшорт бүртгэлтэй гадныхан байгаа. Ерөөсөө арилжааны банк гэж нэрлээд байгаа нь монголчуудын сэтгэлзүйд бусдаасаа давуу юм шиг ойлгогдоод байна. Цагдаагийн байгууллага дээр, прокурор дээр, шүүх дээр банк нь дандаа давуу юм шиг, банк нь зээл өгч эдийн засгийг авч яваа гэх худлаа буянтай ойлголтыг засах нь манай хөдөлгөөний хоёрдугаар үндсэн ойлголт. 
 
Таныхаар төгрөгийн ханш унахад банкууд буруутай юу?
 
Арилжааны банкууд бол дээрэмчин, луйварчдаас ялгаагүй. Төвбанк нь ч ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Үүнийг засаж, зөв ойлголтыг олон түмэнд хүргэж чадвал эндээс яг жинхэнэ утгаараа өргүй Монголын ирээдүй эхэлнэ. Зээл авлаа гэхэд ханш нь унахгүйгээр арван жилийн хугацаанд орон сууцандаа орчихдог, гурван жилийн хугацаатай машины зээлээ төлчихдөг болох ёстой. Ерөөсөө энэ чинь дэлхийд стандарт болчихсон санхүүгийн тогтолцоо. Энэ тогтолцооны тухай л манай хөдөлгөөн ярьж байна. Түүнээс биш Ц.Элбэгдоржийг Н.Энхбаяраар сольё, М.Энхболдоор нь сольё гэж яриагүй.
 
Солилоо ч энэ бүхэн өөрчлөгдөхгүй. Яагаад гэхээр биднийг мөнгө санхүүгийн энэ залиар дамжуулж мөлждөг дэглэмийг бидэнд хийгээд өгчихсөн. Өнөөдөр Монголбанк гэдэг бол Монголын өнөөгийн Төрийн бүтэц биш. Төрийн албаны шалгалт өгдөггүй. Монголбанкны хүмүүс ч Төрд ажилладаг хүмүүс гэж явдаггүй. Зөвхөн банкны ерөнхийлөгчийг нь Их хурал баталчихдаг, тэгээд яг л хувийн компани шиг ажилладаг бүтэц. Монголбанкийг яаралтай Төрийн мэдэлд авахгүй бол энэ байдал үргэлжлээд дуусахгүй.Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид санхүүгийн системээ өөрчлөхийн тулд явж явж Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Тэгж байж, Үндсэн хуулиа эзэнтэй болгочихоод Монголбанк, арилжааны банкууд мөнгөний ханшийг хариуцах ёстой болчихоод байгаа юм
 
ДОЛЛАРЫН ЭЗЭД ОУВС-ААР ДАМЖУУЛЖ МӨНГӨНИЙ ДЭГЛЭМ ТОГТООДОГ
 
Арав гаруй жилийн өмнө та “Цалингаараа амьдаръя” гээд хөдөлгөөн өрнүүлж байсныг мэдэх юм. Тэр үед ч та энэ талаар ярьдаг байсан уу?
 
Тэр чинь одоогоос 11 жилийн өмнө. Би энэ зүйлээ л ярьж байсан, хүмүүс харин ойлгоогүй. Яаж цалингаараа амьдрах вэ гэж надаас бүгд асууж байсан. Харин би цалин нь 10 мянган төгрөг байна уу, нэг төгрөг байна уу хамаагүй, цалин авч байгаа чинь л хамаатай. Яагаад гэхээр Төрийн үүрэг бол чамд нэг төгрөгийн цалин өгч байгаа бол 30 мөнгөөр нь орон сууцны зээлийг чинь төлүүлчихдэг, 30 мөнгөөр нь машин тэрэг, телевиз авдаг ч юм уу зарцуулна. Харин үлдсэн 40 мөнгө нь тухайн жилдээ хуримтлуулж байгаад гадагшаа дотогшоо явдаг ч юм уу, тийм л цалингийн тогтолцооны тухай ярьсан.
 
Тэгээд цалин гэдэг бол өнөөдрийн хэн нэгэн хүнд боолын хөдөлмөр эрхлээд явж байгаа өнөөгийн ойлголт биш ээ, цалин гэдэг бол монгол хүн болж төрснийхөө төлөө хэрэгтэй бүх юмаа түрүүлж авчихаад тэрийгээ эргүүлж төлж байгаа ирээдүйн орлого чинь юмаа гэж томъёолсон. Ингэж хэлснээс хойш 10 жил өнгөрлөө. Миний зөв гэдэг нь батлагдаад байгаа. Гарч чадахгүй 20 гаруй их наяд төгрөгийн өрөнд орсны дараа дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод эхлэнгүүт дээр байгаа хүмүүс одоо яах вэ гээд эхэлж байгаа байхгүй юу. 
 
 
Өрөө төлөх боломжгүй болсноос гадна эдийн засаг эргэж сэргэх найдвар тун бүрхэг байгаа учраас л ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байгаа гэж жирийн ард иргэд ойлгож байгаа. Эрх баригчид ч тэгж ойлгуулж байгаа.
 
Либераль онол ярьдаг эх оронч гэгддэг хүмүүс 10 жилийн өмнө юу гэж ярьдаг байлаа. Оюутолгой хөдөлснөөр Монгол Улс доллараар бялхана, баяжина л гээд байсан. Жирийн иргэн хүн гудсан доороо доллар овоолно гээд байсан. Хаана байна тэр доллар нь.
 
Ард түмэн УИХ-д 65 суудлыг өгч байхад тэд биднээс авсан эрх мэдлээ жил болохгүй харийнханд, ОУВС-д өгөх гэж байна. Удахгүй УИХ ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол хийнэ гэдэг чинь ОУВС бүх бодлогыг барьчихлаа гэсэн үг. Дараа нь тэд УИХ-аар Банкны тухай хууль, Төвбанкны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг ч батлуулна. 
 
Манайхан том төслүүд биднийг аварна, Оюутолгой аварна л гээд байдаг. Рио Тинто гэдэг бол долларын эздийн компани. Долларын эзэд ОУВС-аар дамжуулж мөнгөний дэглэм тогтоодог. Монгол Улсад 2013 онд Рио Тинто орж ирснээс хойш долларын ханш огцом өсөж, төгрөгийн ханш унаж эхэлсэн. Ингэж явж байгаад далд уурхайн олборлолт эхлэхэд төгрөгийн ханш дахиад л унаж эхэлсэн.
 
Гэтэл Либераль онол ярьдаг эх оронч гэгддэг хүмүүс10 жилийн өмнө юу гэж ярьдаг байлаа. Оюутолгой хөдөлснөөр Монгол Улс доллараар бялхана, баяжина л гээд байсан. Жирийн иргэн хүн гудсан доороо доллар овоолно гээд байсан. Хаана байна тэр доллар нь. Одоо тэгэхээр зүгээр л Оюутолгойн гэрээнд өөрчилж болохгүй юмнуудаа үлдээж, авах ёстой юмнуудаа аваад явах ёстой. Бас Оюутолгойд орж ирж байгаа валютын урсгалыг Монголын банкаар явуул. Эднүүс яагаад валютаа манай банкуудаар явуулахгүй байна гэхээр Монгол Улсын гадаад худалдаанд хэрэгтэй валютын нөөц богино хугацаанд бий болчих учраас л тэр. Тэдний зорилго бол Монгол төгрөгийн ханшийг унагаах байсан учраас анхнаасаа гэрээ хийхдээ гадаадын найдвартай банкаар гээд хийчихсэн.
 
Нэгэнт төгрөгийн ханшийг унагааж байгаа гол эзэд нь ОУВС юм бол тэдний үгийг сайн сонс, харин эсрэгээр нь хий. Мөнгөний тэлсэн бодлого явуул, төгрөгийн ханшаа тогтворжуул, энэ туйлдчихсан байгаа бизнесүүддээ хангалттай зээлийг нь өг. Эзэнгүй байгаа 30 гаруй мянган орон сууцыг хүүгүй зээлээр ард иргэддээ өг. Үүн шиг том төгрөгийн баталгаа байхгүй. Хамгийн гол нь бүх ард түмнээсээ санал асуулга явуулаад үндсэн хуулиа эзэнтэй болгоё. Үгүй бол одоогийн энэ байдлыг хар. Эхнэр, хүүхдээ тэжээж чадахгүй байна гээд гадны харь хүнийг гэртээ оруулж ирж болох уу. Тэгээд, “Манай эхнэр хүүхдийг тэжээгээч ээ, би эхнэртэйгээ унтах үедээ танаас зөвшөөрөл авч байя” гэж байгаа юм шиг ичгүүртэй шившигтэй байдалд орчихлоо. 
 
Таныхаар бол бондын өрийг яаж төлөх ёстой вэ?
 
Бидэнд валютын нөөц байгаа. Мөнгө байхгүй гээд л яриад байх юм. Валют байхгүй гэж ээлжилж дуугарцгаагаад л, санхүүгийн хямрал яриад байсан.Санхүүгийн хямралыг зохиомлоор яаж үүсгэдгийг би тайлбарлаж өгье. Холбооны нөөцийн банк гээд байна. Энэ бол америк долларыг хэвлэдэг компани. Гэхдээ энэ бол хувийн компани. Америкийн Засгийн газарт ямар ч хамаагүй. Америкт байрладаг америкийн банкуудын нэгдэл маягийн зүйл. Гэхдээ Америкийн Үндсэн хуулийг зөрчөөд 1913 онд доллар хэвлэх эрхийг авчихсанд гол асуудал байгаа юм.
 
Үүнийг нь Төрдөө буцааж авсан Ерөнхийлөгч нараа алаад байдаг. Хамгийн сүүлд Жон Кеннедиг хороосон.Тэр юу болсон гэхээр Кеннедигийн шийдвэрээр1963 онд гурван миллиард ам.доллар Сангийн яам нь хэвлэчихсэн чинь тэр намар нь буудчихсан. Ерөнхийдөө Америкийгтэд нар л барьж байна. Манайхан Голдмен Сакс гэж мэдэх байх. Энэ бол цаад эзэн нь. Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд бол угтаа хувийн компанийн зээлийг бүхэл бүтэн улс үндэстэнд шахчихаад араас нь зээлээ нэхэж явдаг, өрөнд оруулдаг бүтэц бүхий газрууд. 
 
Эд нар манайд орж ирээд Засгийн газартай, нөгөө талдаа Монголбанктай ажиллана. Монголбанк нь доошоо арилжааны банкуудтай ажиллана. Энэ арилжааны банкууд нь төлөх боломжгүй өндөр хүүтэй зээлүүд гаргана. Валютын арилжаа хийдэг банкууд, банк бусууд, ченжүүд гэх мэтээр дамжуулж албаар төгрөгийн ханшийг унагаадаг. Ингээд ард талд нь Монгол Улс буюу Төр, Засаг маань зөвхөн төсөв, татвар мэтхэнтэй зууралдана.
 
Дөрвөн жилд бид сонгуулиар зөвхөн төсөв, татвар шийддэг хүмүүсийг л гаргаж ирдэг. Гэтэл банк санхүүгийн тэр том зүйл нь хаягдчихсан. Монголын төр эдийн засагт оролцохгүй гээд биднийг 26 жил хуурч яваа. Тэгэхээр бисанхүүгийн системээ л эзэнтэй болгоё гээд байгаа юм. Гадныхныг хөөгөөд гаргая. Хэрэгтэй гэвэл тэднээс ам.доллараа гэрээлээд авна биз, хэрэггүй гэвэл өөрсдөө учраа олчихдог тийм л баймаар байна. Эд наргүйгээр бид чөлөөтэй амьдарч болно. Зөндөө улсууд тэгээд яваад байна. 
 
ХОНГКОНГИЙН ХӨГЖИЛ ВАЛЮТЫН ХАНШААХУУЛЬЧИЛСНААР ЭХЭЛСЭН
 
Одоогийн нөхцөл байдал биднийг хааш нь аваачих бол. Таныхаар хэр бараан дүр зураг харагдаж байна вэ?
 
Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах нь өөрөө ийм аюултай. Яахаа мэдэхгүй байдалд оруулж байна. Тэгэхээр ОУВС-ийн зохиомлоор үүсгээд байгаа хямрал юунд аваачдаг вэ гэхээр эхлээд санхүүгийн хямрал болдог. Манайхан үүнийг эдийн засгийн хямрал гээд буруу яриад байгаа. Санхүүгийн хямрал нь яваандаа нийгмийн хямрал буюу өрийн дарамт болчихож байгаа юм. Одоо ёстой хавтгай өрийн дарамт байгаа биз дээ. Бүгд том жижиггүй өрийн дарамттай амьдарч байна.
 
Ажилтнуудынхаа цалинг тавьж чадаж байгаа компаниуд сайндаа тооцогдож байна. Тэгэхээр нийгмийн хямрал гэдэг чинь яваандаа Төрийн хямралыг үүсгэнэ. Ард түмэн Ц.Элбэгдоржийг үзэн ядна. Ард түмэн Төрийг, улстөрчдийг үзэн ядна. Яагаад гэхээр Төрийг бид сонгохдоо “Битгий ийм байлгаач ээ” л гэж сонгоод байгаа шүү дээ. Ард түмэн Төр хоёр хоорондоо эсрэг болчихоод, иргэдийн үймээн самуун тэрсэлдээн болоод ирэхээр дайнд нэрвэгдсэн улс болдог. Үүнийхээ дараа ард түмэн газар нутагтайгаа нөгөө долларын эздийн гарт ордог л байхгүй юу. Ерөөсөө ийм л загвар. Энэ бол сүүлийн 60 жил хэрэгжиж байгаа загвар. 
 
Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэж амлаад байгаа шүү дээ?
 
Миний хүсэж байгаа зүйл юу гэхээр хамгийн наад зах нь Иргэний хуулийн энэ заалт. “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн энэ хуулийн заалт л байгаа юм. Аягүй тодорхой байгаа биз, мөнгөний ханш өссөн, буурсан бол гэж. Тэгэхээр энэ хуулиа мөрдье өө. Би жишээ нь нэг доллар 1200 төгрөгтэй тэнцэж байхад зээл авсан бол яг авсан үеийнх нь ханш буюу үүрэг үүсэх үеийн ханшаар төлөх учиртай юм. Аваагүй зээлээ төлөх биш шүү.
 
Эхлээд долларын зээлүүдийг үүрэг үүсэх үеийн ханшаар нь төгрөг рүү шилжүүлээд эхэлбэл хохирол байхгүй болно. Үүрэг үүсэх үеийн ханш гэдэг нь зээл аваад дансандаа мөнгөө авсан тэр үеийн ханш гэсэн үг. Дараа нь бүх зээлийг төгрөг рүү шилжүүлсний дараа Хонгконг шиг хууль гаргана. Тэд нэг ам.доллар нь 7.8 хонконг доллартай тэнцэнэ гэж тодорхой хуульчилсан байдаг. Ханш уян хатан байх ёстой гэдэг төвбанкныхны үг бол худлаа шүү. Тэрэн шиг бид үүрэг үүсэх үеийн ханшаа тодорхойлно. Тэгээд л Хонгконг шиг хуульчилчих юм.Тэгээд дээшээ доошоо авах, зарах үнийн хязгаарыг тавиад өгчихдөг. Жишээ нь Хонгконгт 7.70 хонгконг доллараас доош худалдаж авч болохгүй гэдэг.
 
Ингэвэл луйвар болно. Дээшээ 7.85-аас дээш болохгүй гээд заачихсан. Энэ юунаас болсон бэ гэхээр Хонгконг өөрөө 1960-аад оноос чөлөөт ханш гэж манайх шиг юм хэрэгжүүлснээс болоод 1984 он хүрэхэд яг манай улс шиг ханшаа алдчихсан. Нэг ам.доллар 3.8 хонгконг доллар байсан нь 7.8 хонгконг доллар болонгуут нь 1984 онд хууль гаргаад өнөөдрийг хүртэл тогтвортой байна. Хонгконгийн 32 жилийн хөгжил нь ерөөсөө л үүнтэйхолбоотой. Тэгэхээр одоо бид эндээс эхлээд хонгконг шиг арга хэмжээ авах ёстой. 
 
Хуульчиллаа гэхэд иргэдийн төгрөгт итгэх итгэл нэмэгдэхгүй  бол яах вэ. Валютын хадгаламж өсөөд, төгрөгийн хадгаламж, харилцах байнга буурч байна?
 
Ийм нөхцөлд ам.долларын хадгаламж өсөх нь тодорхой. Төгрөг ингэж үнэгүйдэж байхад хэн ч гэсэн хохирохгүйг л бодно. Америкууд ерөөсөө төгрөгийг нь үнэгүйдүүлж зээлсэн мөнгө, хүүгээ их хэмжээний ашигтай буцааж авдаг.
 
Тэгэхээр бид үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа л тогтвортой болгоё. Ханш гэхээр манайхан шүүх дээр очоод маргаад байдаг юм. Ханш гэдэг чинь хятад үг. Толь дээр “Ханш” гэдгийг “Тогтоосон үнэ” гэж бичсэн байгаа. Манай УИХ тэгэхээр ханш гээд хятад үгтэй хууль баталсан байгаа юм. Эмгэнэлтэй биз. Одоо тэгвэл “ханш” гэдгийг “тогтоосон үнэ” гээд ойлгоод ав. Тэгээд нөгөө хуулийн заалтаа хар. “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний Тогтоосон үнэ ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн Тогтоосон үнэ ханшаар тооцож төлбөрийг төлнө”.
 
Ийм л зүйл байгаа юм. Тийм болохоор эхлээд үүнийг өөрчилье гэж бид ярьж явсан. Харамсалтай нь манай эрх баригчид үүнийг сонсох нь бүү хэл өөрсдөд нь өгсөн эрх мэдлийг гадныханд дуртайяа өгөх гээд гүйлдэж байна. Тэдний хөтөлбөрт хамрагдсан нэг ч улс өнөөдөр өөдлөөгүй. 1960-аад оноос хойш ОУВС хөтөлбөрт хамрагдсан нэг ч улс шүү. Пакистан, Энэтхэг хоёрыг энд хэлж болно. Пакистан 1991 оноос хойш ОУВС-тай хамтраад байж болох бүх хөтөлбөрийг нь хэрэгжүүлээд явж байгаа.
 
1991 онд Пакистанд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш тэдний мөнгөн тэмдэгтийн доллартай харьцах ханш нэг ч удааөсөөгүй, буурсаар л байсан.Энэтхэг ч бас адилхан. 1976 оноос хойш ОУВС-д мөлжүүлж байгаа.Албан ёсны 300 сая гуйлгачинтай улс. Тийм болохоор ОУВС-ийн улс үндэстнүүдэд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн үндсэн арга нь ам.доллар зээлээд түүнийхээ ханшийг чанга барьж, тухайн улсын мөнгөн тэмдэгтийн ханшийг унагаадаг. Тэгээд хүүгийн хүү гэж явсаар хэдэн арван жил тэр улсыг мөлжинө. 
 
Т.Бэх
Эх сурвалж: Time.mn