ЗХУ-ын гадаад өрийг 2017 онд бүрэн төлж дуусгана

Нийтэлсэн: 2017-02-17 10:06:00

МОСКВА. /TASS/. ЗХУ-ын /хуучин нэрээр/ үеийн гадаад өрийг 2017 оны эцэс гэхэд ОХУ бүрэн төлж барагдуулна гэж “Известия” сонин тус улсын Сангийн яамны мэдэгдлийг иш татан мэдээллээ.
 
“Өрийг 2017 оны төсөвт улсын өрийг зохицуулахаар тусгасан хөрөнгөөр төлж дуусгана” гэж Сангийн яам мэдэгдсэн байна.
Одоогийн байдлаар зээлдүүлэгч орнуудаас зөвхөн Босни-Герцеговин улсад төлөх өрийг барагдуулах ажил үлдээд байна. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, тус улсад төлөх өрийн хэмжээ 125,2 сая доллар байгаа аж. Үүнээс өмнө ОХУ-ын Сангийн яам ЗХУ-ын Македон улсад төлөх 60,6 сая долларын өрийг барагдуулсан тухай мэдээлсэн юм.
 
О.Барс
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Сайхан юм ааа. Оросууд өрөө төлж дуусгаад, манайхан өр тавьж өсгөөд, улс нь дампуурах гээд хэцүү л байна даа.

    Зочин, 2017-02-17 12:54:48, 202.55.191.76Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: