Монголчуудын талаарх Америкийн тагнуулын байгууллагын мэдээлэл

Нийтэлсэн: 2017-02-11 09:29:10

2017 он гараад олон сонин содон үйл явдал дэлхий дахинд өрнөж байна. Түүний дотроос АНУ-ын Тагнуулын төв газар дэлхий дахинд явуулсан тагнуулын ажиллагааны нууцын зэрэглэлээс гарсан мэдээ, тайлан, зураг, схем, дүн шинжилгээ, баримт зэргийг багтаасан 13 сая мэдээллийг нийтэд ил болгож интернетэд байрлуулсан явдал нь олны анхаарлыг ихэд татав.
 
Мэдээж зарим мэдээллийг аль 10-20 жилийн өмнө ил болгосон хэдий ч зөвхөн америкийн Мэриланд хотод байх Үндэсний архивийн газарт биеэрээ очиж байж үзэх боломжтой байсан билээ. Тагнуулын төв газар бол АНУ-ын Холбооны Засгийн газрын гадаад тагнуулын алба бөгөөд дэлхий даяар тус улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг олзворлож, задлан шинжилгээ хийх үндсэн үүрэгтэй байгууллага юм.
 
Энэхүү тагнуулын ажилдаа америкчуудын татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд ойролцоогоор 15 тэрбум ам.доллар /2013 оны тоо/ зарцуулдаг аж.
 
Ил болсон мэдээллийн дотор 1940-1990-ээд онд хамаарах хүйтэн дайны үеийн баримтууд, үл таних нисдэг биетүүдийн судалгаа, сансрын нууц төслүүдийн нэг “оддын хаалга” физик туршилтууд, 1952 онд эхлүүлсэн мк-ултра /МК-Ultra/ буюу хүний бодол санаа, зан ааш удирдах, хянах хөтөлбөрүүд гэх мэт урьд өмнө нь нууцын ангилалд байсан олон ажиллагаануудын тухай маш их материалиуд багтаж байна. Эдгээр ил болсон материалыг “https://www.cia.gov/library” гэсэн хаягаар ороод сонирхож буй сэдвийнхээ нэрийг бичээд үзэх, хадгалаад авах боломжтой.
 
Миний бие уг хаягаар ороод хайлтын цонхонд “Mon­golia”, “Outer Mongolia”, “Tsed- enbal”, “Choibalsan” зэрэг үгийг бичээд хайхад манай улсын өнгөрсөн түүхтэй холбоотой олон мэдээллүүд гарч ирж байна. Тухайлбал, “Гадаад Монголын тагнуулчид Өвөр Монголд”, “Зүүн Европын цэргийн төлөөлөгчид Монголд байгаа тухай илтгэл”, “Монгол дахь Зөвлөлтийн цэргийн хүчин”, “Даалгавар №1109 Монголын Чойбалсан хот дахь цэргийн хөдөлгөөн”, “Даалгавар №1107 Монгол дахь шинэ нисэх буудал”, “ЗХУ болон Монголыг холбосон хурдны зам”, “Монголын Сайншанд дахь газрын тосны талбай”, “Улаанбаатар хотын ойролцоох Газар-Агаар ангиллын пуужингийн байгууламжийн тухай”, “Чойбалсан хот дахь Зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн” гэх мэтчилэн маш олон төрлийн мэдээлэл байна.
 
Америкийн ТТГ-аас монголчуудын талаар ЗХУ-ын баримталж байсан бодлого, БНМАУ-ын нам, төрийн өндөр албан тушаалтны тухайцуглуулсан мэдээллүүд тун сонирхолтой. Жишээлбэл, 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Америкийн тагнуулын төв газраас тус албаны захирал Виллиам Ж.Касейд зориулан бэлдсэн “Ю.Цэдэнбалаас Ж.Батмөнхөд эрх мэдэл шилжих үйл явцын талаарх” 7 хуудас тайланг нэрлэж болно. Уг тайланд “Зөвлөлт Хятадтай харилцаагаа сайжруулахын тулд Ю.Цэдэнбалын эрүүл мэндийн байдлыг шалтаг болгон түүнийг огцруулах ажиллагааг Москва зохион байгуулсан” гэсэн дүгнэлтийг америкчууд хийжээ.
 
Түүнийг огцруулахад нөлөөлсөн гол гурван хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгд, Зөвлөлт дэмжээд байхад Монголын эдийн засгийг муу удирдсан, хоёрт, орос эхнэрийнхээ нөлөөгөөр Зөвлөлтийн өмнөх засгийн бодлогыг тууштай дэмжигч, гуравт, 1982 оноос ЗХУ нь Хятадтай харилцах хатуу харилцаагаа зөөллөөд байхад түүнийг ойлгохгүй хэтэрхий Хятадын эсрэг бодлого баримталдаг” зэрэг багтаж байв. Мөн уг тайлангийн төгсгөлд “Улаанбаатарт болж буй ямар нэгэн үйл явдлыг Москва анхааралтай ажиглаж байгаа, ялангуяа ямар нэгэн бодлогын чиглэлээр хийгдэх ажил бүхэн Кремлээс шалтгаалах буюу хамааралтай болжээ” гэсэн байв.
Өөрөөр хэлбэл, манай улсын төр, засаг 1984 оноос Зөвлөлт oросоос бүрэнхамааралтай эсвэл хяналтад оржээ гэж дүгнэж болохоор байна. Уг бэлтгэсэн тайлангаа ТТГ-ын дотоод салбар, нэгжүүдэд олшруулан тараахаас гадна Үндэсний аюулгүй байдлын агентлаг, ЗХУ-Зүүн Европыг хариуцсан алба, Үндэсний аюулгүй байдал хариуцсан дэд ерөнхийлөгч, АНУ- ын Төрийн департмент, Батлан хамгаалах яам зэрэг тагнуулын гол байгууллагууд руу илгээдэг байна.
Энэ бүх материалиудаас америкчууд 1960-1980 оны сүүл хүртэл ЗХУ-ын Монголд явуулж буй бодлого, Монгол дахь Зөвлөлтийн цэргийн үйл ажиллагаа, Монголын хилийн район дахь БНХАУ-ын цэргийн ажиллагааг гойд сонирхож, энэ талаарх мэдээллийг тагнуулын төрөл бүрийн хүч хэрэгслийг ашиглаж цуглуулаад дүн шинжилгээ хийн америкийн шийдвэр гаргах төрийн дээд албан тушаалтнуудад танилцуулдаг байжээ гэсэн дүгнэлт хийж болохоор байна.
 
Америкчуудын хувьд Монгол орон 1987 онд Улаанбаатарт өөрийн Элчин сайдын яамаа нээх хүртэл “хаалттай бүс” байсан гэж хэлж болохоор. Тийм учраас манай улсын тухай мэдээллийг ихэвчлэн сансрын тагнуулын хиймэл дагуулаас авсан фото зураг, ЗХУ, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон дахь өөрсдийн тагнуулын албадаас цуглуулж авдаг байсан бололтой. Америкчууд Монголд өөрийн цэргийн атташегаа суулгах оролдлого хийж байсныг зөвлөлтүүд зөвшөөрдөггүй байжээ.
 
Энэ тухай 1970 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ТТГ-ын захиралд хаягласан маш нууц захидалд дурьдсан байна. Захидалд “Манайд Элчин сайдад энэ асуудлаар хариулт өгөх албан ёсны цэргийн атташе Монголд байхгүй. Москва дахь манай цэргийн атташе хааяа нэг Улаанбаатар хотод айлчилдаг ба дараагийн удаа тийшээ явахдаа энэ асуудлыг судлах бодолтой байгаа хэдий ч хэзээ явах хугацааг одоогоор хэлэх боломжгүй байна” гэж өгүүлжээ.
 
Ялангуяа, 1970 оны сүүлчээр ЗХУ, БНХАУ хоёр муудалцаж, хоёр улс өөрсдийн цэрэг, зэвсгийн хүчийг Монголын хилийн дагуу зузаатгаж байсан тэр эгзэгтэй цаг мөчид америкийн тагнуулчид маш өндөр ач холбогдол өгч, тун идэвхитэй ажиллаж байж.
 
Америкчууд дэлхийн тойрог замд буй өөрсдийн “Kh-11 Кеnnеn” загварын тагнуулын хиймэл дагуулуудыг ашиглан /1982 оноос “Crystal" гэж нэрлэх болсон/ манай улсын нутаг дэвсгэрт явагдаж буй зөвлөлтийн цэргийн хөдөлгөөн, үйл ажиллагаа, барилга, байгууламж, нисэх буудлын зургийг өндөр нарийвчлалтай авч түүндээ дүгнэлт хийн мэдээ, материал бэлтгэдэг байжээ.
 
Тухайлбал, “Монгол дахь цэргийн үйл ажиллагаа” сэдвээр 1970 оны 1 дүгээр сард ТТГ-аас бэлтгэн 118 хувилж тараасан маш нууц зэрэглэлтэй 4 хуудас тайлан байна. Энэ бол ТТГ-ын “Үндэсний фото зураг тайлбарлах төв” хиймэл дагуулаас авсан зургууддаа үндэслэж бичсэн тайлан юм.
 
Тайланд “Зөвлөлтийн цэрэг Монголд байрлах ажиллагаа 1965 онд эхэлсэн, 1967 онд энэ үйл явц улам эрчимжин 1969 он хүртэл үргэлжилсэн. 1970 оны 1 дүгээр сарын байдлаар Монголд 2 байнгын нисэх буудал, 17 хээрийн нисэх буудал баригдаад байна. Мөн хамгийн багадаа 3 дивиз цэргийн хүч байрлах боломжтой хуурай замын цэргийн 5 баазыг одоохондоо олж илрүүллээ. Цэргийн зориулалттай байгууламжуудыг өргөтгөх, эсвэл шинээр барих ажил тасралтгүй явагдаж байна.
 
Цэргийн хүчийг төвлөрүүлэх ажлыг Монголын зүүн талын нутгаар ялангуяа Транс-Монголын чиглэлийн төмөр зам болон Чойбалсан хотын районд явуулж байна” гэжээ. Налайх, Чойбалсан дахь нисэх буудлыг дурьдсан ба уг газруудад 1969 оны 12 дугаар сараас эхлэн “МиГ-17” сөнөөгч онгоц бүхий Зөвлөлтийн нисэхийн хороод байрлаж байв. Харин хуурай замын цэргийн хувьд гурван дивизийн хэмжээний ангиуд байрлаж буй газруудаар Улаанбаатар хот, Сүмбэр сум, Сайншандыг нэрлэсэн. Усан цэргийн зориулалттай 4 дэх том байгууламжийг Чойбалсан хотод, 5 дахь байгууламжийг Налайхад байгуулж байна гэж гэсэн дүгнэлтийг хийжээ.
 
Зөвлөлтийн цэрэг Улаанбаатар хотод анх 1966 оны эхээр үзэгдэж эхэлсэн. Тэр цагаас хойш тус бүр нь 100 гаруй байшингаас бүрдсэн хоёр том цэргийн баазыг барьж байгуулсан ба энд ойролцоогоор 2000 гаруй нэгж цэргийн техник, хэрэгсэл бий. 1968 оны сүүлчээр уг баазад Зөвлөлтийн мотобуудлагын дивиз анх харагдсан. Сүмбэр суманд цэргийн байгууламж байгааг 1969 оны 12 дугаар сард анх илрүүлсэн. Одоогоор 46 байшин баригдсан байгаа бол нэмээд 76 байшингийн суурь байна. Мөн 80 орчим майхнаас бүрдсэн лагерь, 1969 оны 12 дугаар сард 600 гаруй техник, 12 нэгж агаарын довтолгооноос хамгаалах цэргийн их буу харагдсан тухай мэдээлэл багтжээ.
 
Дараагийн удаа солонгосын дайнд Монголын цэргүүд өвөр монголчуудтай хамтран тулалдаж явсан тухай, ар монголд бэлдсэн тагнуулчид өвөр монголд хэрхэн ажиллаж байсан тухай материалыг бэлтгэн хүргэх болно.
 
Дэд хурандаа Р.Энхболд
СУРТАЛЧИЛГАА :

33 сэтгэгдэл харуулж байна        

  1. Монголын газар нутаг Орос Хятад хоёрын байлдааны талбар болно гэж байгаа. Хэзээ нэг өдөр Орос Хятад хоёр байлдвал Монголчууд бүгд үхэх болно.

    Зочин, 2017-02-11 12:30:41, 202.9.43.172Хариу бичих

  2. MALAA,HYATADUUD MONGOLRUU HEZEECH DARCH CHADAHGUI ,MONGOLIN HILIIG DAVAVAL OROS ATOMIN BUMBUG HYATD DEER HAYAHAAS UUR ARGAGGUI,MEDEJ AV.

    SOVIET, 2017-02-11 20:32:11, 202.179.23.234

    MALAA,HYATADUUD MONGOLRUU HEZEECH DAIRCH CHADAHGUI ,MONGOLIN HILIIG DAVAVAL OROS BEJIN DEER ATOMIN BUMBUG HAYAHAAS UUR ARGAGGUI,MEDEJ AV.

    Зочин, 2017-02-11 20:33:02, 202.179.23.234

    TSEDENBALIIN UYD MONGOL HUND OORIIN TOLGOI GEJ BAISANGUI DEE.TSEDENBAL BIDNIIG OROSIIN HOLD SOGDUULJ BAISNIIHAA HUCHIND 44 JIL TORIIN SENTIID SUUSAN. HEREV TUUNII OROND MONGOL HUN BAISAN BOL UDAAN TEVCHIHGUI BAISAN NI MEDEEJ

    TSEDENBAL, 2017-02-12 02:48:37, 82.72.118.104

    Дээрх хүн чухамхүү байж болох аль болох бодит үнэнийг хэлж байна. Мөнхийн найз нөхөр гэж байдаггүй, харин мөнхийн эрх ашиг гэж бий. Хятад, Орон хоёр үзэн ядалтын хоёр туйлд очиж хариугүй байлдах дөхөж байсан 60-70-аад оны үе байна, тэгвэл өнөөдөр өвөр түрийдээ ортлоо ойртчихсон үедээ ч явж байна. Тэхлээр, дараагийн эргэлт хэзээ вэ? Орос Хятад хоёр байлдах маш өндөр магадлалтай цаг мөч ирнэ гэдэгт би эргэлздэггүй. 20 жилийн дараа юу, 30-уу, 40-үү? Мундаг геополитикчид, аналитикууд нэг юм хэлэх биз. Хэрэвзээ Орос Хятад хоёр байлддаг юм гэхэд хил орчмын эсвэл бүсийн мөргөлдөөн хэлбэрээр энэ нь илэрч улмаар учраа ололцож болох ч мөнөөх мундаг цөмийн цэнэгт хошуу бүхий пуужингуудаа харвалцах хүртлээ даамжирах боломж их бий. Дэлхийн III дайн энэ хоёр улсын нэгнээс эхлэнэ гэдэг таамаг нэг нойморт явдгийг дашрамд дурдая. За тэгээд, энэ хоёрын завсар баампэр бүс буюу Монгол бий. Дайн болбол Монгол нь шалтгаан болох магадлал маш өндөр. Хэрэвзээ, өргөн хэмжээний дайн болдог л юм бол УБ дээр ганц том нүгэлтэй хошуу бүхий пуужин харвахад манай 3-хан сая хүн амын тал нь явааский шүү дээ. Төрийн бүх байгууллагууд нь шавчихсан, бүх интелегентүүд энд төвлөрчихсөн, хүн амын тал нь чихээстэй. Аймаар байгаа биз? Монголыг хорлох гэж биш, харин хоёр том гүрэн бие биендээ мөчөөрхөлцөх гэж, бие биетэйгээ дайтах шалтаг гаргах төдий жижигхээн зүйлийн хаялгад бүхэл бүтэн улсын чанар чансаатай тал нь хормын дотор алга болох магадлал байна. Дашрамд, дэлхийн бодлого, зохицуулалтын толгойд яваа хуруу дарам цөөн их гүрнүүдийн хамгийн эвгүйд нь энэ хоёр улс байдаг юм шүү. Энэ бүхний эсрэг монголчууд бид, манай төрийн томчууд юу бодож явах ёстой вэ гэвэл, засаг захиргааны хэтийдсэн төвлөрлийг сааруулах тал дээр цаг алдалгүй ажиллаж, маш хурдан хэрэгжүүлж эхлэх ёстой юмаа. Тухайлбал, 4 уулын дунд хашигдсан УБ хотын хүн амыг аль болох уулнуудын цаад руу дэд хот байгуулж тараах гэх мэт. Зуунмод хот бол маш гоё жишээ. Богд уулыг ердөө 14-15-хан км нүхлээд төмөр замын асуудлыг Зуун мод руу шийдэхэд асуудлыг нэллэээд хэмжээгээр шийдвэрлэхэд дөхөм болно, гэх мэт, гэх мэт.

    Зочин, 2017-02-12 06:45:00, 80.110.164.142

    Таны нэр:

    Тайлбар:

  3. овоо хурандаа байна шуу

    Зочин, 2017-02-11 12:30:48, 83.110.250.178Хариу бичих

  4. "Усан цэргийн"?

    Зочин, 2017-02-12 06:30:43, 80.110.164.142

    Таны нэр:

    Тайлбар:

  5. Их сонирхолтой мэдээлэл байна .Баярлалаа.

    Баярлалаа., 2017-02-11 13:07:04, 202.9.40.73Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Oros tsereguud barilga bariad ,mash hatuu deglemtei.America neg moson tsagiin huviar odriin deglemiig ni durandchihgui

    Zochin, 2017-02-11 13:19:48, 208.54.40.157Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. жилийн дараа АНУ-ын тагнуулын нууцын зэрэглэлтэй материалууд ил болоход Монголын өнөөгийн урвагчид яасныг ил тод харна даа

    Зочин, 2017-02-11 13:38:33, 103.26.193.145Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Chi uh za

    Mongol huu, 2017-02-11 15:27:04, 103.229.121.66Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Mongoliin nutagt dain bolloo ch /bolohgui l dee/Mongol undesten mohohgui.harin chi chaytsaga baasandaa holildood busdiin doog bolj adgiin uheleer uheh bolno.

    Zochin, 2017-02-11 15:48:20, 66.87.77.188Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Элбэгдорж энэ бүх мэдээлийг өгсөн байх магадалтай

    Зочин, 2017-02-11 17:01:19, 80.218.144.91Хариу бичих

  16. Хүүхэд ийм дээрээ хөөөөрхөн ш дээ

    Зочин, 2017-02-12 10:08:05, 202.70.46.238

    чамд л гэж хэлхэд цаадах чинь яг өгсөн шүү. чи өөрөө харсан юм чинь. хоёулаа Уянгаа дээр хамт очих уу. чи гар утсаа өгөөч, хи хи хи

    чамд, 2017-03-26 23:38:00, 150.129.142.241

    Таны нэр:

    Тайлбар:

  17. OROS MONGOL BAILDVAL HYATADIIHAA TALD ORJ TULALDNAA YADIIN

    HYATADZALUUU, 2017-02-11 19:19:47, 202.9.43.12Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. xurandaa guai tangarag orgoson xun ingej tsuurch boldog yum uu ? bid uum sonsood xuleej avakh medremjtei ny xed bilee dee zugeer morooroo baitsgaay l daa uum aimaar 2 xorshtei gartaa xob xooson mongolchuud morooroo l amydarsan ny olziitei shuu burxan muny

    zochin, 2017-02-11 23:18:13, 24.1.124.58Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Sain baitsgaana uu? Za ingeed, Enchbold gegch etgeedees soning duulaad, oortoo jaal medeelel avchihv baina.

    YUM-UZ, 2017-02-11 23:29:16, 216.240.89.20Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. .../library Esvel .../public gedeg chin nuutsiin zeregleltei bish humuus uzej bolno.

    Sss, 2017-02-11 23:57:05, 172.56.11.9Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. За баярлалаа, сонирхолтой л материал байна шүү дээ, нэгэнт ил болсон материалыг цаг зав гаргаж орчуулж тавьж олон нийтэд хүргэж байгаа нь юу нь буруу байна аа, сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ямар мэдээлэл уншиж байгаагаа ердөө ойлгохгүй, шууд л нөгөө хов живээрээ элбэгдорж бичүүлж байна ч гэх шиг, дайн болно ч гэх шиг, ёстой сонин арчаагүй хүмүүс шүү манайхан, сонирхолтой мэдээлэл байна, дараагийн мэдээллээ хурдан орчуулж тавиараа

    Soongo, 2017-02-12 06:22:17, 103.229.120.238Хариу бичих

  26. Манаихыг жижиг гэж голохгуи тагнадаг баиж дээ Сонирхолтои юм аа баярлалаа Ургэлжлуулээд баихыг хусье

    Зочин, 2017-02-12 08:01:19, 213.114.166.131

    Таны нэр:

    Тайлбар:

  27. DELHII BOL HYATADUUDIIG HUSNAA

    Зочин, 2017-02-12 11:20:01, 202.21.106.103Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. shinjleh uhaan tehnikiin undur hugjil esergeeree hun turlrhtniig ustgaad duusah ym baina odoogiin daind ylagch baihgui

    bat, 2017-02-12 12:33:17, 202.9.43.6Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. https://www.cia.gov/library/readingroom/search/site/mongolia zuv hayag n

    Зочин, 2017-02-12 14:05:31, 218.39.138.50Хариу бичих

  32. Orloo, zunduu sonin material bainaa.

    Bayarlalaa!, 2017-02-12 20:29:56, 220.191.168.22

    Таны нэр:

    Тайлбар:

  33. DAR AGIIN MEDEELLIIG HOLEEJ BAINA s

    MANDAH, 2017-02-12 20:10:51, 103.229.123.100Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Ta nar neg l yum sain oilgo, 1921 onoos hoish Mongol ulsad Orosiin zuvshuurulguigeer yamar ch zuil yavagdahaa baisan. Hyataduudiiin Mongoliin bodlogod oroltsoh yavdal ch zuvhun Oros sain ah nariin chini l zuvshuurultei boldogiin. Orosiin huvid Mongol bol Hyataduudiig gazar nutgiin huvid zaind barij baih jiirgevch, hereg garval uguushind ni hed hed taslaad uguh hurungu ni yum. Tehdee hyataduudiin ertnii ug baidag yum, tengeriin dor aguu huchin zaaval negddeg, negdsen huchin zaaval butardag gedeg. Yaltchgui unuudriin huvid Hyatad Oros 2 hajuudah Mongoloo deerelheh ni baitugai delhiin buh ulsuudiig deereleheh hemjeenii huchirheg gurenuud. Tehdee ene ch munh bus. Ter zadrah butrah ue hurtel ni ustchihguihen togtoj baigaad, muchiig ashiglaj uursduu todorch garch irj chadah eseh ni harin bidnii ovsgoo uhaanii ajil daa

    Зочин, 2017-02-12 21:16:09, 178.193.103.199Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Хэзээ нэг өдөр Орос Хятад хоёр байлдвал Монгол улсын газар нутаг энэ хоёр улсын байлдааны талбар болж цөөхөн монголчууд амь насаа алдаж монгол улс мөхөх болно. Орос Хятад хоёр байлдвал энэ хоёр улс өөр өөрсдийнхөө газар нутаг дээр дайн хийхгүй нь ойлгомжтой. Ядуу гуйлгачин цөөхөн хүн амтайгаараа монгол улс дайны золиос болох өндөр магадлалтай.

    Зочин, 2017-02-13 12:40:44, 202.9.43.172Хариу бичих

  38. Уг нь би #Оюунлаг #тэмцэгч, гэтэл эдгээр #луйварчидтай хар аргаар #харьцмаар байна... . Би С.#Баярцогт, П.#Очирбат нарыг цаазаар авмаар байна. Морио мордон ташуураа барих Монгол бүсгүй би... тэднийг олны өмнө ийнхүү жигшүүртэйгээр залхаан шийтгэмээр байна. Улсын их гадаад өрийг үе үеийн 76-гаар төлүүлэх Ард түмний хууль баталж, одоогийн 76-д болдогсон бол 9-н эрүү шүүлт тулгамаар байна. Тэдний гар, хөлүүдийн гинжийг таслаж, Ард түмнээс уучлалт гуйлган, сөгдүүлж, бүх хөрөнгийн хохирогчдод зохистой тараан олгомоор байна. #Үндэснийаюулгүйбайдалд үймээн самуун бол хурцаар нөлөөлж, Монгол руу дайрах их гүрнүүдийг баярлуулах тул далимдуулагчдаас бүгд #сэрэмжлээрэй! Уг нь би Оюунлаг тэмцэгч, гэтэл эдгээр луйварчидтай хар аргаар харьцмаар байна... Би хорт өвчинд нэг хөхөө өгсөн түүхтэй. Харин одоо нөгөө хөхөө Эх орончдод өгөх тийм зүрх зориг надад байна. Хэрвээ эрх баригчид олон тэнэг үйлдлээ хийсээр байх аваас би бээр #жагсаал зохион байгуулж, #Чингисийн хөшөөний өмнө хөхөө хэрчин тайрч хаях болно. Монголчуудын зовлон надаар дуусаг. Ард түмний минь зовлон надаар эцэслэг. Надтай санал нэгдэж буй хүмүүс холбоо барина уу? Намрын чуулганыг сайтар хар! Жилийн дараах #сонгуулийг бүү хүлээцгээ! Жагсаал #цуглаан #удирдсан #манлайлагчдыг дэс дараалан шоронд хорих гэсэн адгын муу, хүчирхийлэлийн нууц хуулийг хэрвээ баталсан нь үнэн бол, би огтхон ч АЙХГҮЙ ЭЭ. Эрхэм #ерөнхийлэгч Ц.#Элбэгдорж оо! Та намайг хүлээн авч уулзан, Монголын хөгжлийн гарцуудын тухай надтай хэлцэн ярилцахыг хувиасаа #шаардаж байна. Хариу хүсье.

    Зочин, 2017-02-13 14:14:11, 43.228.130.73

    Наад элбэгхудалч чамд яг туслаж харагдаарай. наадах чинь хүнй цус, нус нулимсанд ханадагшгүй луйварчин. хахахахаха

    Зочин, 2017-02-13 14:16:11, 43.228.130.73

    Таны нэр:

    Тайлбар:

  39. ОЛИГАРХИ ГЭЖ НЭРНИЙ УТГЫГ ОЙЛГОХГҮЙ. УГ НЬ ЭНЭ ҮГ ЧИНЬ ХАМГИЙН АДГЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН, АЛУУРЧИН, БЭРТЭГЧИН ГЭХ ЖИШЭЭГЭЭР ХҮН ЧАНАРАА ГЭЭСЭН, ХАЙРЛАХ ЭНЭРЭХ СЭТГЭЛГҮЙ, ХҮН НЭРТЭЙ СҮГИЙГ ХЭЛДЭГ ГЭЖ БИ ОЙЛГОДОГ. ТЭГЭЭД ТЭР НЭРЭЭР ДУУДУУЛСАН П.ОЧИРБАТ, БАГАБАНДИ, С.БАЯР, СУ.БАТБОЛД, Баярцогт, Сайханбилэг, Алтанхуяг, Тэмүүжин, Элбэгдорж, Гончигдорж ... ГЭЖ ХУДЛАА ЛООЗУН ДЭВШҮҮЛЖ, НАМ ЭВСЭЛ ХУЙВАЛДААН, БҮЛЭГЛЭЛ ЯРЬСАН ЛУЙВАРЧИД МОНГОЛ ТӨРД АРДЧИЛАЛЫН 26 ЖИЛД ШИНГЭЖ. ЭДНИЙГ ХУУЛЬ ЁСООР ЯЛЛАЖ, ЦААЗЫН ТАВЦАНД ТАВИАГҮЙ НӨХЦӨЛД ДЭЛХИЙН УЛС ОРНУУД МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ ХЭЗЭЭ Ч БИЕ ДААСАН УЛС ГЭЖ ҮНЭЛЭХГҮЙ. ЭНЭ ЛУЙВАРЧИДААС ТӨР ӨМЧӨӨ ҮНЭН МӨНӨӨР НЬ САЛГАЖ АВЧ, ШУДРАГА ЁСЫГ ТОГТООЖ БАЙЖ МОНГОЛЫН ТӨР ШИГ ТӨР БОЛНО. ЭД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ҮНЭНИЙ ЯЛЫГ ТУЛГАНА ГЭЖ АЙСАНДАА, ХИЙСЭН ХОР НҮГЛЭЭ БҮРХЭГ БОЛГОХ ЗОРИЛГООР, ХАР ХОРОН САНААНДАА БУЗАРААР ГИШГЭСЭН МӨРӨӨ БАЛЛАХ ГЭЖ ШҮҮХ ПРОКУРОР, ЦАГДАА, ТАГНУУЛ АТГ, ГЭЭД БҮХ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ДЭД БҮТЭЦИЙГ УГААДАС ШАВХАРУУГААРАА ХООЛЛОЖ ХУУЛИЙГ ХЭРЭГЖИХ НӨХЦӨЛГҮЙ БОЛГОЖ, УЛСЫГ ХЭСЭГ ЛУЙВАРЧИДЫН МЭДЭЛД ОРУУЛСАН. ТЭМЭЭ ТЭГНЭЭД ТЭНГЭРТ ГАРДАГГҮЙ, ЯМАА ТЭВХЧЭЭД ЯНГИА ЭВДЭХГҮЙ ГЭГЧЭЭР ЧААВААС ДАА, ДЭЛХИЙН ТОМООХОН УЛС ГҮРНҮҮДИЙН ОЛИГАРХУУДЫН ЖИШИГТЭЙ СУРГАГГҮЙ ХЭСГҮҮД. МОНГОЛЫН ТӨР ПАЛИН ХАМАРТ ОЧИРБАТААС АВАХУУЛААД ЭХ ОРОН, АРД ТҮМЭН ГЭЖ ХАЙРЛАХ ЭНЭРЭХ ОРШИХУЙГҮЙГЭЭР, ЭХ ОРНЫГ ХУДАЛДААД ХЯТАДАД ДАГААР ОРНО ГЭХЭЭР ХЯТАДЫН ТӨР УЛС, ХЭН НЬ Ч ТӨРЛӨХ ОРОН ГЭР БОЛСОН УЛС ОРОН, АРД ТҮМЭН, УЛС ГЭРЭЭ СҮЙТГЭСЭН, ХҮНИЙ АДАГ БОЛСОН ЭДНИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ. ПАЛИН ХАМАРТ ОЧИРБАТ ЛУЙВАРЧИНЫ ХЭЛСНЭЭР "ААЗЫН БАР" БОЛГОНО ГЭЖ ХОШИГРОЛУУЛААД "ААЗЫН БААР" БОЛГОЧИХСОНЫ ГАЙ БОЛ УГ ЧАНАРТАА ТЭРНЭЭС ШУУД ШАЛТГААНТАЙ. ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ ГАРЦААГҮЙ БОСЧ ИРНЭ ЭДНИЙ ЗАМААР УЛС ОРОН БҮХЭЛДЭЭ ЖИВЖ БАЙГААГ АРД ТҮМЭН УХААРЧ БАЙНА. ОДОО ЗАВХАНЫ ОЮУНХОРОЛ ХАР ХЯТАДУУДЫГ ВИЗГҮЙ ОРУУЛЖ ИРНЭ Ч ГЭХ ШИГ. МАНЖИЙН ХААНЫ ҮЕИЙН УДАМЫН БОДЛОГО ХЭРЭГЖИЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ! ОЧИР БАТ, БАГАБАНДИ ГЭЭД ЗАВХАНЫ УЛИАСТАЙН АНДУУД, ЦУС НЭГТЭНГҮҮД БАЯРЦОГТООС АВАХУУЛААД ЭЛЭГ ТНЭГТЭНҮҮДТЭЙГЭЭ УЛСЫГ ДАМПУУРУУЛЖ, ДАГАЛДАН БАЯСАГЧ НОЁД УРВААЧ НОХОЙ ШАРВААЧ ГЭЖ ЭРЛИЙЗ, ХУРЛЫЗУУДЫН БӨГС ДОЛООЖ, ҮНЭРЛЭСЭН С.БАЯР, СУ.БАТБОЛД ГЭЭД МОНГОЛ ХҮНИЙ НЭР ЗҮҮСЭН ДААНЧ ХҮНИЙ ОРОМЦОГУУД ЮМ. МОНГОЛД ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГГҮЙ, ҮНЭН ГЭЖ БАЙДДАГҮЙ БАТАЛГАА БОЛГОЖ: С.ЗОРИГ АГСАНЫ "ЗОРИГ САН"-ГЫН ДЭРГЭД "ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ГЭЖ ЯМАР ӨНДӨР, ШИЛЭН БАЙШИН БОСГОСНЫГ ХАРЖ АНЗААРААРАЙ. АТГ-ЫН ДАРГА АСАН Б.ДАНГААСҮРЭНГ ХҮНИЙ НУТАГТ АЛБАН АЖЛААР ЯВЖ БАЙХАД НЬ 2 НҮДИЙГ УХАЖ, АЛААД МОНГОЛД ИРҮҮЛСЭНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ. С.ЗОРИГ АГСАНЫ ХЭРГИЙГ 20 ОРЧИМ ЖИЛ ХУУЛЬ ХЯНАЛТЫНХАН МӨРДӨЖ, УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙ АЛЛАГЫГ ИРГЭНИЙ ХЭРЭГ БОЛГОЖ, ҮНЭНЭЭР ЯВААД ҮХСНИЙ ХОХЬ ГЭЖ АРД ТҮМНИЙГ ШОГЛОЖ, ДОРОМЖИЛЖ, МОНГОЛЫН "ХУУЛИЙГ ГУУЛЬ" БОЛГОСНОО ДАХИН БАТАЛЖ БАЙГАА НЬ. МОНГОЛЫН АРД ТҮМЭН СЭРЭХ, УХААРАХ ЦАГ АЙСУЙ.

    Зочин, 2017-02-13 13:14:19, 43.228.130.73Хариу бичих

  40. Таны нэр:

    Тайлбар:

  41. Manai MONGOL bol jijig uls bish gej bi boddog. Dursan shaahai umssun rusi, dersen shaahai unssun nangiad 2-g gazar uhaj uvs idej baihaas ni uud ni tatsan. Mongoloor ih oroldvol ene 2 uls butarch muhuh bilee.

    Oirad, 2017-02-16 13:37:20, 202.21.106.152Хариу бичих

  42. Таны нэр:

    Тайлбар:

  43. Mongoloor ih oroldvol Oros, Hyatad 2 zadarna!!!

    Oirad, 2017-02-16 17:01:33, 202.21.106.152Хариу бичих

  44. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: