sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг болохш “төмөр хатагтай” хэмээх Ж.Жаялалитад хүндэтгэл үзүүлэхээр хэдэн мянган иргэд цуглажээ.
 
Тамил Наду мужийн ерөнхий сайд тэрбээр ням гарагийн орой зүрхний шигдээсийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд даваа гарагт орон нутгийн цагаар 23:30 цагт нас барсан байна.
 
65 насандаа өөд болсон түүний цогцсыг Энэтхэгийн төрийн далбаагаар хучиж, танхимд байрлуулжээ.
Олон иргэд гашуудлаа илэрхийлэхээр цуглаж байгаа учраас эмх замбараагүй байдал үүсч болзошгүй тул Тамил Наду мужийн өмнөд хэсэгт цагдаагийн нэмэлт хамгаалалт гаргасан байна.
 
Ж.Жаялалита бол дэмжигч олондоо үнэнч байсан учир дэмжигчид нь түүнийг "Amma" /ээж/ хэмээн дууддаг байна.
Түүнийг нас барахаас өмнө ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байсны улмаас эмнэлгийн гадаа  цугларсан цагдаа нар болон "төмөр хатагтай"-г дэмжигчдийн хооронд мөргөлдөөн үүсчээ.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг