sonin.mn
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлнэ.
 
Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Арбитрын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Мөн Ерөнхийлөгчөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-нд өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
 
Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс ​Монгол Улсын хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, сургалтын болон сургуулийн дотуур байрны орчин нөхцөл, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн хүрэлцээ ямар нөхцөл байдалд байгаа, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг