Монголчууд гурвын тооны бэлэгдэлтэй үндэстэн байж магадгүй. Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай гэж омогшино. Дээлээ гурваар эмжинэ.
Гуталдаа гурван сарьс хавчина. Гэзгээ гурваар дарж сүлжинэ. Тулгын гурван чулуу, тэнгэрийн гурван марал, зэндмэнэ гурван эрдэнэ гэж ярих. Ажнай хүлгийнхээ чөдрийг гурван алгаар салаалж, гурамсалж мушгисан суран сумаар холбож зангидана. Би бас аливаа бүхнийг гурваар жиших дуртай нэгэн.
Монголын их бахарлын энэ өдөр сонирхуулж хуучлах шинэсрэг гурвал надад бас байна. Яана гэхэв, хорвоогийн хатуу жамаар он цаг улирна. Нас бие элэгдэнэ. Тамир тэнхээ суларна. Ухаан санаа уймарна. Харин Монголоо гэсэн сэтгэл үс шиг бууралтаж, нуруу шиг бөгтийж, хөл шиг доголно гэж үгүй.
Ийм л нэгэн учралаар шинэхэн гурвалыг сэтгэлдээ сэхээрсэн нь өнөөдрийн энэ нийтлэл болж эмхрэв. Тэрхүү гурвал бол монгол төрийн сүмбэр гурван оргилын тухай юм. Ямар ч атугай энэ удаад “Хүмүн Чингис” (хаан), “Сүх жанжин” (Сүхбаатар), “Бал дарга” (Цэдэнбал) гэх бяцхан гурвал ном молхи миний сэтгэл оюунаас амь таслан авч, анир чимээгүйхэн мэндэлснийг энд ийнхүү өчиж суунам . Чингис хаан бол Монгол хэмээх содон нэртэй сонин түүхтэй нэгэн их гүрэн улсыг анх удаа эмхлэн нэгтгэж хөвчин дэлхийд алдаршуулж өгсөн аугаа их хаан мөн байна.
Д.Сүхбаатар бол Монголын алдуурсан тусгаар тогтнолыг эргүүлэн авчирч, туурга тусгаар хөгжих замд хөтөлж оруулсан аугаа их жанжин мөн байна. Ю.Цэдэнбал бол олон жилийн колоничлолын уршгаар хоцрогдсон хуучны Монголыг хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлсэн орчин үеийн оюунлаг соёл иргэншилтэй шинэ Монгол болгож өгсөн аугаа их удирдагч мөн байна. Өрлөг их түүх ийм л баримтыг өнөөгийн монголчуудад өгчээ. Баримтын чандаас бодол, бодлын чандаас бас дахин бодол. Ийнхүү мөшгөвөл хэрэвхүйеэ энэ гурван их ачтан Монголд заяагаагүй байсан бол өнөөгийн энэхүү Монгол нь одоогийнхоо байгаагаар байхгүй л байх байж хэмээх этгээд бодол төрдөг байгаа юм .
Чингээд л хөх толбот Монгол түмний эх болсон тэдгээр аугаа ачтны тухай энэ өчүүхэн гурвал номыг бүтээх гэж оролдсон ухаантай . Чингис шударга байсан уу гэвэл тийм ээ, чин шударга хаан байсан гэж “Хүмүн Чингис” ном хэлж өгнө. Сүх жанжин зоригтой байсан уу гэвэл тийм ээ, мохошгүй чин зоригт, оюунлаг жанжин байсан гэж “Сүх жанжин” ном хэлж өгнө. Бал дарга үнэнч байсан уу гэвэл тийм ээ, чин үнэнч, туйлбартай дарга байсан гэж “Бал дарга” ном хэлж өгнө. Улирч өнгөрснийг энэ өнцгөөс хичээнгүйлэн харвал Чингис хаан гэх тэр эрхэм Монголын төлөө амьдарч Монголынхоо төлөө амиа өгсөн байна.
Сүх жанжин гэх Тэр эрхэм хүн Монголын төлөө амьдарч, Монголын төлөө амиа өгсөн байна. Бал дарга гэх Тэр эрхэм Монголын төлөө амьдарч Монголынхоо төлөө амиа өгсөн байна. Чингис, Сүхбаатар, Цэдэнбал хэмээх тэр гурван эрхэм зөвхөн монголчууд бидэнд л хамаг амьдрал, оюун сэтгэлээ зориулсан байна. Бидний монголчууд тэднээсээ амьдрал авч Монголдоо гал голомтоо өртөөлөн залгамжилж явна. Тэд байсан учраас бид байж байна. Бид байгаа учраас тэд байж байна. Өөрчилж болдоггүй үйлийн үр гэгч биднийг энэчлэн нэгэн бат цул ертөнц болгон гагнажээ.
Тэрхүү гагнаасыг ханзлах гэж харийн зандалчин дайснууд зуун зууны турш санаархаад хараахан дийлсэнгүй ээ. Хэрэвхүйеэ аливаа улс орон Чингис шиг чин шударга, өр нимгэн хаантайсан бол Их Монгол улс шиг мандан бадардаг нь маргашгүй үнэн юм байна. Хэрэвхүйеэ Сүхбаатар шиг чин зоригт, оюунлаг жанжинтайсан бол Монгол ардын хувьсгал шиг ялан манддаг нь маргашгүй үнэн юм байна. Хэрэвхүйеэ Цэдэнбал шиг чин үнэнч, ухаалаг удирдагчтайсан бол ХХ зууны хоёрдугаар хагасын Монгол шиг амар амгалан амьдардаг нь маргашгүй үнэн юм байна. Хураангуйлбал төр шударга, төр хүчирхэг, төр үнэнч байх ёстой гэж монгол түмний гурван үеийн гурван удирдагчийн гурамсан түүх нотолж байна.
Энэ бол зөвхөн Монголын үнэн бус “Ертөнцийн гурван үнэн” мөн. Цаг цагийн үнэн бус цаггүй үргэлжлэх үнэн. Би гурван алдарт удирдагчийн намтар сэлтийг цухасхан танилцаад нэг өвөрмөц онцлог чанар тэдэнд байсныг олж мэдсэнийгээ олзуурхан хэлэхээр үзэг цаас нийлүүлсэн нь энэ билээ. Тэд гурван өөр цаг үед төрсөн. Тэд гурван өөр нийгэмд өсөж өндийсөн. Гэтэл ихрүүд юм шиг адил чанар тэдэнд байсан нь ховор чухаг агаад гайхамшигтай баримт мөн биз ээ. Юуны өмнө тэр гурван удирдагчдын туурга тусгаар Монголын төлөө тэмцэлд нэгэн насныхаа амьдралыг атгаггүй зориулсан нь адилхан байдаг.
Монголыг шудрага, хүчирхэг төртэй гүрэн улс болгох гэсэн үзэл санаа нь бас л адилхан байдаг. Монголчуудыг аз жаргалтай амьдруулахыг хүссэн хүсэл тэмүүлэл нь адилхан байдаг. Үгээгүй ядуусыг энэрэн хайрласан өрөвч нинжин сэтгэл нь адилхан байдаг. Аливаа бэрх бүхнийг хамтын хүчээр даван туулдаг нөхөрсөг хамтач зан чанар нь адилхан байдаг. Монгол Улсынхаа их хэргийн төлөө тэмцэж яваад учир битүүлэг зуурдын шалтгаанаар халуун амиа алдаж, хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь хүртэл адилхан байдаг аа!
Чингис хаан сүүлчийнхээ дайнаас эргэж ирээгүй. Д.Сүхбаатар хатгалаатай ханиад тусаад босож ирээгүй. Ю.Цэдэнбал ээлжийн амралтаар Оросын Москва яваад эргэж ирээгүй. Тэднийг хорвоогоос хальсны дараа Монгол Улс үнсэнд хаягдсан шалз гэдэг шиг өнчирч эзэнгүйдсэн нь бас адилхан байдаг. Чингисийн дараа түүний байгуулсан Их Монголыг хэдэн хэсэг болгон бутаргаж сарниулсан.
Д.Сүхбаатарын дараа түүний хамтран зүтгэгч бүх улс төрчдийг лам багш нартай нь цуг толгой дараалан хэлмэгдүүлж цаазлан хороосон. Ю.Цэдэнбалын дараа түүний удирдаж байгуулсан хамаг бүтээн байгуулалтыг хувьчлах нэрээр үрэн таран хийлгэсэн. Бидний монголчууд тэдгээр их ачтаныхаа амь насыг зуурдын үхлээс сэргийлэн хамгаалж чадаагүй гэхээр үл барам цөхөж цөхөж бүтээн байгуулж өгсөн хамаг чухал түүхэн ололтыг бүрэн бүтнээр нь хамгаалан хадгалж чадаагүй буруутай.
Ямар ч атугай энэхүү алаг булаг хорвоогийн хамгийн айхтар аюултай ажил бол Монголын хан төрийг мөс жудагтай хаанчлан тэргүүлэх явдал мөнийг тэрхүү гурван удирдагчийн бахархалтай бөгөөтлөө нэн гашуун гунигтай намтар түүх нь нотолсныг үүгээр цэглэн орхиод өнөөгийн тухайд цөөн үг хэлье. Хаанчлах гэдгийг эрх баригч намын даргаар жишээлбээс ойлгоход хялбар болох талтай байх. Ерөөс ялсан намын дарга бол сонгуулийн зохих хугацааны хязгаар дотор улс орныг хаанчлан хөтлөх үүрэг хүлээсэн төр улсын “хаан-дарга” мөн хэмээн харж болно. Сүүлийн цөөн жилийн барин тавин баримт сэлтээс л сэрэл аваад товч боловч санаа хэлье.
Учир гэвэл эдүүгээ цагийн өнгөн дээр хаан- дарга байхаас илүү айхтар зовлонт үйл гэж үгүй болохыг олж харлаа. Харин хаан- даргыг тэртэй тэргүй эсэргүүцэж тэмцэх үүрэг зорилготой сөрөг хүчин гээч нь тэгж хамаг бэрхээр зовоосон уу гэвэл хараахан тийм биш байна. Нам нэгтэй гэх журмын нөхөд нь, сав нэгтэй гэх анд найзууд нь тарчлаадаг нь мэдүүштэй зүйл юм гэж мэдэж авлаа.
Нэг хэсэг нь хаан даргыгаа өөрийн үл гүйцэлдэх шунал хүслийг биелүүлж өгдөг “ шидэт саваа” болгон ашиглах гэж дарамталж зовоодог байна. Нөгөө хэсэг нь төрөөс том том хулгай дээрэм хийхдээ “далдын хар малгай” болгон ашиглах гэж хаан- даргыгаа зовоодог байна. Бас нэг хэсэг нь өс хонзонтай явдаг нэгнийгээ нухчин дарж, залхаан цээрлүүлэх муна шийдэм болгох гэж хаан-даргыгаа зовоодог юм байна. Монгол төрийн сүмбэр оргил болсон өмнөх гурван удирдагч нарт ийм мэтийн бэрх зовлон учирч байсан уу гэвэл мэдээж учирч л байсан. Гэвч учраагүй юм шиг даваад л гарч чадсан байдаг. Тэр бүхнийг нөхөрсөг хамтач мөс жудгаараа, чин шудрага зарчимч зан чанараараа, амин хувиа хичээдэггүй нийгэмч хүмүүжлээрээ даваад л гарсан олон баримт түүхэнд үлдсэн бий.
Ингээд бодохоор Монгол түмний амьдрал гэдэг нь юуны өмнө сүмбэрлэх гурвөн удирдагчийнхаа эвсэг нөхөрсөг мөс жудаг, эрс шудрага зан чанар, өр нимгэн сэтгэлээс ургаж дэлгэрсэн үр жимс мөн хэмээн омогшсон ч болох мэт ээ. Орчин үеийн хаан-дарга нар ч бас ийм л ул мөр үлдээх түүхэн үүрэг хүлээж бүхийг нурших нь түвэг яршиг болохоос цаашгүй . Харин сүүлийн үед өмнөх гурвын он жилүүдэд төдийлөн хурц тод үзэгдээгүй нэг шинэ зовлон үзэгдлээ. Юу вэ? гэвэл ялсан нам нь нам дотроо дахин “ төрийн эргэлт хийх”-ийг харлаа. Их айхтар уршигтай явдал байдаг ажээ. Товчхондоо бол ялсан нам ялалтдаа шартаж шандахаар ийм байдаг юм байж гэмээр харагдлаа.
Мэдүүштэй мэргэн сургаал эндээс л нар шиг мандаж, сар шиг гийгүүлэв гэлтэй. Тэр нь юусан билээ хэмээвэл “Эвлэвэл ялна, эвдэрвэл ялагдана” гэсэн үг байв. Энэ түүх ийм л хичээл заасан байх агаад тэр нь “бидний улс эв саналаа нийлүүлэн нэгэн зорилгын төлөө нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөл мэдэргүй чадахгүй гэх явдал үгүй болж ...цэнгэлийн манлайг эдэлж болно “ гэсэн их жанжин Сүхбаатарын сургаал үгийг сараг утгаар нь сануулав байна.
Уугуул Монголынхоо үзүүр нэгэн сэтгэлт мөнөөх гурван ачлалт удирдагчаас хагацан өнчрөх тохиолдол бүрийн дараагаар харийн зандалчин дайснууд эзэнгүй хот айлын хонин сүрэгт орсон араатан чоно адил дур зоргоороо бусниулан сүйтгэсэн гашуун түүх байдаг бөгөөд Монголын зарим урван тэрслэгчид тэдний гар хөл болсон баримт сэлт ч бас хааяа үзэгддэг л билээ.
Өнгөрсөн мянган жилийн хамгийн гачлантай атлаа давтагдаж болзошгүй аюул занал бүхий түүхэн сургамж чухамхүү энд л байдгийг хэлэх нь зөв байх. Нийтэд нь багцлан сэхээрэх гэж оролдвоос Чингис Сүхбаатар, Цэдэнбал гурав амьд сэрүүн ахуйдаа Монголыг залгих гэсэн ямар их аюул хөнөөлийг амь биеэрээ хааж байсныг бодохоор тэр гурвыг хайрлан бишрэх сэтгэл өөрийн эрхгүй аюулхай чээж өөд огшино.
Энэ л гурваасаа хагацан салсан даруйд бидний монголчууд ямар арчаагүй доройтон цалгардаж харийн зандалчны бах тавыг хангаж байсныг сэхээрэх тусам өр зүрх өөрийн эрхгүй харуусал гашуудлаар халгиж цалгина. Эдийн засаг, улс төрийн шинэ колоничлолын хав хар үүл өнөөдрийн Монголын тархин дээр хуралдан тунарч хэзээ хэзээгүй галт могой аянга болон буухаар зангирч байгааг мэдрэх тусам эх оронч хүмүүсийн өр зүрхэнд түгшүүрийн харанга дэлдэнэ.
Гэвч энэ бэрх үед хэрэвхүйеэ монгол төр шударга, хүчирхэг, үнэнч байж чадах аваас тухайлан УИХ-ын гишүүдээс эхлээд бүх улс төрчид нь Чингис, Сүхбаатар, Цэдэнбал гурвын ачлалт сайн чанарыг нэгэн биедээ эрхшээж чадах аваас, бас тэднийхээ дараа улс эх орноо харийнханд сүйтгүүлсэн түүхэн сургамжийг мартахгүй сэхээрч чадах аваас Монгол Улс аз жаргалаа эдлэх заяа тавилантайгаа золгож л таарна.
Эцэст тэмдэглэхэд Цэдэнбал даргын дараа залгаж тодорсон Ж. Батмөнх, Д.Содном, их огцруулалтын дараа тодорсон Г.Очирбат, Л.Түдэв, Ц.Өөлд, Ч. Дашдэмбэрэл, Ш.Гунгаадорж, Б.Даш-Ендон, П.Жасрай тэргүүт улс төрийн зүтгэлтнүүд Чингис, Сүхбаатар, Цэдэнбал нарын зорьж тэмцсэн үйл хэргийн төлөө тухайн цаг үедээ тууштай тэмцсэн байдгийг зориуд талархан тэмдэглэе.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Х.Цэвлээ
Сэтгэгдэл0
Сvхбаатарын онцгой гавъяа гэж юу билээ одооныхоор бол Сvхбаатар Чойбалсан хоер бол Баярцогт Сайханбилэг нарлхуу л зvгээр л томчуудын гар хурууны vзvvрт зарагдаж явсанаа цагийн эрхээр нас залуу учир гараад ирсэн л хvмvvс ялангуяа Сvхбаатаргурав доровхон жилийн дотор юу хий гийгvvлхэв дээ
ӨӨ ЮУНЫ ЧИНЬ сайханбилиг Баярцогт вэ??? Энэ хүмүүсийн нэрийг дуулахад огиудас хүрч байна монголын хөрөнгийг гадаадад гаргаж монгол улсыг сөнөөх гэсэн ЗАХЧИН Сайханбилиг ХЯТАДЫН ЭРЛИЙЗ Баярцогт хоертой зүүрлэх ЮМ ОГТ АЛГА ХЭРЭВ ЭНЭ 2 МАЛ БОЛ МАХЫГ НЬ НОХОЙД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШУНАЛЫН ТУЛАМНУУД САЙХАНБОЛОГ ТӨРИЙН ХӨРӨНГӨӨ 5 ТЭРБУМ ТӨГӨРӨГӨӨР АСЕМИЙН БАЙР АВСАН БАЙГААГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
ESTOI JINHENE GURVAN DEED HUMUUS CHIN MON DOO YUN BAYARZOGT SAIHANBILEG GESEN HUJAAGIIN SHEESNUUD ENE HOER BOL AUGUU IH JANJIN SUH BAL DARGIIN DERGED HUMHIIN TOOS JORLNGIIN OT NOHOIN SHEESNUUD BAIHGUI YU TUI BUZAR
Сvх бол жирийн л мерийтэй тоглоомын донтон хар евсенд мансуурагч архичин эр байсан
Uvsiinhaa toloo gants ch gamin alah zurhbgaagui chamd baastai amaaraa suhbaatar gj heleh ch erh bhgui l de.
TSEDENBAL MONGOLIIG MALTAI HUNTEI BAYLAGTAI NI OROSIIN ERHSHEELD BAILGASANIIHAA HUCHIND 44 JIL TORIIN TOLGOID SUUJ UVSIINHAN BOLON OROSUUDTAI NIILJ MONGOLIIN SOR BOLSON SEHEETNUUD BOLON UNDESNII HORONGOTNUUDIIG TOLGOI DARAALAN UGUI HIISEN NUGELTEN .MONGOL HUMUUSIIG HUJAA HEMEEN AMIDRALAAS ARCHIJ MONGOL ULSIIG HUITEN SETGELT HULGAICH HUNII UNERGUI OMHII DORVODUUDEER DUURGEJEE.ULAANBAATAR MINI ULAAN GOM MONGOL ULS MAANI DORVOD ULS BOLJEE.BID HYATADAD BISH DORVODUUDED EZLEGDJEE.
elbegdorj terguutei haytad mafiin gart orsond orvol dorvod ch gesen mongol ugsaatnii gart baisan chin deer dee teneg ardchilal yarisan duurchihsen mal min
LENIN BAGSHIIN HUSHUUG BOSGOO.
үнэн бичжээ. агуу Сталин Ленин Брежневийн ач тусыг ч бас мартаж үл болно.
М.энхболдын хөшөөг бас босгох хэрэгтэй Бээжинд
Арай хэтэрсэн зүйрлэл байна. Чингис хаан бол гарцаагүй.. Мөнх хаан, Мандухай хатан, Батмөнх даян хаан гээд гайхамшигтай хаад хатад манай түүхэнд бий... Сүхбаатарыг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч болно харин Цэдэнбалыг энэ хэмжээнд өргөх нь арай дэндсэн тэнэглэл
Хятад нохойн гелегний хошногонд нуугдсан шимэгч хорхойны зулзага.
Ataarhaach durvud guai
Ээ яана аа, Х. Цэвлээ гэдэг элийрчихэж. Хунну шунуугээс эхлээд ХОХ МОНГОЛЫНХОО туухийг арчичихаж... Одоо яая гэхэв дээ, БОЛОВСРОЛ нь энэ!
Хvн янз бvрээр л зенедег Ийм маягаар бол арай л юмаа
молхи чиний сэтгэл оюунаас амь таслан авч мэндэлсэн энэ бичвэр ухаантай юм үнэхээр үхэрийн санаа, тэр тусмаа галзуу үхэрийн өдрийн тэмдэглэл байна. Үүнийгээ өчиж суугаа бол сайн өчөөд өг, базари үнэлгээг мал сүргийхээ манлайгаас авч магадгүй
Бас төрийг гутаасан хүмүүсийг оруулаад шанзав Бадамдорж Элбэгдорж, Жамуха нарыг нэрлэмээр байна.
Сүхбаатар,Цэдэнбал бол Монголын түүхэнд гарамгай гавьяа байгуулсан төрийн зүтгэлтэн,агуу хүмүүс,тухайн цаг үе ямар байлаа,түүний дэргэд одоогийн нөхөд чигчи хуруунд хүрэхгүй хүмүүс шүү дээ.Одоогийн залуучууд ёстой дэндүү жаахан юм уншиж судалмаар,жоохонч болов гэгээрмээр байна.
КОММУНИСТУУДАА МАГТАХ ГЭЖ ТҮҮХЭЭ БААХАН ГАЖУУДУУЛЖ ДЭЭ. ХАЙРАН ҮНЭН ТҮҮХ МИНЬ ДЭЭ.
UVS HUN BSIIM U ENE HUN?
Бал даргын бүтээсэн сургууль цэцэрлэгт өссөн хужаагийн хүүхдүүд эргээд харааж зүхээд ардчилал хуцаад өмхийрсөн
цэдэнбал улсын баатар, хөдөлмөрийн баатар, сүхбаатарын одон 5 ха ха нээрээ элийрэл балайрал юмдаа
gamingiin shees hutsaa. chinii amand zalgigdaad yhej baisan ar mongol odoo 3 saya bolchihood baigaad chi ich horsoj baina
Угуй ээ хоо Цэвлээ, бас л эр хуний боддог бодол; Чинийхээр бол энэ гурван нохорийг гураваар дараад сулжчихвэл Чингэс хааны огогдол давамгайлаад, сайхан бусгуйн гэзэг шиг нэг сайн удирдагч торох нь ээ дээ , мон хо эр хун!
Undur gegeen urshuu
MONGOLIIN ARD TUMEN AUGUU IH HOVGUUD ZEDENBAL JANJIN SUHBAATARIIN ALDARIIG MONHOD DURSAJ YAVAH BOLNO KOMMUNIST NIIGEMIIN UED BIDNII AMIDARCH BAISAN UE BOL JINHENE HUNLEG ARDCHILSAN NIIGEM ZAG BAIJEE BID BAIHGUI ARDCHILAL YARIJ BOLSON BOLOOGUI SHAAR SHAVHARUU NARIIN UGEND IUURTAJ SUULIIN HORI GARAN JIL AIMSHIGT DEGLEMIIG BUI BOLGOJEE YADUU ZUDUU YAMARCH IREEDUIGUI NEG HESEG ARD TUMNII OMCHIIG ZALILJ IDSEN HULGAI HUDAL HIIJ HUIVALDAN TERBU;TAN BOLTLOO IDSEN ARDCHILAGCHID MONGOLIIN ZUUN JIL BUTEESEN NIIGMIIN BAYALGIIG GAZARIIN DOORHI BAYALAGTAI NI HUIBALDAJ IDEN OMHIIGOOR UNGAN INEEJ BAIGAA NI JINHENE AYULT GENOZID SUIREL GUTAMSIG DOROMJILOL MON BID ENE DAISNUUDIIG DARAN SONOOH TEMZELD NEGDEN BOSOH ZAG BOLSON
алуурчин салга батүүл улсын баатар ха ха ха. ёстой жинхэнэ элийрэл балайрал юм даа
- Соелын ард. Зутгэлтэн гэж байдаг билуу? Ард. Зохиолч; ард. Жужигчин ч хялайлгахгуй л ддээ, цаадуул нь; - угуй ээ, кино найруулагчид ард. Жужигчин, дасгалжуулагчид ард. Багш огчихдог л юм билээ шуудээ; - зугээр соелын ардын зутгэлтэн, ардын дасгалжуулагч гээд огчино биз? - Уг нь сайн бичээч шуу дээ., нэг юм огчимоор юм.
Сүмбэр ,Сүмбэо мөн
Цэдэнбал мундаг удирдагч бсан бол Монгол улс өдийд АН МАН аар хуваагдаж олон хүн гадаадад ажиллаж зовох бсан уу Цэдэнбал коммунизм нурж унахыг харж чадаагүй догмад баригдсан хүн бсан Агуу удирдагч 30 жилийн дараа юу болох алсын хараатай бдаг юм Гэтэл Цэдэнбал Москвагийн КБГ ын хяналтанд орсон хүн блаа Оросууд Хятадтай харилцаагаа сайжруулах Эрдтэнэтийн үнийн луйвар илчлэх асуудлаас болж КБГ ын тагнуулчид Цэдэнбалыг огцоруулж Москвад цөлсөн түүхтэй Гэтэл жинхэнэ хэргийг хийсэн КБГ болон Оросуудыг муулахгүй ардчилалаас болж Цэдэнбал хэлмэгдсэн гэх шиг Цэдэнбалыг огцорч бхад Ардчилсан хүчин байхгүй бсан Давраад тэр үед МАН ынхан Цэдэнбалыг Москва руу ачиж явахад өмөөрч жагсаал хийсэн үү Үгүй шүү дээ Бүгд оросын танкаас айсан Одоо ч хэвээрээ Оросын элчин сайдын яаманд МАН өөрийн олон удирдагч нарыг амийг нэхэх уучлал шаардах жагсаал хийж чадахгүй өлөлзөөд бна ш дээ Харин ч ардчилсан нийгэмийн ачаар Цэдэнбалыг чөлөөтэй ярьдаг болсон Новшнууд жаахан гэгээрнэ шүү
Ishhh.mundag urvagch l bsn
Цэвлээ гуай минь та боль доо.Заан шоргоолж хоёрыг зүйрлэж болохгүй биз дээ.Сүхбаатар ч Цэдэнбал ч их хаантай зүйлрлэх хэмжээнийхүн биш шүү дээ.Та ер шэртээ цай цүйгээ сайн уугаад эмнэлэгт биеэ үзүүлээд л явж байвал яасан юм.Таныг эсэн бусын юм бич гэж хүн албадаагүй байлгүй дээ.Өвөө минь амарч үз дээ.
Tsedenbal mgl-iig udirdaj baigaagui ee. KGB-iin duulgavartai gulug baisan. Ekh ornoosoo urvasan hun sh dee
Uvs lalaruud yu ch oilgohgui Buriad nar shig baigaach
Цэвлээ гуай, бодит Сүх ийм хүн байсан гэж та итгэсээр байгаа юм уу, зарим хүмүүс илүү чухал үүрэг гүйцэтгэсэн хүнийг нэрлэх юм билээ,жишээ нь, С.Данзанг
Danzan chn urvagch bsiimaa ho
Сүхбаатар, Цэдэнбал нар бол түүхэн гавьяатай хүмүүс. Харин тэр чингис мэтийн юмыг мэдэхгүй юм байна.
Chingis haanaas busad ni Orosiin tagnuul urvagchid baisan. Ikh ezen haantaigaa baritsaad talbain gold hushoogoo bosgood ooriinhoo neree nerluuleed baigaa Sukhbaatar hen be.Ene hun ardiin huvisgaliin udirdagch bish shuudee.Mongoliin alban yosnii tuuhiig unshil daa Tsevlee ovoo mini.
TSEDENBAL MONGOLIIG MALTAI HUNTEI BAYLAGTAI NI OROSIIN ERHSHEELD BAILGASANIIHAA HUCHIND 44 JIL TORIIN TOLGOID SUUJ UVSIINHAN BOLON OROSUUDTAI NIILJ MONGOLIIN SOR BOLSON SEHEETNUUD BOLON UNDESNII HORONGOTNUUDIIG TOLGOI DARAALAN UGUI HIISEN NUGELTEN .MONGOL HUMUUSIIG HUJAA HEMEEN AMIDRALAAS ARCHIJ MONGOL ULSIIG HUITEN SETGELT HULGAICH HUNII UNERGUI OMHII DORVODUUDEER DUURGEJEE.ULAANBAATAR MINI ULAAN GOM MONGOL ULS MAANI DORVOD ULS BOLJEE.BID HYATADAD BISH DORVODUUDED EZLEGDJEE.
ene bol hudal zuil teneg malnuud ingej oilgoj bodoj yavdag baih eniig baabar bichin ardchilal yaridag baidag gej itgedeg duursen erguu garuudiin tolgoig ugaasnaas boljee
iim aguu humuus bidniigee udirdaad ch nemergui yum baina daa. bid yer ni uneheer aguu teneguud bish biz dee.
Чингис хааныг ханьцашгүй гэж шүтэн дээдэлж ирсэн эртний Монгол ёс, ухаан, уламжлалыг энэ өвгөн коммунист хэрхэн ухаарч мэдэх билээ дээ. Өнөөдрийн Монголчууд гэж эх түүхээсээ холдсон, элэг доог болсон хүмүүс л болоо юу даа.
Галзуу солитой өвгөн долигонох мөрөөрөө долигонохгүй ирээдүй болсон залуучуудыг зохиомол түүхээр битгий угаагаад бай!!! Оросын тагнуул Цэдэнбал монгол санаатай байсан юм бол ядаж хүүхдүүддээ монгол хэл заачихгүй дээ. Бузар новш, монголыг үгүй хийх санаатай байсан увс шүү дээ
Таны уг бум тумэн монголчуудын бодол санаатай яг нийцнэ!Цэдэнбал бол цаг уеийн болмжийг ашиглан оросуудын Монголыг Халх Ойрдын харшлыг давруулан олонх Халхуудын толгой дээр далиу хэлтэй ойрд дорводийг тавьж оросын эрх ашигийг энэ харшлын дундаас 200% хамгаалан торийн толгойд авирсан туйлын санамсаргуй тохиолдлын инээдтэй хуухэлдэй,оросын или тагнуул тэрийгээ хаанач хэндч нуудаггуй цадиггуй монгол ундэстнуудийн дундаас гарсан классик урвагч номер-1
ZEDENBAL SUHBAATAR MONGOLIIN ARD TUMNII SUUT UDIRDAGCHID TEDNII UIL HERGIIG ARDCHILAL AN GESEN HUDAL HUURMAG HULGAIC HOGIIN SHAARNUUD YAAJ CH MUSHGIN GUIVUULAAD TEDNII HORON MUU SANAA HEREGJIHGUI TED ARDCHILAL YARIJ OLIGARHI BOLOOGUI ARDCHILSAN NERTEI TAMIIN DEGLEMIIN ESREG ZUSAA URSGAJ OYUN UHAANAA DAICILJ BAISAN MONGOLIIN TORIIN NERT ZUTGELTNUUD HULMAS HULHI HULGAICH ELBEGDORJ BATUUL BAABAR GEH ZERGIIN NOHOIN SHINHEGNUUD AUGUU HUMUUSIIN HIIJ BUTEESEN BAIGUULSAN NIIGMIIN OMCH TEDNII SURGAALAAR OSCH BOLOVSORCHIHOOD HARAAN ZUHEJ NIIGMIIN BAYLGIIG ZUSALSAN NI EMGENEL GUTAMSHIG BILEE BUZAR MUUHAI AN GEH LUIVARCHIDIIG MONGOLIIN TOROOS UURD ZAILUULSAN MONGOLIIN ARD TUMEN SAIN SAIHAN AMIDRALIIN TOLOO ZORIG ZOLBOO DUUREN URAGSHAA
Ingeed ter chingistei ni tsedenbaliigaa zuirleed baival teneg halhuud tsendenaliig ni hairlaad baij magadgui gej bodojildee muu durvud tsevelee chini gorid gej helye muu tsedenaliin dodoh mini
bugd aguu humuus.bal darga bas aguubaliig muulagchid dandaa halh hyatadiin erliiz sheesnuud bn
өөрийнхөө ард түмнийг Чингисийг магтлаа гэж хөдөө цөлж хэлмэгдүүлэгч Цэдэнбал яахаараа сүмбэр уул болсн юм бэ? Давс уулыг бэлгэнд өгөөд ОРОСОд дагаар орох өргөдөл гаргасан хүн биз дээ. Ард түмний толгойг бүү мунхруул. ХОгийн амьтан шдээ ..
Yun Suh, yun Tsedenbal vee. Suraggui garuud. Manai Mongol neriig gargaagui huuheldeinuud
Эзэн Чингистэй харьцуулдаг бас том зүрхээ. Сүмбэр ууланд нөгөө хоёр нь арай л жулдах болов уу? Сүхбаатар ч яахав. Нөгөөдөх нь арай л биш ээ.
ЧИНГИС ХААНТАЙ ДЭЛХИЙ ДЭЭР ХЭНЧ ЗҮЙрЛЭШГҮЙ.
Чингис Занабазар Чойбалсан бол жинхэнэ 3 сүмбэр дээ юуун Сүхбаатар_ Цэдэнбал бол бүүр биш монголоо орост өгөх гэсэн этгээд
Цэдэнбал биш Чойбалсан тусгаар тогтнолыг бидэнд хадгалаж өгсөн хүн шүү
Chingis haanaas busad ni Orosiin tagnuul urvagchid baisan. Ikh ezen haantaigaa baritsaad talbain gold hushoogoo bosgood ooriinhoo neree nerluuleed baigaa Sukhbaatar hen be.Ene hun ardiin huvisgaliin udirdagch bish shuudee.Mongoliin alban yosnii tuuhiig unshil daa Tsevlee ovoo mini.
Choibalsan bol Syhbaataraas ilyy gaitai gaviyatai hyn Bal darga arai juldan oros avgain hycheer ner hyndtei baigaa Uvsiinhan oiroos lobbidood baigaa bolohoos
Бал даргыг энэ ардчилсан намынхан их л дайрч доромжлох юм даа. энэ эрхмийн хийж бүтээсэн сургууль цэцрлэгт баасны хүүдий болж томорчихоод гадаад оронд их дээд сургуульд үнэгүй сурчихаад их хуцна өмхий ардчилагчид үхэж дуусаасай.
чингэс хаан Монголыг хятадад нэгтгэж Сүхбаатар буцаан салгасан гавъяатай. Бал дарга олон мянган суурин хятадыг Монголоос цэвэрлэж хөөсөн гавъяатай.
tsedenpil saindaa Mongol turiig olon jil udirdsan yum bish Zuvleltiin utsan khuukheldei bolokhoos. Kharin tuund doloignososn yumnuud tuunii umnu garj chadakhgui baisan bolokhoos.
их аятайхан болсон байна. гэхдээ Г.Очирбат бар болгоно гээд монголыг сүйрүүлсэн гавьяатай шүү та арай худлаа их долгиносон байна.
Г.Очирбат . Балиа хамарт чинь П.Очирбат.