sonin.mn
ЙОХАННЕСБУРГ. /ВВС/. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хоёр галт тэрэг урд урдаасаа халз мөргөлдсөний улмаас нэг хүн амиа алдаж, 243 хүн гэмтэж бэртжээ.
 
Энэ осол даваа гарагийн шөнө дунд тус улсын хамгийн том хот болох Йоханнесбург хотоос холгүй газарт болсон байна. Галт тэрэгнүүд мөргөлдөх үеэр зарим вагон замаасаа гарчээ.
 
Галт тэрэгний оператор компанийн мэдэгдсэнээр, нэг жолооч нь дохио өгөөгүйн улмаас осол болсон бололтой. Цагдаа нар ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Өнгөрсөн онд Йоханнесбург хотод тус компанийн галт тэрэг осолдсоны улмаас нэг хүн амиа алдаж, 240 хүн гэмтэж бэртэж байжээ.
 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг