sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанд хийх байсан Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл цуцлагдлаа.
 
Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат орон нутагт ажиллаж байгаа аж. Тиймээс мэдээлэл хийх хугацааг хойшлуулж өгөхийг УИХ-ын тамгын газраас хүсчээ. Тэрбээр өнөөдөр “Төрийн өмчийн болон төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” мэдээлэл хийхээр төлөвлөсөн байсан юм.
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг