sonin.mn
Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд явуулийн тусламж үйлчилгээний машин гардуулан өглөө.
 
 ДЭМБ-ын дэмжлэгээр  Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны болон олон нийтийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.  Энэхүү төслийн хүрээнд хийж буй ажлын нэг нь энэ аж.     
 
Төслийн хүрээнд явуулын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай машин, тоног төхөөрөмж /зөөврийн ЭКГ, ЭХО, цусны даралт хэмжигч, хурдавчилсан оношлуур, ухаалаг таблет/-ийг нийлүүлэхээс гадна эрүүл мэндийн ажилтнуудад мобайл тоног төхөөрөмжийг ашиглах мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах юм.
 
Төсөлд Өмнөговь аймгийн Манлай, Гурвантэс, Номгон сум, Сонгинохайрхан дүүргийн 7, 26 дугаар хороо хамарч байна.  
 
Ж.Болор
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг