sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. “Гурван хүн” нөхөн үржихүйн аргыг ашиглан дэлхийд анх удаа хүүхэд төрүүлжээ.Өдгөө таван сартай хүү өөрийн эцэг, эхийн ДНХ болон донороос авсан генийн кодоос бүрэлдсэн байна.
 
Хүүг Иордан эхийн генетикийн нөлөөнөөс ангид байлгахын тулд АНУ-ын эмч нар урьд өмнө нь хэрэглэж байгаагүй аргыг туршжээ.
Энэ алхам нь анагаах ухааны салбарт шинэ эринийг авчирч, ховор төрлийн генийн өвчтэй гэр бүлүүдийг баярлуулна гэж шинжээчид найдаж байна. Гэвч энэ маргаантай дагуулсан шинэ технологийг нарийвчлан судлах хэрэгтэйг тэд анхааруулаад, митохондрийн хандив өгөхийг уриалжээ.
 
Энэ нь гурван хүний ДНХ ашиглан хүүхэд төрүүлсэн анхны тохиолдол биш бөгөөд уг нээлтийг бүр 1990-ээд оны сүүлчээр хийсэн юм. 
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг