sonin.mn
Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал 9 дүгээр сарын 28–29-ний өдрүүдэд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
 
Бага хурлаар “Чингис хааны тухай уламжлалт ойлголт”, “Чингис хаан болон орчин үеийн монголчуудын нийтлэг байдал”, “Буддын шашны цар хүрээ болон энэтхэгийн соёл” зэрэг сэдвээр хоёр орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
 
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүн Нарендра Модигийн өнгөрсөн онд Монгол Улсад хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл, Улаанбаатар дахь Энэтхэгийн ЭСЯ, МУИС, Чой.Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн дээд сургууль хамтран зохион байгуулж байна. Бага хуралд Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөлийн Ерөнхийлөгч тэргүүтэй 17 эрдэмтэн судлаач оролцоно.