sonin.mn
Улаанбаатар хотод өнөөдөр хүчтэй аадар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. Дуу цахилгаантай аадар бороо орох сэрэмжлүүлгийг Гамшгаас хамгаалах зарлан мэдээлэх дохиогоор нийслэлчүүдэд хүргэлээ. 
 
Мөн өнөөдөр, маргааш нутгийн зүүн хагаст, есдүгээр сарын 1-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 2-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөв мэдээг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулаад байна. Салхи 30, 31-нд говь, талын нутгаар, 1, 2-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
 
Тиймээс ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад болзошгүй эрсдэл, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
Н.Туяа
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг