sonin.mn
РОМ. /Reuters/. Лхагва гарагт газар хөдлөлтөд нэрвэгдсэн Италийн төвийн нутагт эрэх болон аврах ажиллагаа явуулахад газар хөдлөлтийн дараах түлхэлт саад учруулж байна. Тус улсын Засгийн газрын мэдэгдсэнээр, амь эрсэдсэн хүмүүсийн тоо 250 болж нэмэгджээ.
 
Уржигдар 6.2 баллын хүчтэй газар хөдлөлт  болсноос хойш Италийн төвийн нутагт 640 гаруй удаа чичиргээ, тэдгээрийн дотор 5 баллын хүчтэй түлхэлт мэдрэгдсэн байна.
 
Газар хөдлөлтөд хамгийн их өртсөн Аматрчие хотод цэрэг, цагдаагийнхан болон гал сөнөөгчид аврах ажиллагаа явуулж байгаа юм.
Гэвч газар хөдлөлтийн дараах түлхэлт тасралтгүй бүртгэгдсээр байгаа учир тэд аюулгүй байдалдаа санаа зовж байна.
Хэдийн эвдэрч гэмтэн, ан цавтай болсон байсан байшин барилгууд чичиргээнд бүр нурж сүйтгэгджээ.
Барилгуудыни нуранги дор олон хүн байгаа гэж оршин суугчид түгшиж байна.
 
Хохирлын хэмжээг үнэлж, сураггүй болсон хүмүүсийг олохын тулд аврагчид нисгэгчгүй нисэх онгоц болон өөр арга хэрэгслийг ашиглаж байгаа гэнэ.
Харин мэргэжилтнүүд хэлэхдээ "Аматриче болон өөр гурван мужийн нутаг дэвсгэрийг хамарсан 6.2 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн хохирлын хэмжээг бүрэн гаргахад багагүй цаг хугацаа орно" гэв.
 
Аюулгүй байдлыг хангах үүднээс газар хөдлөлтийн голомт руу оршин суугчид болон сэтгүүлчдийг нэвтрэхийг холбогдох албаны хүмүүс хязгаарлажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг