sonin.mn
КАБУЛ. /Xinhua/. Афганистаны нийслэл Кабул хотын нэгэн их сургууль руу зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас нэг хүн амь үрэгджээ. Урьд шөнө Кабул хот дахь Афганистаны Америкийн их сургуулийн гадаа зэвсэгт этгээдүүд тээврийн хэрэгсэл дэлбэлэн хашааны ханыг нүхлээд, их сургууль руу нэвтэрсэн байна.
 
Зэвсэгт этгээдүүд болон аюулаас хамгаалах хүчнийхний хооронд буудалцаан болсон аж. Афганистаны ЭМЯ-ны мэдэгдсэнээр, нэг хүн амь үрэгдэж, 25 хүн шархаджээ. Халдлага болох үед тус их сургуульд багш нар болон оройн ангийн хэдэн зуун оюутан байсан гэсэн мэдээлэл байна.
 
Уг халдлагын хариулцлагыг ямар нэгэн бүлэглэл хүлээгээгүй байгаа боловч АНУ-ыг эсэргүүцэгч хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийнхэн үйлдсэн байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна. Учир нь тус их сургуульд АНУ дэмждэг туслалцаа үзүүлдэг гэнэ.
 
Афганистанд байгаа АНУ-ын цэргүүд болон гадаадын иргэд байрладаг газрууд руу лалын босогчдын “Талибан” хөдөлгөөнийхөн удаа дараа халдаж байсан билээ. Мөн “Лалын улс” бүлэглэлийн жигүүр Афганистанд халдлага, дэлбэрэлт үйлдэх нь эрчимжиж байгаа ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг