sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Энэ оны хоёрдугаар улиралд нийгмийн сүлжээний “Фэйсбүүк” компани 2.055 тэрбум долларын цэвэр ашигтай ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 186 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.
 
Тус компанийн лхагва гарагт гаргасан мэдэгдэлд “2016 оны хоёрдугаар улиралд “Фэйсбүүк” компани нийтдээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 59 хувиар илүү буюу 6.436 тэрбум долларын орлого олсон” гэжээ.
 
2016 оны зургадугаар сард “Фэйсбүүк”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо өдөрт дунджаар 1.13 тэрбум байсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг