sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар өнөөдөр дөрвөн сайдын томилгоог хэлэлцэж дэмжлээ. 
 
Тус намын Удирдах зөвлөлөөс Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн, Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг, Эрчим хүчний сайдаар Т.Энхтайван, Барилга, хот Байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр томилуулахаар нэр дэвшүүлсэн. Уг томилгоог УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, Засгийн газрыг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдэн дэмжсэн байна. 
 
Одоо дөрвөн сайдын томилгоог байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Хуралдааны тов хараахан гараагүй байна. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг