sonin.mn
АЛЕППО. /Anadolu/. Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнүүдийн түшиц газруудын нэг болоод байгаа зүүн нутгийн Алеппо хотод хангалт хүргэх бүх замыг хааснаа Сирийн Засгийн газар мэдэгдлээ. Сирийн армийн цэргүүд тус хотод хүрэх гол замыг эргүүлэн хяналтдаа авч чаджээ.
 
Зэр зэвсэг, сумыг энэ замаар сөрөг хүчнийхэнд нийлүүлдэг байсан гэж Сирийн арми мэдэгдээд, зэвсгээ хаяж, байлдаан ажиллагаагаа зогсоохыг босогчдод уриалсан байна. Зүүн Алеппо нь сөрөг хүчнийхний, баруун Алеппо нь Сирийн армийн хяналтад байгаа ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг