sonin.mn
“Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд нийт 37769 малчинд 145 тэрбум 360.8 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгожээ. Төрийн банк болон ХААН банкинд нийт 40447 малчин 157 тэрбум 264.3 сая төгрөгийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлжээ.
 
Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх, малчны амьдрах нөхцлийг сайжруулах зорилтыг дэвшүүлсэн байна.  
 
 Монгол Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс 3 их наяд төгрөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлээс 550 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингээн 300 мянган ажлын байр хадгалж буй аж.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг