sonin.mn
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон шинэ парламентын анхдугаар чуулган ирэх 7 хоногт болно. Анхдугаар чуулганаар шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, УИХ-ын дарга, дэд даргыг сонгох, байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж байнгын хорооны даргыг сонгох зэрэг асуудлыг хэлэлцдэг.  Мөн Ерөнхий сайдын томилгоо болон Засгийн газрын бүтэц ямар байх тухайд хэлэлцэх юм.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг