2016 оны УИХ-ын сонгуулийн явцыг АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар улсаас болон Олон улсын байгууллагаас нийт 430 гаруй төлөөлөгч ажиглаж байна.
Мөн улсын хэмжээнд 361 сонгуулийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ болон үйлчилгээний 20 гаруй мянган албан хаагч ажиглалт хийж байна.
Сонгуулийн хорооны дэргэд мэдээллийн технологийн 31 багийн 144 гишүүн, 2,371 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн 2,526 ажилтан сонгуулийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллаж байна.
Түүнчлэн гадны 20 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид 2016 оны сонгуулийг сурвалжлахаар хүрэлцэн иржээ. Мөн дотоодын 51 хэвлэл мэдээллийн байгууллагын 413 сэтгүүлч сонгуулийг сурвалжилж байна.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
hichneen ajiglalt hiigeed yahav dee huurhii ter har mashind orson bol tegeedl unguroosh dee congyyliin dyng yaj lyivardahaa ali hediin bolovsryylaad har mashinaa programchilchihcan shu dee yana daa huurhii mongoliin ard tymeen