sonin.mn
Энэ сарын 27-28-ны шилжих 00:00 цагаас эхлэн хуульд заасан ёсоор УИХ, НИТХ-ын сонгуулийн сурталчилгааг хаагаад байна.
 
Гудамж талбайд байршуулсан сурталчилгааг буулгаж, хэвлэмэл бүтээгдэхүүн тараах, нэр дэвшигчийн тухай ямарваа нэгэн мэдээлэл түгээхийг бүрмөсөн хориглосон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч ялгаагүй үүнд хамарна. Сонгуулийн сурталчилгааг ил далд ямар ч хэлбэрээр хийхийг хориглоод байгаа юм.
 
СЕХ-ноос бүх төрлийн сурталчилгааг хуулиар хориглосон болохоор хувь хүний  хаягаар  фэйсбүүк, твиттерээр ч сурталчилгаа хийхийг зөвшөөрөхгүй гэдгийг удаа дараа анхааруулсан.  Тиймээс аль ч хэлбэрээр сэтгэгдэл үлдээх,  нэр, хаягаа нууцлан хар, цагаан Пи Ар хийх магадлалтай тул бүхий л сэтгэгдлүүдийг хаагаад байна. Мөн фэйсбүүк, твиттертийг хянаж байгааг иргэд мэдүүштэй.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг