Зургадугаар сарын 28 буюу маргааш 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдээс санал авна.
Сонгуулийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар дараах сонгогчийн саналыг түүний хүсэлт, эмнэлгийн магадлагаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах юм.
Үүнд эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй, нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон болон санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал тус тус хамрах юм.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гаргах бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг авахыг хориглоно.
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Нэрсийн жагсаалтыг санаатайгаар будлиантуулж олон хүнийг зохиомлоор нэг хаяг дээр бичиж байгаа МАН, АН-ын луйвартай Монголын цагдаа, тагнуул тэмцэж чадахгүй гэж үү. Зөвхөн намын даалгавараар луйвар хийдэг хороон дарга нар сонгуулийн луйварыг зохион байгуулж байхад мэдэхгүй байна гэж байх уу.