2016 оны УИХ-д нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Хүмүүс янз бүрээр л ярьж байна. "Бөхчүүд, дуучид нэр дэвшсэн байна, тэд хэрэггүй" л гэнэ, "Хуучин улстөрчид олноороо дахиад дэвшсэн байна, тэднийг сонгохгүй" л гэнэ.
Гарааны зурхай руу дөтөлж яваа хурдан морьдын талаар таамаг дэвшүүлж суугаа наадамчид аятай. Зарим "халамцуухан" нь морьдоосоо өрсөн ам нь "хадуурч" тэрийг ч зүхэж, энийг ч харааж, тэгснээ хэн нэгнийг магтан мандуулах аж. Нийтээрээ дагаж мөрдөж буй "Үндсэн хууль"-ндаа "Бөхчүүд болон дуучид нэр дэвшиж болохгүй" гэж заагаагүйгээс хойш бид "баярлалаа ч бархирлаа ч" тэд нэр дэвшиж л таараа.
За тэгээд зуу зуун хүлгээс нэг нь түрүүлж нижгээд нь айрагддаг болохоор, зуун чавганц уралдахад нэг нь түрүүлж нижгээд нь барианд ордог болохоор сонгогдсон хэдэн гишүүдтэйгээ "эвлэрч" дуугаа хураацгаана. "Ниргэсэн хойно нь хашгираад нэмэргүй" болохоор, сайдаж муудаад дөрвөн жилийг хүлээнэ. Бидний тавилан ийм ажгуу.
Монголчууд бидний бий болгосон улстөрийн тогтолцоо нь "гажчихсан" болохоор сонгох, сонгогдох тухайд бид нилээд андуураад байгаа. Харин үүнийгээ анзаарч, сануулах шаардлагатай болно доо.
1. УИХ бол ХУУЛЬ ТОГТООДОГ ГАЗАР
УИХ бол хууль тогтоох үүрэгтэй байгууллага. Иргэд болон нийгмийн харилцааг зохицуулах шаардлагатай олон хууль дүрмүүдийг боловсруулж, боловсруулсан хууль дүрмүүдийг УИХ-ын гишүүд нь сайтар уншин судалж, өөрийг нь сонгосон иргэдийн төлөөллүүдийн санал бодлыг тусган батлуулахад оролцох үүрэгтэй.
Бас батлуулсан хууль тогтоомжууд нь амьдралд хэрхэн хэрэгжиж байгаад дүгнэлт хийж, хянах үүрэгтэй. Их бичиг унших дургүй, уншаад ч ойлгодоггүй хүмүүс тэнд ерөөсөө хэрэггүй. Комьютер тоглоом тоглоод, уйдсандаа бусдын дарах учиртай кнопыг даран зугаацаж, хүсвэл хуралдаа ирээд, хүсэхгүй бол "Би тасалдаг юм шүү дээ" гэж хээв нэг хэлээд зогсож байх газар огтоос биш.
Өөрийг нь сонгосон тойрогтоо хаан хатан шиг заларч, энд тэндхийн элдэв ёслолд тууз хайчлан, хундага өргөж ерөөл дэвшүүлэх нь УИХ-ын гишүүдийн хийдэг ажил биш л дээ, бид л тэгж андуураад байдаг болохоос.
2. УЛСТӨР бол БИЗНЕС БИШ
УИХ бол бизнесийн байгууллага биш. УИХ-ын гишүүн болж тангараг өргөхөөсөө өмнө Хөрөнгө Орлогын Мэдүүлгээ мэдүүлж, жил бүр олсон орлогоо олон нийтийн өмнө ил тод тайлбарлаж байх үүрэгтэй. Үүрэгт ажлаасаа илүү өлөв долов хийн энд тэндхийн тендэр, элдэв хөрөнгө оруулалтад шунан хуйвалдаж, хууль бусаар олсон мөнгөө энд тэндхийн оффшор дансанд нууж, илрэхээрээ худал үнэн тайлбар хийн олныг төөрөгдүүлдэг хүмүүс энд ерөөсөө хэрэггүй.
Ашиг сонирхлын зөрчилд автан ах дүүс амраг саднаараа ТББ байгуулан завшиж, албан тушаалд өөрсдийн хүмүүсээ тавьж, авч идэхийн шуналдаа "гахай" шиг заваардаг хүмүүс бүр ч хэрэггүй. "Даахгүй нохой булуу хураав", "Шунал ихэдвэл шулам болно", "Түүгээр явсан гайг үүгээр дуудав" гэдэг үгс тархинд буухын цагт "гэмшээд ч оройтсон" байх нь буй.
Улстөрийг бизнес хэмээн андуурсан хүмүүс сонгуульд зарцуулсан мөнгөө хэд дахин өсгөх гэж УИХ-д зүтгээд байгаа нь бидний хувьд гамшиг болж байгаа хэрэг. Бид ч тэгж ойлгоод байгаа нь бүр их андуурал.
3.УЛСТӨРЧ бол "ОД" БИШ
Улстөрчид бол "Од" биш. Өдөр оройгүй зурагтаар гараад байдаг болохоороо, "Зурагтаар олон гарсан хүн од болдог" гэдэг ойлголтоор хүмүүс андуураад байдаг бололтой. Нэгэнт тойргийнхоо олон хүмүүсийг төлөөлж Төрд суугаа болохоор та хувийн асуудлаараа алдаа гаргах эрхгүй.
Архи уун согтуурч шүлсээ савируулж болохгүй, авгай хүүхэн чангааж заваарч болохгүй, сэгсийсэн үстэй сармагчин шиг явж болохгүй, хиртэй хувцастай хайнга явж болохгүй, зурагтын камер харахаараа мэдэмхийрч худлаа ярьж болохгүй, хурлаа тасалж болохгүй, хичнээн дургүй байлаа ч бусдад онгирч болохгүй.
Ердийн үед танд байж болох олон хувийн эрх чөлөө чинь бусдыг төлөөлж байгаа цагтаа маш ихээр хязгаарлагдах болно. "Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж болохгүй" шалтгаан тань УИХ-ын гишүүн гэдэг алдар юм шүү дээ. Таны эрх чөлөө сонгогчдын хүсэл сонирхлоор хязгаарлагдаг юм. Хүссэн ч эс хүссэн ч та бусдад ямагт үлгэр жишээ болж байх үүрэгтэй.
4. ХАРИУЦЛАГА бол ХҮНД АЧАА
УИХ-ын гишүүн болж Төр түшилцэн хууль журмыг батлан сахиулна гэдэг чинь асар том хариуцлага. Хэлж буй үг хийж буй үйлдэл болгоныхоо төлөө та өнөө эс гэхэд маргааш заавал хариуцлага хүлээх учиртай. Хариуцлага гэдэг чинь ёс суртахуун хийгээд хүний мөн чанарын илэрхийлэл.
Та маш их уншиж өөрийгөө хөгжүүлэх ёстой, хүмүүст санаа бодлоо зөвөөр илэрхийлдэг байх учиртай, маш их мэдрэмжтэй байж хүмүүсийн санаа бодлыг анзаарч байх үүрэгтэй. "Би УИХ-ын гишүүн байнаа гээд дураараа дургиж, дун чөмгөөрөө жиргэж" болохгүй, тийм эрх ч үгүй. Хууль зөрчсөн л бол, олон нийтийн эрх ашгаас урвасан бол, санаачилсан хууль, гаргасан шийдвэр тань буруу байсан бол та гэртээ бус шоронд сууж байх болно.
"Тэнэг гишүүн" байсныхаа төлөө та бүх насаараа шоолуулж, таны үр хүүхэд таны өмнөөс ичингүйрч явах болно. Манай УИХ-ын гишүүд ерөөсөө хариуцлага хүлээдэггүй болохоор хүмүүс "дураараа дургиж болох газар" гэж андуураад байгаа юм. Яг бодитоор нь харах юм бол их зовлонтой ажил л даа.
5. БАЙХ ГАЗАР гэж БИЙ
За тэгээд "Үндсэн хууль"-д заасан эрхээ эдэлж УИХ-д намуудаас болон бие даан нэр дэвшиж буй бүх хүмүүстээ баяр хүргэж, амжилт ерөөе. Сэтгэлийн хөөрлөөр "дарга" болно хэмээн догдлохоосоо өмнө "Энэ миний байх газар мөн үү?" хэмээн өөрөөсөө асуугаарай. Яг үнэндээ өмнөх УИХ-аар жишвэл алдаа болох байх даа. Хүмүүс улстөр болоод улстөрчийн талаар өөр ойлголттой болж байгаа. Сонголт хийгээд шаардлага улам л хатуу, нарийн болно.
Үүн дээр хариуцлагын тогтолцоог нэмбэл улам л амаргүй болох байх даа. УИХ-ын түүхэнд "Энэ миний байх газар биш байна" гэж хэлээд УИХ-ын гишүүнээс өөрийн саналаар татгалзаж байсан яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай хоёрыг мэдэх юм.
Хүнд байх ёстой газар, хийх үүрэгтэй ажил байдаг гэдэг. Хүмүүс байх ёстой газраа байж, хийх үүрэгтэй ажлаа хийцгээж байвал юутай сайн сан. Мэдээж улстөрд байх хэрэгтэй олон хүмүүс байгаа. Миний хувьд Л.Оюун-Эрдэнэ \МАН\, Б.Найдалаа \бие даагч\, Т.Доржханд \бие даагч\, Б.Наминчимэд \бие даагч\ нарыг дэмжиж байгаа.
Учир нь би энэ хүмүүстэй уулзаж нөхөрлөн чин сэтгэлээсээ ярилцаж байсан болохоор, сэтгэл дотор нь юу "эргэлдэж", юуны төлөө "зорьж" явааг нилээдгүй сайн мэднэ.
...Яг үнэндээ монголчууд бид 25 жил улстөрийг шүүмжилж, улстөрчдийг харааж зүхлээ. Зогтусаад "Би эх орныхоо төлөө юу хийсэн билээ?" хэмээн өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Заавал УИХ-ын гишүүн болохгүйгээр хийж бүтээж болох олон боломжууд бидний өмнө байгаа. Ядаж иргэн хүнийхээ хувьд сонгуульд саналаа өгч зөв хүмүүсийг сонгох нь та бидний хийх үүрэгт ажлын нэг нь мөн. СОНГОЛТ ТАНЬ МЭРГЭН БАЙХ БОЛТУГАЙ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-06-01
Сэтгэгдэл0
Зөв санаанууд байна.Харин сонгогчид бид л бодох цаг ирлээ.Дарангуйлагч,оффшор,худлаа амлагч,хошгируулагч гээд сонгомооргүй хүмүүс олон байна даа.Нам гэж туйлширсан цөөн тэнэгүүд бол өөрийн намын үхэр ч байсан нэрийг нь дугуйлж л таараа харин тэр нь цөөн байх болтугай.
Галбадрах гуай жигтэйхэн зөв сайхан бичиж явснаа хэдэн найз нарынхаа нэрийг пал хийтэл дурдаад авдаг гэж байна ш дээ. Хэлсэн учирласан зүйлтэйгээ зөрчилдлөө, ердөө нэг нийтлэлийн дотор шүү (contradicting). Улстөр гэж ийм л барьцгүй, үнэн худлын зааг нь бүдэг, хэрэгтэй бол худлааг үнэн гэж ярьж итгүүлж болдог харин үнэнг хэрвээ шаардлагатай бол худлаа юм гээд ойлгуулж ч бас болдог балиар юм байдаг юм даа. Оюун-эрдэнэ, Найдалаа, Доржханд, Наминчимэд нарыг би ч бүгдийг нь шахуу мэднэ, танина. Чадалтай мундаг залуус, одоогийн 76 дотор байгаа нөхдүүдийн лавтай талаас нь хамаагүй дээр улс ба тэдэн шиг хүмүүс УИХд орж ирснээс энэ хэдэн залуус ороод ирвэл болж байна. Гэвч, аль аль нь бас л түүхий шүү дээ.
За больдоо. ХҮН намыг хэрүүлийн бай болгосон хэдэн найзуудаа рекламдсан нийтлэл байна. тэд нар нь чадалтай байж чадах уу.Бөөн амбиц гэдэг нь хэрүүлээс нь ил харагдсан гэдгийг баттай мэдэж байна.
Эднүүс нь чадалтай чадалтай, бүгд чадалтай залуус. Харин, тэр чадал юу нь УИХ-д сууж хууль тогтоох төрийн том үйл хэргийг хэрэгжүүлэхэд хүрэх үү, хамаарах уу гэдэг бол тусдаа асуудал юм шүү. Оюун-эрдэнэд бага сага туршлага би, олон жил улстөр энэ тэр гэж явлаа ш дээ, тйимээс, одоогийн УИХ-д суугаа ихэнх хүүхнүүдээс лав дордохгүй. Найдалаа нэг юм үүргээ биелүүлээд явах байх, гэвч УИХ-д үүрэг биелүүлэх төдий хүн хэрэггүй. Доржханд гэж шал худлаа дүр эсгэсэн ухаантай царайлсан "их мэдэх" бол зүгээр л цаашаа, энэ хүнд өөр хийх ажил олдох л байлгүй, харин УИХ-д бол дэмий шүү. Намичимэд маань их ухаалаг хүн, уншсан болон хэвлэсэн номын тоогоороо хэнийг ч дагуулахгүй ээ, гэвч Төр барилцах хэмжээнд туршлага дутуугаас гадна хэт монгол ахуй руу чиглэсэн консерватив үзэл баримтлалтай тул глобалчлал, гадны хөрөнгө оруулалтын эсрэг тас зогсох хүн, хэрвээ энэ тал дээр ухаан хаяаад тэлээд хандлагаа өөрчилж чадах юм бол ирээдүйд (одоо биш, гэхдээ ойрын ирээдүйд) Төрд хэрэгтэй л хүн байгаам.
Мрнголд мэргэжлийн улс төр ч гэж байна мэргэжил бүхэн тэндээ хэрэгтэй бас эдийн засагч хуульч хүмүүс гарцаагүй хэрэгтэй манайхны нэг буруу ойлголт газар авсан байдаг гүүр тавилаа зам заслаа юм өглөө энэ сайн хүн гэж сонгодог тийм бишээ улс орныг зөв удирдах зөв сайн хууль гаргах хуулиа зөв хэрэгжүүлэх болохоос дээрх ажил бол асуудал биш зөв сонголт бол улс орныг авч явах л асуудал зөв байвал бүх ажил бүтнэ энэ хүн юу ч хийгээгүй гэдэг хуулиа боловсруулж гаргах ёстой болохоос танай ирж юм угаах биш шүү зарим хүн дэндүү гнэнэ байх юм даа
зарим хүн дэндүү гэнэн байх юм даа 10 кг гурил өгвөл сайн юм уу даа чааваас ноднин нэг хүн ярьж байсан сонголтоо зөв хийе Наранхүү Дундговийн өндөр настнуудад 1 сая төгрөг өгсөн байна бид зөв хийвэл сая төг-тэй болох нь гэж өрөвдмөөр байгаа биз
Дээр нь бас терсен эгч Ботаник Саранчимэгийг чирээд байгаа ИХ арай отго овог биш биз дээ
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах Та Монголдоо эхлээд ирчих, тэгээд улс төрөө хий. Зайнааас л нэг их заасан хүн
Haanaas ch bichij bolno shd Zaaval mongoloos bichih albagyi bas huuligyi
Санал бодол нэг байна.
МАН, АН хоёр бол нэг янxaн хүүхний aл, хошиного хоёр юм. Оффшор феодалууд зэрэг хүчиндээд, аманд нь мөнгө чихээд Засгийн эрхийг авдаг юм л даа. Үеийн үед ийм л байсан, одоо ч ийм байна. Сонгуулийг хулгайч С.Баяр, мүүний пастор R.T.Элбекжоорж хоёр л жүжиг найруулж ирлээ дээ.
Galbadrah gej Hun uls tor bichih geed ooriin tanilaa surtaldah gev uu dee.U ch bichij boldog net gej saikhan talbart cholootei sh de.
Санал нэг байна. Эх орны төлөө цохилох зүрхтэй хүн хамгаас чухал
Найдалаа Доржханд нар уг нь шинэ парламентад ус цас шиг хэрэгтэй мэргэжлийн хүмүүс шүү! Галаа зѳв ажиглачихаж! Монголын ѳрийн бодлого, менеджментийг хийж чадах хүмүүс бол тэд. Гадаад орны парламентад ажиллаж үзсэн хуульч хүртэл байгаа л юм билээ шдээ! 51 тойргийн Баттуяа! Бас туршлагатай банк санхүгийн хүмүүс гэвэл Улаан, Дарханд нэр дэвшсэн Эрдэнэбат нар байна! Тѳсѳв хэлэлцэж байхад тэд л алдагдалгүй тѳсѳв батлая гээд байсан, гэтэл үгий нь сонсоогүй хүчиндсэн, ѳнѳѳдѳр Зам барилгыхныхаа цалинг ч тавьж чадахгүйд хүрлээ шүү дээ! Гадаад ѳрѳѳ тѳлѳѳд эхлэхээр юун цалин, ѳвдѳлтийн шооконд л орцгоох байх даа. Хуульч, санхүүч нар л хэрэгтэй дээ!
Энэ удаад ҮНДСЭН ХУУЛЬ шинэчлэх багийг сонгох гэж байна Мэдээж хуульчдыг түлхүү сонгоцгооё! Чимид гуай ѳѳрѳѳ дурсдаг байсан, эдийн засгийн суурь муутай л хууль болчихлоо доо гэж. Чимид агсны буруу байгаагүй, энийг Лүндээ нэг удаа хэлж байсан. Субьектив зүйл орчихсон юм билээ. Тэхээр эдийн засагчдыг, сайн мэдлэгтэй хүмүүсийг л олж сонгох нь монголын ард түмэнд л хэрэгтэй. Нѳгѳѳтэйгүүр САНХҮҮЧ гэдэг хүн эдийн засагч биш, санхүүч үрэлгэн байвал улс оропн ѳѳдлѳхгүй. Доржханд, Найдалаа нар үнэхээр боломжийн залуус шүү. Галааг ч танина, тэр зусардах хүн биш, бие даагчдад зусардана гэж юу байхав дээ!
Бvгд сонгууль огохийн тухайд аль ч намыг сонгохгvй гэсэн огvvлбэр оруулчихвал 100% санал огч мэдэх байх шvv. Гэхдээ ийм огvvлбэр сонгуулийн хуудсанд оруулахгvй л дээ, тийм болохоор онгорсон сонгуулиудын ирц хорогдоод байна уу даа гэж бодогдох юм. Энэ байдал удаан vргэлжлэвэл 50%-д хvрэхгvй байх vе ирж мэднэ.
Ах дүү,Авгай нөхрүүд,Аав хүү нар сонгуульд өрсөлдөж байна.Яагаад заримд нь ингэж тойрог олдоод,Зарим нь сонгуульд өрсөлдөх эрхгүй байдаг юм вэ?Архи зардаг,хүн авгайтайгаа цуг их хуралд суух гэгээд өрсөлдөж байна Батхүү дарга ичдэггүй юм байхдаа,Ямар их шунал вэ?Угаасаа ИХ хурал мөнгө хайсан хүмүүсийн газар болсон шүү дээ.Тоотой хэд л Улсаа гэж бодож байгаа.Сайхансамбуу хэн хэнтэйгээ өрсөлдөж байн гэнэээ,бүү үзэгд,Энхбаяраас хулгайчид их айж байна даа.
Галбадрах гуаи овоо зов юм ярьж явснаа хальтраад дс-д танилцсан хэдэн хумуусиигээ рекламдчихаж, Наминчимэд бол яалтчгуи хууль тогтоох газар баих естои Монгол хун мон
chini sonsono geed baigaa yamnuud oligtoi amitad bish bna eh oronch l bol hen ch baij bolno shuu gee harin ta anduuraad bna anduuraad bna
Zov bichjee. Demjij bain. Iim humsee l gargaval mongol oodlono.
Яаг үнэн. Төрийн түшээд гэж хэн байх ёстой вэ гэдэг дээр үнэн үг хэлжээ. Андуурах байдлыг андууруулаад байгаа хүмүүс өөрснөө хийж байгаа юм шүү дээ.Энэ жилийн сонгуульд АРД ТҮМЭН минь АНДУУРАХ хэрэггүй шүү. Сонголтоо зөв хийвэл бидний өнөө маргаашийн амьдралд тустай дээр ирээдүй хойч үе, үр хүүхэд,улмаар улс орны тусгаар тогтнолд хэрэгтэй юм шүү гэдгийг УХААРАН ойлгох хэрэгтэй байх юм. УХААРЧ АМЬДРАХ ХОРВОО. Сонголтоо зөв хийгээрэй.
Угаасаа л Монголчууд олигтой сонгууль хийж чадахааргуй арчаагуй болчихсон шдээ! Боос тэмбуундээ баригдсан улаан бурхан гэдэг онгорсон баларсан овчиндоо ухэж байна ! Сурьеэнд дарлуулж бодож сэтгэж байгаа нь бугд л жоохон бие биенээсээ л луйвардах хулгайлах оор юу ч байхгуй!
Karmaanii hulgaichaas turiin hulgaich bolson uls eh ornii hugjliig gatsaagch ulsiin 580 saya dollar idsen jonhuu battulga, ganbidaan, erguu mahan tolgoi tuvshinbayar, baga nasni ohin huchindegch naranhuu, shivertei oims bayartsogt, erguu balai sogtuu shulga batbayar, gitler batzandan, umhii buriad munhtsetseg, porno zorigt, marshallig doromjlogch umhii yankiin gudas oyungerel, balai arvin, shaimii erguu erdenechimeg, urtuu onts dun tavidag yashka baigalmaa, tembuujin, darvaan magnai, zika virus nar garch irne gej yostoi sanasnii chin garz !!! Ard tumen teneg bish!!!
Jonhuud biee unelj yavsan buzar heruuliin tulam paniujin, nusan juldrai uchral, oyunerdene, temuulen, urvagch dulzen ulaan, radnaased, bolorchuluun, oligarhiin huuhed sodbileg, mahan tolgoi Mongol buhiin ariun devjeeg buzarlagch asukhbat, huchingiin heregten nomtoibayar, erguu balai ouunhorol, offshorchin su batbold, 10 ehnertei delgersaikhan geh met nuhduud bol garch irne gej buu gorid !!! Deed tal ni 5~10 %-n l sanal avbal ih yum . Ard tumen teneg bish !!!
улс аа гэж
Ter Naidlaa gej nuhur eruusuu hereggui,
Галбадрахаа өөрөө засаглал ямар байх ёстойг сайн мэддэг юм байна. Харин сонгууль нэртэй гаж тогтолцоогоор яагаад ч зөв засаглал бүрдэхгүй гэдгийг ухаарах хэрэгтэй байна. Аль эсвэл мэдсээр байж хэлэхийг хүсэхгүй байна уу?
Монголд байж монголын төлөө ажиллана гэж юу байхав, Бөмбөрцгийн хаана байх нь чухал биш,
Төлөөллийн ардчилал хэрэгжиж байгаа манай оронд, Иргэдийн төлөөлөгчийн цалин орон нутаг, нийслэл, УИХ-д ч шал утгагүй. Ийм нөхцөлд ТЕНДЕР-т хутгалдахаас өөр гарцгүй л дээ,
Хэдэн хүн төлөөлж Орон нутаг, нийслэл, УИХ-д сонгогдсоноос шалтгаалж ТЭР төлөөлөгчдөө нэг иргэн хэдэг төгрөг төлөх вэ гэдгийг хуульчилчихмаар юм даа, Тэгсэн нөхцөлд л цаадуул чинь идэж уух сонирхолгүй зөвхөн ТАНЫ төлөө ажиллах болно,
2016 onii songuulid AN nam dahiad l har mashinaaraa luivardaad garaad iren dee. ANU demjij baigaa yum chin. Buh program ni ANUd baidag gee biz dee. delhiin busad ornuudad yamar budilaan hiij baina, tuuniigee odoo manai Mongol ulsad tseverheen heregleed oorsdiin gar hol bolson utsan huuheldeinuud Elbegee, Saikhanbileg, Bayartsogt nar ni ANU-iin bodlogiig Mongold heregjuulegch nar shuu dee.