sonin.mn
 
 
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн  хүүхдүүдэд өнөөдөр хүндэтгэл үзүүлж, бэлэг гардууллаа.
 
 
Тус дүүргийн дарга санаачлан дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл, Соёлын ордноос хамтран зохион байгуулсан энэхүү “Бяцхан зүрх” арга хэмжээнд 28 хорооны төлөөлөл 500 гаруй хүүхэд оролцов.  
Энэ үеэр ЕБС-ийн авьяаслаг сурагчид  урлагийн тоглолтоор найзууддаа бэлэг барьсан юм.
Дашрамд  дурдахад, тус дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй 8112 иргэн байдгийн 25 хувь нь буюу 1126 хүүхэд хэмээн бүртгэгджээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг