sonin.mn
 
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх өнөөдөр хэвлэлийнхэнд хандах үеэрээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг өлсгөлөнгөө зогсоохыг шаардаж буйгаа илэрхийллээ.
 
 
Тэрбээр мэдээллийн эхэнд Н.Энхбаяр тэргүүтэй тус намын гишүүд дэмжигчид сонгууль болоод Эх үрсийн баярын өмнө тэмцлийн ийм хурц хэлбэрийг сонгосонд буруутгаж байгаагаа хэлсэн юм. Мөн Н.Энхбаяр болон тус нам Сонгуулийн тухай хуулийн  холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байв. Тухайлбал, сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулах хурлыг хуулийн хугацаа хэтрүүлж хуралдсан, түүнчлэн өлсгөлөн зарлаж далд хэлбэрийн сурталчилгаа явуулж байна хэмээн үзэж байгаагаа Ш.Төмөрсүх хэллээ.  
 
Хэрэв өлсгөлөнгөө зогсоохгүй бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас хууль хяналтын байгууллагуудад албан бичгээр шаардлага хүргүүлэх аж.
 
Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг