sonin.mn
 
 
Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил  хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд  иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.
 
Дээрх 700м замд хучилт хийгдсэнээр 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын хучилтын ажил бүрэн дуусах бөгөөд 06 дугаар сарын дундуур ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.