sonin.mn
Өмнөговь аймгийн нийт нутгаар хур тундас орсон сайхан мэдээтэй байна. Энэ сарын 21-23-нд уулархаг нутгаараа цас, бусад нутгаараа бороо орж ган тайлагдлаа.
 
Тус аймгийн Гурвантэс суманд хамгийн их буюу 22мм, Манлай, Баян-Одоо, Цогцэций, Номгон сумдын нутагаар 15-20мм хур тундас, уулархаг нутгаараа цас орсон гэж Өмнөговь аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
 
Хэдийгээр хур тундас их орсон ч хүйтэн, уулархаг нутгаар орсон цас хайлж дуусаагүй байна. Зуны эхэн сард ийнхүү говьд цас орсон нь ховор үзэгдэлүүдийн нэг гэж иргэд хэлж байгаа юм.
 
Мөн ийнхүү хүйтэн байгаа нь газар тариалангийн ургац, тарьсан моддын ургалтанд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
 
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг