sonin.mn

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д хуралдах ч ирц бүрдээгүйн улмаас хойшлов.

Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох тухай буюу ЭМС-ын сайдын томилгоог авч хэлэлцэх байсан юм.

Мөн Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн ч байнгын хорооны хуралдаан хойшиллоо.

Б.Туул

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг