sonin.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 14:40 цагт эхлэв. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас Ерөнхий сайдад тавьсан Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонсож байгаа юм. 


Харин үүний дараа УИХ-ын гишүүн Л.Цог, О.Баасанхүү, Г.Уянга, Д.Сумъяабазар, Ё.Отгонбаяр нарaaс мөн Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсохоор төлөвлөсөн. Уг асуулга нь Монгол Улсын уул уурхайн салбарын гол үйлдвэрлэл болох зэсийн баяжмалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт болон “Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” Засгийн газрын 2015 оны 247 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар юм. 
 

Н.Туяа

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг