sonin.mn

ПАРИС. /ВВС/. “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэх ажиллагаан дахь оролцоогоо өргөжүүлнэ гэж Германы Канцлер Ангела Меркель мэдэгдэв.

Парисын халдлагатай холбогдуулан “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаанд нөөц бололцоогоо ашиглахыг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд уриалсны дараа Меркель, яаралтай арга хэмжээ авч, уг асуудлыг анхааралдаа авах нь Германы үүрэг юм гэж мэдэгдсэн байна.

Парист болсон халдлагын дараа “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд цэргийн тусламж үзүүлэхийг Франц ЕХ-ны орнуудаас уриалжээ.

11 дүгээр сарын 30-нд 130 хүний амийг хөнөөсөн халдлагыг “Лалын улс” бүлэглэл үйлдсэн бөгөөд халдлагад оролцсон этгээдүүдийн нэг нь одоо болтол эрх чөлөөтэй явж байна.

“Бид ямар ч терроризмоос хүчирхэг. Гэхдээ тэдэнтэй боломжит бүх хүчээрээ тэмцэх ёстой гэж Меркель мэдэгдэв. Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлтэй хэл амаар яриад бүтэхгүй учир цэргийн хүчээр устгах ёстой гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг