sonin.mn

НЬЮ-ЙОРК. /AP/. Ангараг ойрын ирээдүйд Санчир гараг шиг цагирагтай болно гэж АНУ-ын гараг судлаачид урьдчилан таамаглажээ. Судлаачид судалгааныхаа дүнг “Nature Geoscience” сэтгүүлд нийтэлсэн байна.

 

Эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзвэл, ойролцоогоор 20-40 сая жилийн дараа хоёр хиймэл дагуулынх нь нэг болох Фобос сүйрнэ. Хиймэл дагуулын жижиг хэлтэрхийнүүд Улаан нүдэн гарагийн эргэн тойронд нягт цагираг үүсгэж, энэ нь 100 сая жил хүртэл байх аж.

Хиймэл дагуулын дотоод бүтэц нь сул учраас сүйрэлд хүргэх бөгөөд энэ нь Ангараг гарагийн татах хүчний нөлөөн дор болох гэнэ.

Улаан нүдэн гарагаас 6000 км-ийн зайд оршдог бөгөөд зуун жилд хоёр метрийн хурдтайгаар спираль замын дагуу тойрдог 11.1 км радиустай Фобос гараг нь Ангараг дээр унах аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг