sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОНХАЖЯ, БСШУЯ, “Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл болон олон улсын байгууллагууд хамтран “Усны засаглал” форумыг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. 

Энэхүү форумд БОНХАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, ус судлалын ухааны эрдэмтэн докторууд зэрэг албаны хүмүүс оролцож усны нөөц, түүний хэрэглээ өдгөө ямар байгаа, цаашид хэрхэн ажиллах, ямар ажил хийж хэрэгжүүлэх талаар холбогдох асуудлаар илтгэл тавьж мэдээлэл өглөө.

Төрийн ордон. Их танхим. 2015 оны 10 сарын 13-ны өдөр. 11 цаг 30 минут.