Монголын Залуучуудын холбоонноос өнөөдөр Хар/Цагаан жагсаалт болон “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд Хар/Цагаан жагсаалт гаргахдаа 1992 оноос 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл болсон, Монголын болоод ард түмний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын эсрэг 100 хар үйл явдлыг олон нийтээр нэрлүүлэхээр болсон байна. Уг жагсаалтыг олон нийтийн санал асуулгаар тодруулах бөгөөд нэгдүгээрт онлайн буюу олон нийтийн цахим сүлжээ, хоёдугаарт МЗХ-ны нээлттэй шилэн системийг ашиглан олон нийтээр нэрлүүлэх аж.
“Хар жагсаалт”-д овог нэр нь орсон нэр дэвшигчдэд УИХ болон орон нутгийн сонгуулиар саналаа өгөхгүй байхыг сонгогчдод уриалах замаар энэ ажил өрнөх нь. Харин “Цагаан жагсаалт”-д улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, цаашид ч хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн, бүтээлч, итгэл хүлээхүйц нэр дэвшигчдийн нэрсийг оруулах бөгөөд тэрхүү жагсаалтад орсон хүмүүсийг дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.
Тус ажил нь өнөөдрөөс 2016 оны УИХ, Орон нутгийн сонгууль хүртэл үргэлжлэх гэнэ. Мөн уг хар жагсаалтыг гаргах болсонтой холбогдуулан “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх болсноо мэдэгдсэн ба монголын мянга мянган залуус цаашлаад эрдэмтэн судлаачид, ахмадууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, намын дэргэдэх залуучуудын байгууллага, олон улсын байгууллагуудыг уг хөдөлгөөнд нэгдэхийг уриалав.
Эх сурвалж “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
zaluuchuudyn holboo zaluuchuudynhaa tuluu uursduu er ni yu hiideg yam be uursudduu ehleed dugnelt hiigeech ta nar uls turiin uil ajillagaa zahialgaar hiij baigaa biz
hulgaichgui mongol gej butehguiee, mongol bolgon hulgaich shuu dee, teriigee medej baigaa biz dee..
Ээ, мөн ч гэнэн байна даа.МАН-АН-нхан нийлээд суучихсан мар мар гэсэн шигээ, Хар машин байхад Хар масс хаашаа зайлах юм гээд томорцгоож суугаа. Ард түмэн ямар ч байдлаар саналаа өгсөн тэд хакердсан хар машинаар санал хулгайлж Азийн үлгэр жишээ ардчилсан сонгууль хийцгээх болно.
Хамгийн зөв арга санаачилж байгаа залуучууд бнаа.
Ямар үндэслэлээр жагсаалт гаргаж байгаа юм болдоо. Цагаан жагсаалтанд ямар хүмүүс орох юм болдоо. Холбооны дарга орохвыдээ.